Хэсэг 40
1831 оны нэгдүгээр сарын 6-нд Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэлийн цэдгийн өмнө, бошиглогчийн түүхэнд, “Жеймс [Ковел] Их Эзэний үгийг эсэргүүцэж, мөн өөрийнхөө урьдын зарчмууд болон хүмүүст эргэж очиход, Сидней Ригдон, бид хоёрт Их Эзэн дараах илчлэлийг өгсөн бөлгөө” гэжээ (хэсэг 39-ийг үз).
1–3, Хавчлагаас айх айдас болон дэлхийн зовнил нь сайн мэдээг эсэргүүцэхэд хүргэдэг.
1 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Жеймс Ковелын зүрх сэтгэл миний өмнө зөв байсан билээ, учир нь тэр миний үгийг дуулгавартай дагана хэмээх гэрээнд надтай орсон бөлгөө.
2 Мөн тэрээр үгийг баяртайгаар хүлээн авсан билээ, гэвч Сатан тэр даруйд түүнийг уруу татжээ; мөн хавчлагаас айх айдас болон дэлхийн зовнил нь түүнийг үгийг эсэргүүцэхэд хүргэжээ.
3 Иймийн тул тэрээр миний гэрээг зөрчив, мөн надад зөв санагдсаны дагуу түүнд үйлдэх нь надад үлддэг болой. Амен.