Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 32


Хэсэг 32

1830 оны аравдугаар сарын эхээр Нью-Йоркийн Манчестерт, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Парлей П.Пратт болон Зиба Петерсон хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Мормоны ном дээр урьдчилан бошиглогдсон, леменчүүдэд өгөгдөх адислалуудын талаар сүмийнхэн олж мэдсэнээр, леменчүүдийн талаар агуу сонирхол болон найдвар ахлагчдад төрсөн байв. Үүний улмаас, тэр үед Өрнөд дэх индиан овгуудад ахлагчид илгээгдэх ёстой эсэх талаар Их Эзэн тааллаа мэдүүлээсэй хэмээн даруухан залбирал хэлэгдсэн байлаа. Уг илчлэл ирсэн болой.

1–3, Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёр леменчүүдэд номлох мөн Оливер Каудери, Бага Петр Витмер хоёрыг дагалдан явахаар дуудагдав; 4–5, Тэд судруудын ойлголтын төлөө залбирах ёстой.

1 Мөн эдүгээ би өөрийн үйлчлэгч Парлей П.Праттын талаар, болгоогтун, би амьдардгийн адилаар тэрээр миний сайн мэдээг тунхаглаж мөн миний талаар суралцаж, мөн зүрх сэтгэлдээ номхон бөгөөд даруу байхыг би хүсэж байна гэдгийг би түүнд хэлж байна.

2 Мөн түүнд миний томилсон зүйл нь, тэрээр миний үйлчлэгчид Оливер Каудери, Бага Петр Витмер хоёртой хамт аглаг буйд руу леменчүүдийн дунд очих ёстой нь болой.

3 Мөн Зиба Петерсон тэрчлэн тэдэнтэй хамт явах ёстой; мөн би өөрөө тэдэнтэй хамт явж мөн тэдний дунд байх болно; мөн бибээр Эцэгийн өмнө тэдний өмгөөлөгч болой, мөн тэднийг дийлэх юу ч үгүй байх болно.

4 Мөн тэд бичигдсэн зүйлд анхаарал тавьж, мөн өөр илчлэл авсан хэмээн зүтгэх ёсгүй; мөн бибээр тэдний ойлголтод мөнхүү тэр зүйлийг нээж болохын тулд тэд ямагт залбирах ёстой.

5 Мөн тэд эдгээр үгэнд анхаарал тавьж мөн хөнгөн хуумгай хандахгүй байх ёстой, мөн би тэднийг адислах болно. Амен.

Хэвлэх