Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 44


Хэсэг 44

1831 оны хоёрдугаар сарын сүүлчээр Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Энд толилуулагдсан шаардлагыг даган Сүм ирэх зургаадугаар сарын эхэнд нэг чуулганыг хийхээр товлов.

1–3, Ахлагч нар чуулганд цугларах ёстой; 4–6, Тэд уг нутгийн хуулиудын дагуу зохион байгуулах мөн ядуусын төлөө анхаарал халамж тавих ёстой.

1 Болгоогтун, Их Эзэн өөрийн үйлчлэгчид та нарт ийн хэлж байна, миний сүмийн ахлагчид дорноос бас өрнөөс мөн умардаас болон өмнөдөөс захидлаар юм уу өөр замаар дуудагдах нь миний хувьд зүйтэй.

2 Мөнхүү улиран тохиох дор, тэд үнэнч байж, мөн надад итгэх итгэлээ хэрэгжүүлэхийн хэрээр, тэд өөрсдийгөө хамтад нь цуглуулах тэр өдөр бибээр Сүнсээ тэдний дээр юүлэх болно.

3 Мөнхүү улиран тохиох дор, тэд эргэн тойрныхоо бүс нутгууд руу явж, мөн хүмүүст наманчлалыг номлох ёстой.

4 Мөн олон нь хөрвүүлэгдэх болно, үүний хэрээр та нар хүмүүний хуулийн дагуу өөрсдийгөө зохион байгуулах хүчийг олж авах болно;

5 Дайснууд чинь та нарын дээр хүчтэй байхгүй байж болохын тулд; та нар бүх зүйлд хамгаалагдаж болохын тулд; та нар миний хуулиудыг сахих боломжтой байж болохын тулд; миний хүмүүсийг устгахыг эрэлхийлдэг дайсны хүлээс бүр тасарч болохын тулд бөлгөө.

6 Болгоогтун, би та нарт хэлж байна, та нарын хүлээн авсан миний хуулийн дагуу бүх зүйл хийгдэж болох хүртэл тэд хадгалагдаж болохын тулд та нар ядуус болон гачигдагсдад зочлон мөн тэднийг халамжлан туслах ёстой. Амен.

Хэвлэх