Хэсэг 39
1831 оны нэгдүгээр сарын 5-нд Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Жеймс Ковелд өгөгдсөн илчлэл оршвой. Дөч орчим жил Методист тохинуулагч байсан Жеймс Ковел, бошиглогч Иосефоор дамжуулан Их Эзэнээс өөрт нь өгөгдөх аливаа зарлигийг сахих болно хэмээх гэрээнд Их Эзэнтэй оржээ.
1–4, Бурханы хүүхдүүд болох хүч гэгээнтнүүдэд буй; 5–6, Сайн мэдээг хүлээн авна гэдэг нь Христийг хүлээн авна гэсэн үг; 7–14, Баптисм хүртэж мөн Их Эзэний жимсний талбайд хөдөлмөрлөхийг Жеймс Ковелд зарлиг болгов; 15–21, Их Эзэний үйлчлэгчид Хоёр дахь Ирэлтийн өмнө сайн мэдээг номлох ёстой; 22–24, Сайн мэдээг хүлээн авдаг тэд энэ амьдралд болон үүрд мөнхөд цуглуулагдах болно.
1 Анхаарагтун, мөн бүх үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд байдаг түүний дуу хоолойг сонсогтун, Агуу Би Байдаг, бүр Есүс Христ—
2 Дэлхийн гэрэл ба амь, харанхуйд цацрагч гэрэл бөгөөд харанхуй нь үүнийг ухаарах нь үгүй бөлгөө;
3 Цаг хугацааны голчид өөрийнхөндөө ирсэн түүнийг буюу, мөн өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй;
4 Харин намайг хүлээн авсан болгонд, миний хүүхдүүд болох хүчийг би өгсөн билээ; мөн үүнчлэн бибээр намайг хүлээн авах болгонд миний хүүхдүүд болох хүчийг өгөх болно.
5 Мөн үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, миний сайн мэдээг хүлээн авдаг тэрээр намайг хүлээн авдаг; мөн миний сайн мэдээг эс хүлээн авдаг тэрээр намайг хүлээн авдаггүй болой.
6 Мөн энэ нь миний сайн мэдээ—наманчлал мөн усаар баптисм хүртэх мөн тэгээд галын баптисм мөн Ариун Сүнс, бүр бүх зүйлийг үзүүлдэг мөн хаант улсын амар амгалангийн зүйлсийг заадаг тэрхүү Тайтгаруулагч ирдэг.
7 Мөн эдүгээ, болгоогтун, миний үйлчлэгч Жеймс чамд би хэлж байна, бибээр чиний ажлуудыг харсаар ирсэн мөн бибээр чамайг мэддэг бөлгөө.
8 Мөн үнэнээр би чамд хэлнэ, энэ цаг мөчид зүрх сэтгэл чинь одоо миний өмнө зөв байна; мөн, болгоогтун, тэргүүн дээр чинь агуу адислалуудыг бибээр хүртээлээ;
9 Гэсэн хэдий ч, чи агуу их уй гашууг үзсэн болой, учир нь чи бардамнал бөгөөд дэлхийн зовнилын улмаас намайг олон удаа эсэргүүцсэн бөлгөө.
10 Гэвч, болгоогтун, хэрэв чи: Босогтун мөн баптисм хүрт, мөн миний нэрийг дуудан, нүглүүдээ угааж арилгагтун мөн чи миний Сүнсийг, мөн чи урьд өмнө нь хэзээ ч мэдээгүй тийм агуу адислалыг хүлээж авах болно хэмээн хэлэх миний дуу хоолойг анхааран сонсох аваас, чиний чөлөөлөлтийн өдрүүд ирчихээд байна.
11 Мөн хэрэв чи үүнийг хийх аваас, би чамайг илүү агуу ажилд бэлтгэсэн ажгуу. Энэ эцсийн өдрүүдэд миний урагш илгээсэн сайн мэдээний минь бүрэн байдлыг, Израилын угсаа болох өөрийнхөө хүмүүсийг эргүүлэн олж авахын тулд миний урагш илгээсэн тэрхүү гэрээг чи номлох болно.
12 Мөнхүү улиран тохиох дор чам дээр хүч байх болно; чамд агуу итгэл байх болно, мөн бибээр чамтай хамт байж мөн нүүрний чинь өмнө явах болно.
13 Чи миний жимсний талбайд хөдөлмөрлөхөөр, мөн миний сүмийг өсгөн бэхжүүлэхээр, мөн Сион нь толгодын дээр баясаж мөн цэцэглэн хөгжиж болохын тулд үүнийг урагш авчрахаар дуудагдсан болой.
14 Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чи дорнын мужууд руу явахаар дуудагдсан бус, харин чи Охайо руу явахаар дуудагдсан бөлгөө.
15 Мөн миний хүмүүс өөрсдийгөө Охайод цуглуулах улмаас хүмүүсийн үрсийн дунд мэдэгдэж байгаагүй тийм адислалыг би нөөцөлсөн байгаа болой, мөн энэ нь тэдний тэргүүн дээр цутгагдах болно. Мөн тэндээс хүмүүс бүх үндэстэн рүү урагшлан явах болно.
16 Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, үндэстнүүд дээрх шүүлтээс мутраа татах болно хэмээн Охайо дахь хүмүүс бодож, их итгэлд намайг дууднам, гэвч би үгээ үгүйсгэж чадахгүй.
17 Иймийн тул бүх хүчээрээ зүтгэж мөн энэ нь сүүлчийн удаа тайрагдаж болохын тулд үнэнч хөдөлмөрлөгчдийг миний жимсний талбайд дуудагтун.
18 Мөн тэд наманчилж мөн миний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч мөн цэвэршигдэхийн хэрээр, мөн бибээр мутраа шүүлтээс татах болно.
19 Иймийн тул, чанга дуу хоолойгоор хашхиран, өгүүлж: Тэнгэрийн хаант улс ойрхон байна; Хосанна! Бүхний Дээд Бурханы нэр алдарших болтугай хэмээн хашхиран, урагш одогтун.
20 Миний ирэлтийн цагт зориулж миний нүүрний өмнөх замыг бэлтгэн, баптисм хүртээж урагш одогтун;
21 Учир нь тэр цаг ойрхон байна; уг өдөр юм уу цагийг хүмүүн мэдэх нь үгүй; гэвч энэ нь гарцаагүй тохиох болно.
22 Мөн эдгээр зүйлийг хүлээн авдаг тэрээр намайг хүлээн авдаг; мөн тэд энэ амьдралд болон үүрд мөнхөд надад цуглуулагдах болно.
23 Мөн түүнчлэн, улиран тохиох дор, та нар усаар баптисм хүртээсэн хүн болгон дээр гараа тавих болно, мөн тэд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах болно, мөн миний ирэлтийн тэмдгүүдийг хүлээх болно, мөн намайг мэдэх болно.
24 Болгоогтун, би даруй ирнэ. Бүр тийм буюу. Амен.