Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 41


Хэсэг 41

1831 оны хоёрдугаар сарын 4-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ илчлэлээр Бурханы “хуулийг” хүлээн авахаар залбирахыг бошиглогчид болон Сүмийн ахлагчдад зааварлажээ (42-р хэсгийг үз). Иосеф Смит Нью-Йоркоос Көртландад дөнгөж ирсэн байсан бөгөөд Охайогийн Томпсоны ойролцоо байдаг сүмийн гишүүн Леман Коплей гэгч “Иосеф ах, Сидней [Ригдон] хоёрыг … өөртэйгөө хамт амьдрахыг хүссэн ба тэрээр тэднийг байрлах байр болон эд зүйлсээр хангана” гэж хэлжээ. Дараах илчлэлд Иосеф, Сидней хоёрын хаана амьдрах ёстойг тодорхойлж өгдөг ба мөн түүнчлэн Эдвард Партрижийг Сүмийн анхны бишопоор дууддаг.

1–3, Ахлагч нар илчлэлийн суу билгээр Сүмийг удирдах болно; 4–6, Үнэн шавь нар Их Эзэний хуулийг хүлээн авч мөн сахих болно; 7–12, Эдвард Партриж Сүмд бишопоор дуудагдав.

1 Анхаарагтун мөн сонс, ай миний хүмүүс та нар, хэмээн та нарын Бурхан, Их Эзэн хэлнэм, бүх адислалын хамгийн агуугаар нь адислахдаа миний баярладаг та нар, намайг сонсдог та нар буюу; мөн намайг эс сонсдог та нарыг, миний нэртэй хэмээн зүтгэдэг байсан та нарыг бүх зүхлийн хамгийн хүндээр нь зүхэх болно би.

2 Анхаарагтун, ай сүмийн минь миний дуудсан ахлагчид, болгоогтун миний үгэнд санал нэгтэй байхын тулд өөрсдийгөө цуглуул хэмээх зарлигийг би та нарт өгч байна;

3 Мөн миний сүмийг хэрхэн захирахаа мэдэж мөн бүх зүйлийг миний өмнө зөвөөр байлгахын тулд та нар итгэлийнхээ залбирлаар миний хуулийг хүлээн авах болно.

4 Мөн бибээр ирэхдээ та нарын захирагч байх болно; мөн болгоогтун, би даруй ирнэ, мөн та нар миний хууль сахигдаж байгааг бататга.

5 Миний хуулийг хүлээн авч мөн үүнийг сахидаг тэр нь миний шавь болой; мөн үүнийг хүлээн авдаг хэмээн хэлдэг атлаа мөн үүнийг эс сахидаг мөнөөх тэр нь миний шавь биш болой, мөн та нарын дундаас зайлуулагдах ёстой;

6 Учир нь хаант улсын хүүхдүүдэд хамааралтай зүйлс зохисгүй тэдэнд, эсвээс нохдод өгөгдөх нь, эсвэл сувднууд гахайн өмнө хаягдах нь зүйд үл нийцэх бөлгөө.

7 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Бага Иосеф Смит амьдрах мөн орчуулах байшинг бариулах ёстой нь зүйд нийцэх бөлгөө.

8 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Сидней Ригдон миний зарлигуудыг сахихын хэрээр, өөртөө сайн санагдсанаар амьдрах нь зүйд нийцэх авай.

9 Мөн түүнчлэн, би өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийг дуудсан билээ; мөн худалдаа наймааныхаа ажлыг орхиод мөн бүх цагаа сүмийн хөдөлмөрүүдэд зориулахын тулд тэрээр сүмийн дуу хоолойгоор сонгогдон, мөн сүмд бишопоор томилогдох ёстой хэмээх зарлигийг би өгч байна;

10 Би өөрийн хуулиудыг тэдэнд өгөх тэр өдөр хуулиудаар маань түүнд тохоогдох бүх зүйлд санаа тавих ёстой.

11 Мөн энэ нь түүний зүрх сэтгэл миний өмнө цэвэр ариуны учраас болой, учир нь тэр дотроо заль мэхгүй эртний Натанаелийн адил болой.

12 Эдгээр үг та нарт өгөгдсөн, мөн тэдгээр нь миний өмнө цэвэр ариун болой; иймийн тул, тэдгээрийг хэрхэн авч үзэх тухайд та нар болгоомжил, учир нь шүүлтийн өдөр та нарын бодгалиуд тэдгээрийн хариуцлагыг хүлээх ёстой. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх