Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 34


Хэсэг 34

1830 оны арван нэгдүгээр сарын 4-нд Нью-Йоркийн Фэйетэд, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оорсон Праттад өгөгдсөн илчлэл оршвой. Пратт ах тэр үед арван есөн настай байв. Тэрээр сэргээгдсэн сайн мэдээний номлолыг анх удаа өөрийн ах Парлей П.Праттаас зургаан долоо хоногийн өмнө сонсоод, хөрвүүлэгдэж мөн баптисм хүртсэн байлаа. Энэхүү илчлэл Ахмад Петр Витмерийн гэрт хүлээн авагджээ.

1–4, Итгэгчид Цагаатгалаар дамжин Бурханы хүүхдүүд болдог; 5–9, Сайн мэдээг номлох нь Хоёр дахь Ирэлтийн замыг бэлтгэдэг; 10–12, Бошиглол Ариун Сүнсний хүчээр ирдэг.

1 Оорсон хүү минь, чамд хэлэх тэр зүйлийг анхааран сонсож, дуулж мөн болгоогтун, бибээр Их Эзэн Бурхан, бүр Есүс Христ, чиний Гэтэлгэгч;

2 Дэлхийн гэрэл ба амь, харанхуйд цацрагч гэрэл бөгөөд харанхуй нь үүнийг ухаарах нь үгүй бөлгөө;

3 Итгэсэн болгон нь Бурханы хүүхдүүд болж болохын тулд дэлхийг нэн ихээр хайрлаж амьдралаа өгсөн түүнийг бөлгөө. Иймийн тул чи миний хүү болой;

4 Мөн итгэснийхээ учир адислагдсан болой чи;

5 Мөн миний сайн мэдээг номлохоор надаас дуудагдсан учраас улам ч илүү адислагдсан болой чи—

6 Бүрээн дуу мэт дуу хоолойгоо удаан бөгөөд чангаар өргөхөөр, мөн Их Эзэний замыг түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэн, гажууд бөгөөд тэрслүү үеийнхэнд наманчлалыг тунхаглахаар буюу.

7 Учир нь болгоогтун, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, миний бие үүлэн дунд хүч чадал болон сүр жавхланд ирэх тэр цаг ойрхон байна.

8 Мөн миний ирэлтийн үед энэ нь агуу өдөр байх болно, учир нь бүх үндэстэн дагжин чичрэх болно.

9 Гэвч тэрхүү агуу өдөр тохиохын өмнө, нар харанхуйлж, сар цус болон хувирах болно; мөн одод гэрэлтэхээ больж, мөн зарим нь унах болно, мөн агуу устгалууд ёс бусыг үйлдэгчдийг хүлээх ажгуу.

10 Иймийн тул, дуу хоолойгоо өргөж мөн амаа бүү хамхи, учир нь Их Эзэн Бурхан ярилаа; тиймийн тул бошигло, мөн энэ нь Ариун Сүнсний хүчээр өгөгдөх болно.

11 Мөн хэрэв чи үнэнч байх аваас, болгоогтун, би ирэх хүртлээ чамтай хамт байна—

12 Мөн үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, би даруй ирнэ. Бибээр чиний Их Эзэн мөн чиний Гэтэлгэгч бөлгөө. Бүр тийм буюу. Амен.