Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 31


Хэсэг 31

1830 оны есдүгээр сард бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Томас Б.Маршт өгөгдсөн илчлэл оршвой. Уг үйл явдал Сүмийн чуулганы яг дараахан болжээ (хэсэг 30-ийн оршлыг үз). Томас Б.Марш энэхүү илчлэл өгөгдөхөөс өмнө уг сарын эхээр баптисм хүртэж мөн Сүмд ахлагчаар томилогдсон байлаа.

1–6, Томас Б.Марш сайн мэдээг номлохоор дуудагдаж мөн гэр бүлийнхнийх нь сайн сайхан байдал амлагдав; 7–13, Түүнд тэвчээртэй байж, ямагт залбиран, мөн Тайтгаруулагчийг дагахыг зөвлөв.

1 Томас, хүү минь, миний ажил дахь итгэлийнхээ учир адислагдсан болой чи.

2 Болгоогтун, гэр бүлийнхээ учир чи их зовлон зүдгүүр амслаа; гэсэн хэдий ч, бибээр чамайг болон гэр бүлийг чинь, тийм ээ, хүүхдүүдийг чинь адислах болно; мөн тэд итгэж мөн үнэнийг мэдэх мөн миний сүмд чамтай хамт нэг байх тэрхүү өдөр ирэх бөлгөө.

3 Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, учир нь номлолын чинь цаг ирлээ; мөн хэл чинь чөлөөтэй ярих болно, мөн чи агуу баяр хөөрийн баярт мэдээг энэ үеийнхэнд тунхаглах болно.

4 Миний үйлчлэгч Бага Иосеф Смитэд илчлэгдсэн тэр зүйлсийг чи тунхаглах ёстой. Чи энэ цагаас хойш, тийм ээ, шатаагдахад бэлэн байгаа цагаан талбайгаас хураахаар номлож эхлэх ёстой.

5 Тиймийн тул, бүх сэтгэлээрээ хадуураараа хадагтун, мөн нүглүүд чинь чамд өршөөгдсөн авай, мөн чи нуруун дээрээ боодлуудыг үүрэх болно, учир нь хөдөлмөрлөгч нь хөлс шангаа хүртэх нь зохистой бөлгөө. Иймийн тул, гэр бүл чинь амьд үлдэх болно.

6 Болгоогтун, би чамд үнэнээр хэлнэ, тэднээс зөвхөн богинохон хугацаагаар явагтун, мөн миний үгийг тунхагла, мөн тэдэнд зориулан байрыг би бэлтгэх болно.

7 Тийм ээ, би хүмүүсийн зүрх сэтгэлийг нээх болно, мөн тэд чамайг хүлээж авах болно. Мөн бибээр чиний гараар нэг салбар байгуулах болно;

8 Мөн чи тэднийг хүчирхэгжүүлж мөн тэдний цуглуулагдах тэр цагт нь тэднийг бэлтгэх ёстой.

9 Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, доромжлох тэдний эсрэг бүү доромжил. Гэрийнхнээ номхон даруу байдалд удирд, мөн гуйвшгүй байгтун.

10 Болгоогтун, чи сүмд эмч байх ёстой хэмээн би чамд хэлж байна, харин дэлхийд бус, учир нь тэд чамайг хүлээн авах нь үгүй.

11 Миний хүсэх тэр зүг рүү урагшлан явагтун, мөн чиний юу хийх болон хаашаа явах нь Тайтгаруулагчаар чамд өгөгдөх болно.

12 Чи уруу таталтад орж мөн шагналаа алдахгүйн тулд ямагт залбирагтун.

13 Эцсээ хүртэл үнэнч байгтун, мөн харагтун, би чамтай хамт байна. Эдгээр үг нь хүнээс юм уу хүмүүсээс бус, харин надаас, бүр Есүс Христ, чиний Гэтэлгэгчээс, Эцэгийн тааллаар бөлгөө. Амен.

Хэвлэх