Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 33


Хэсэг 33

1830 оны аравдугаар сард Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Эзра Тайэр, Норфроп Свийт хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэлийг танилцуулахдаа, “Итгэлтэйгээр хичээнгүйлэн эрэлхийлэгчдийг зааварлахад … Их Эзэн ямагт бэлэн байдгийг” Иосеф Смитийн түүх нотлон өгүүлдэг.

1–4, Хөдөлмөрлөгчид сайн мэдээг арван нэг дэх цагт тунхаглахаар дуудагдав; 5–6, Сүм байгуулагдсан мөн сонгомол хүмүүс цуглуулагдах болно; 7–10, Наманчлагтун, учир нь тэнгэрийн хаант улс ойрхон байна; 11–15, Сүм сайн мэдээний хадан дээр баригдсан болой; 16–18, Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн.

1 Болгоогтун, миний үйлчлэгч Эзра, Норфроп та хоёрт би хэлнэ, чихээ нээж мөн үг нь амьд бөгөөд хүчирхэг, үе мөчийг болон чөмгийг, бодгаль болон сүнсийг хэсэглэн хуваах хоёр талдаа иртэй илдээс илүү хурц түүний; мөн бодлыг бас зүрх сэтгэлийн хүсэл эрмэлзлийг ялган танигч Бурхан Их Эзэнийхээ дуу хоолойг анхаарагтун.

2 Учир нь үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, гажууд бөгөөд тэрслүү үеийнхэнд миний сайн мэдээг тунхаглахаар дуу хоолойгоо бүрээн дуу мэт өргөхөөр та хоёр дуудагдсан авай.

3 Учир нь болгоогтун, талбай нь хадахад бэлэн цагаан байна; мөн энэ нь арван нэг дэх цаг ажгуу, мөн бибээр сүүлчийн удаа жимсний талбайдаа хөдөлмөрлөгчдийг дуудах болно.

4 Мөн миний жимсний талбай нэгд нэгэнгүй ялзарчээ; мөн сайныг үйлдэгч цөөн хэдхэнээс өөр хэн ч үгүй болой; мөн тэд ялзарсан оюунтай, санваарын байр суурийг урвуулан ашиглагчдын улмаас олон тохиолдолд алддаг.

5 Мөн үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ сүмийг бибээр байгуулж мөн аглаг буйдаас урагш дуудан гаргасан бөлгөө.

6 Мөн дэлхийн дөрвөн зүгээс өөрийн сонгомол хүмүүсийг, мөн надад итгэх, мөн дуу хоолойг минь анхаарах хүн болгоныг бибээр ийн цуглуулах болно.

7 Тийм ээ, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, талбай нь хадахад бэлэн цагаан байна; иймийн тул, хадуураараа хадаж, мөн бүх чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа хураагтун.

8 Амаа нээгтүн мөн тэдгээр нь дүүргэгдэх болно, та нар бүр Иерусалимаас аглаг буйдад аялсан эртний Нифайн адил болох болно.

9 Тийм ээ, амаа нээгтүн мөн бүү хамхи, мөн та нар нуруун дээрээ боодлуудыг үүрэх болно, учир нь харагтун, би та нартай хамт байна.

10 Тийм ээ, амаа нээгтүн мөн тэдгээр нь ийн хэлэхээр дүүргэгдэх болно: Наманчлагтун, наманчлагтун, мөн та нар Их Эзэний замыг бэлтгэцгээ, мөн түүний харгуйг шулуутгацгаа; учир нь тэнгэрийн хаант улс ойрхон байна;

11 Тийм ээ, та нар өөрсдийн нүглүүдийн ангижралын төлөө, та нар нэг бүрчлэн наманчилж мөн баптисм хүрт; тийм ээ, бүр усаар баптисм хүртэгтүн, мөн тэгээд галын мөн Ариун Сүнсний баптисм ирэх ажгуу.

12 Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ бол миний сайн мэдээ бөлгөө; мөн тэд надад итгэлтэй байх ёстой, эс бөгөөс тэд яавч аврагдаж чадахгүй гэдгийг санагтун;

13 Мөн энэ хадан дээр би сүмээ барих болно; тийм ээ, энэ хадан дээр та нар баригдсан буюу, мөн та нар үргэлжлүүлэх аваас, тамын үүд та нарыг дийлэх нь үгүй.

14 Мөн сүмийн тунхгууд болон гэрээнүүдийг сахихаа та нар санах болно.

15 Мөн итгэл бүхий хэнийг ч гэсэн та нар гар тавин, миний сүмд гишүүнээр батлах болно, мөн бибээр Ариун Сүнсний бэлгийг тэдэнд хүртээх болно.

16 Мөн Мормоны Ном болон ариун судрууд нь та нарт заавар болгон надаас өгөгдсөн авай; мөн миний Сүнсний хүч бүх зүйлийг амьдруулдаг бөлгөө.

17 Иймийн тул, та нар Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлэн байж болохын тулд, үнэнч байж, ямагт залбиран, дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо өөртөө бэлдэгтүн—

18 Учир нь болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, бибээр даруй ирнэ. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх