Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 45


Хэсэг 45

1831 оны гуравдугаар сарын 7-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмд өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэлийн цэдгийн оршил болгон Иосеф Смитийн түүхэнд, “Сүмийн энэ үед ажлыг сонирхох, эсвээс итгэлийг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүст саад болох … олон хуурамч мэдэгдэл … мөн мунхаг түүхүүд нийтлэгдэж … мөн тараагдсан байлаа … Гэвч гэгээнтнүүдийн баяр баяслыг төрүүлэн, … би дараахыг хүлээн авсан бөлгөө” хэмээн өгүүлжээ.

1–5, Христ бол Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч болой; 6–10, Сайн мэдээ бол Их Эзэний өмнө замыг бэлтгэх элч бөлгөө; 11–15, Енох болон түүний ах дүүс Их Эзэнээр Өөрт нь хүлээн авагдсан ажгуу; 16–23, Христ Өөрийн ирэлтийн тэмдгүүдийг Чидуны Уулан дээр өгсний адилаар илчлэв; 24–38, Сайн мэдээ сэргээгдэх болно, харийнхны цаг гүйцэлдэх болно, мөн уг нутагт эзгүйрүүлэгч өвчин тархах болно; 39–47, Тэмдгүүд, гайхамшгууд, мөн Амилуулалт Хоёр дахь Ирэлтэд тохиох ёстой; 48–53, Христ Чидуны Уулан дээр зогсох болно, мөн иудейчүүд Түүний гар мөн хөл дэх шархнуудыг харах болно; 54–59, Их Эзэн Мянган жилийн турш хаанчлах болно; 60–62, Бошиглогч Шинэ Гэрээний орчуулгыг эхлэхээр зааварлагдав, үүгээр дамжин чухал мэдээлэл мэдүүлэгдэх болно; 63–75, Гэгээнтнүүд цугларахаар мөн бүх үндэстнээс хүмүүс үүн рүү ирэх Шинэ Иерусалимыг барихаар зарлиг болгогдов.

1 Анхаарагтун, ай хаант улс өгөгдсөн миний сүмийн хүмүүс та нар; дэлхийн суурийг тавьсан, тэнгэрүүдийг мөн үүн дээрх бүх олныг бүтээсэн, мөн аж төрдөг, мөн хөдөлдөг, мөн амьдардаг бүх зүйл түүгээр бүтээгдсэн түүнийг та нар анхааран сонсож мөн түүнд чих тавигтун.

2 Мөн дахин би хэлж байна, үхэл та нар дээр ирэхгүйн тулд миний дуу хоолойг анхааран сонсогтун; та нарын бодоогүй цагт зун улиран одож, мөн ургац хураалт өнгөрч, мөн та нарын сүнс аврагдаагүй байх болно.

3 Эцэгийн өмнө өмгөөлөгч болох намайг, түүний өмнө та нарын төлөө ийн гуйж буй намайг анхаарагтун—

4 Өгүүлрүүн: Эцэг минь, нүгэл үйлдээгүй, таны таалалд ихэд нийцсэн түүний зовлонгууд болон үхлийг болгоогтун; Хүүгийнхээ асгарсан цусыг, та өөрөө алдаршиж болохын тулд таны өгсөн, миний цусыг болгоогтун;

5 Иймийн тул, Эцэг минь, тэд надад ирж бас мөнх амьдралтай байж болохын тулд миний нэрэнд итгэх энэ ах дүүсийг минь өршөөгөөч.

6 Анхаарагтун, ай миний сүмийн хүмүүс та нар, мөн ахлагчид та нар хамтдаа сонсогтун, мөн өнөөдөр байх зуур дуу хоолойг минь сонсогтун, мөн зүрх сэтгэлээ бүү хатууруулагтун;

7 Учир нь би та нарт үнэнээр хэлнэ, би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл, дэлхийн гэрэл ба амь—харанхуйд цацрагч гэрэл бөгөөд харанхуй нь үүнийг ухаарах нь үгүй.

8 Би өөрийнхөндөө ирсэн бөгөөд өөрийнхөн маань намайг хүлээн аваагүй; гэвч намайг хүлээн авсан болгонд би олон гайхамшгийг үйлдэх мөн Бурханы хүүхдүүд болох хүчийг өгсөн; мөн бүр миний нэрэнд итгэсэн тэдэнд мөнх амьдралыг олж авах хүчийг өгсөн бөлгөө би.

9 Мөн дэлхийд гэрэл байхын төлөө, мөн миний хүмүүсийн хувьд жишиг байхын тулд, мөн харийнхан үүнийг эрэлхийлэхийн тулд, мөн миний өмнө замыг бэлтгэхэд нүүрний минь өмнө элч байхын тулд, өөрийн үүрдийн гэрээг би дэлхийд ийн илгээсэн бөлгөө.

10 Иймийн тулд, үүнд ирэгтүн та нар, мөн ирэх түүнд бибээр эрт дээр үеийн хүмүүст тэгсэн шигээ шалтгааныг тайлбарлах болно, мөн би та нарт өөрийн хүчирхэг нотолгоог үзүүлэх болно.

11 Иймийн тулд, хамтдаа анхаарагтун та нар, мөн бүр өөрийн мэргэн ухааныг та нарт үзүүлье би—Енох болон түүний ах дүү нарын Бурхан хэмээн та нар хэлэх түүний мэргэн ухааныг буюу,

12 Дэлхийгээс тусгаарлагдан мөн надад өөрт минь хүлээн авагдсан тэдний бөлгөө—зөв шударгын өдөр ирэх хүртэл хадгалагдан үлдэх тэрхүү хот буюу—бүх ариун хүмүүсээр эрэлхийлэгдэж байсан тэр өдөр хүртэл бөлгөө, мөн ёс бус явдал болон жигшүүрт хэргүүдийн улмаас тэд үүнийг олж мэдээгүй бөлгөө;

13 Мөн тэд дэлхий дээрх харь хүмүүс мөн тэнүүлчид байснаа хүлээн зөвшөөрсөн бөлгөө;

14 Харин тэд үүнийг олж мэдэж мөн үүнийг өөрсдийн бие махбодоор туулах болно гэсэн амлалт хүлээн авсан юм.

15 Иймийн тул, анхаарагтун мөн бибээр та нарт эрт дээр үеийн хүмүүст тэгсэн шигээ шалтгааныг тайлбарлаж, мөн бибээр та нарт ярьж мөн бошиглох авай.

16 Мөн бибээр маханбодод, тэдний өмнө зогсоод шавь нартаа үүнийг үзүүлэн мөн ярьсны адилаар би үүнийг тодорхойгоор үзүүлэх болно: Та нарын эцэг өвгөдөд өгсөн амлалтуудаа гүйцэлдүүлэхийн тулд тэнгэрийн үүлэнд сүр жавхландаа бибээр ирэх тэр өдөр дэх миний ирэлтийн тэмдгүүдийн талаар та нар надаас асуусны учир,

17 Учир нь та нар сүнснүүд тань бие махбодоосоо урт удаан хугацаанд салахыг боолчлол хэмээн үзэж байсны учир, би гэтэлгэлийн өдөр хэрхэн ирэхийг, мөн тэрчлэн тараагдсан Израилын сэргээлтийг та нарт үзүүлэх болно.

18 Мөн эдүгээ Бурханы өргөө хэмээн та нарын нэрлэдэг, Иерусалим дахь энэ ариун сүмийг та нар болгоож буй, мөн дайснууд чинь энэ өргөө хэзээ ч унахгүй хэмээн хэлдэг.

19 Гэвч, би үнэнээр та нарт хэлж байна, энэ үеийнхэн дээр сүйрэл шөнийн хулгайч адил ирэх болно, мөн энэ хүмүүс устгагдаж мөн бүх үндэстний дунд тараагдах болно.

20 Мөн та нарын эдүгээ харж буй энэ ариун сүм нураагдах болно, ингэснээр нэг чулуу нөгөө дээрээ давхарлан үлдэхгүй байх болно.

21 Мөнхүү улиран тохиох дор, иудейчүүдийн талаар та нарт миний ярьсан аливаа эзгүйрэл улиран тохиох хүртэл тэдний энэ үеийнхэн алга болох нь үгүй.

22 Дэлхийн төгсгөл ирнэ гэдгийг та нар мэднэ хэмээн та нар хэлдэг; тэнгэрүүд болон дэлхий мөхнө гэдгийг мэднэ хэмээн тэрчлэн та нар хэлдэг;

23 Мөн үүн дээр та нар үнэнээр хэлдэг авай, учир нь энэ нь ийм буюу; гэвч бүгд гүйцэлдэх хүртэл та нарт миний ярьсан эдгээр зүйл хүчингүй болох нь үгүй.

24 Мөн Иерусалимын талаар үүнийг та нарт хэллээ би; мөн тэр өдөр ирэхэд, үлдэгсэд нь бүх үндэстний дунд тараагдах болно;

25 Гэвч тэд дахин цуглуулагдах болно; гэхдээ харийнхны цаг гүйцэлдэх хүртэл тэд үлдэх болно.

26 Мөн тэр өдөр дайнууд болон дайнуудын цуурхал сонсогдох болно, мөн бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, мөн хүмүүний зүрх сэтгэл мохох болно, мөн дэлхийн төгсгөлийг хүртэл Христ өөрийн ирэлтийг хойшлуулж буй хэмээн тэд хэлэх болно.

27 Мөн хүмүүсийн хайр хөрч, мөн алдас газар авах болно.

28 Мөн харийнхны цаг ирэхэд, харанхуйд суудаг тэдний дунд гэрэл гийх болно, мөн энэ нь миний сайн мэдээний бүрэн байдал байх болно;

29 Гэвч тэд үүнийг хүлээн авах нь үгүй; учир нь тэд гэрлийг мэдрэх нь үгүй, мөн хүмүүсийн зааврын улмаас тэд зүрх сэтгэлээ надаас буруулдаг.

30 Мөн тэр үед харийнхны цаг гүйцэлдэх болно.

31 Мөн тэр үед давшгүй их цээрлэлийг үзэх хүртлээ амьд үлдэх хүмүүс байх болно; учир нь эзгүйрүүлэгч өвчин уг нутгийг бүрхэх болно.

32 Гэвч миний шавь нар ариун газруудад зогссоор байх болно, мөн шилжин нүүлгэгдэх нь үгүй бөлгөө; харин ёс бусыг үйлдэгчдийн дундах хүмүүс дуу хоолойгоо өргөж, Бурханыг зүхэн мөн үхэх болно.

33 Мөн тэрчлэн энд тэндгүй газар хөдлөлт, мөн олон эзгүйрэл байх болно; гэсэн хэдий ч хүмүүс миний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах болно, мөн тэд бие биеийнхээ эсрэг илд далайн, мөн тэд бие биеэ хөнөөх болно.

34 Мөн эдүгээ, Их Эзэн бибээр эдгээр үгийг шавь нартаа ярихад тэд тэвдэн сандарсан бөлгөө.

35 Мөн бибээр тэдэнд хэлэв: Бүү тэвдэн сандар, учир нь, эдгээр бүх зүйл тохиоход та нарт өгөгдсөн тэрхүү амлалтууд биелэгдэх болно гэдгийг та нар мэдэж болно.

36 Мөн гэрэл гийж эхлэхэд, энэ нь тэдний хувьд, та нарт миний үзүүлэх тэрхүү сургаалт зүйрлэл адил байх болно—

37 Та нар инжир моднуудыг үзэж мөн болгоодог, мөн та нар нүдээрээ тэдгээрийг үзэх авай, мөн тэдгээрийн нахиалж эхлэхийг, мөн тэдгээрийн навчис нь нялхаараа байгааг хараад зун ойрхон байна хэмээн та нар хэлдэг;

38 Тэд эдгээр бүх зүйлийг харах тэрхүү өдөр энэ нь ийм байх болно, тэгээд тэр цаг ойрхон байгааг тэд мэдэх болно.

39 Мөнхүү улиран тохиох дор, надаас эмээдэг тэрээр Их Эзэний агуу өдөр ирэхийг, бүр Хүний Хүүгийн ирэлтийн тэмдгүүдийг хүсэн хүлээсээр байх болно.

40 Мөн тэмдгүүд болон гайхамшгуудыг тэд үзэх болно, учир нь дээр тэнгэрт, мөн доор дэлхийд тэдгээр нь үзүүлэгдэх болно.

41 Мөн цус, гал, мөн суунаглах утааг тэд болгоох болно.

42 Мөн Их Эзэн ирэх тэр өдрийн өмнө, нар харанхуйлж, мөн сар цус болон хувирч бас одод тэнгэрээс унах болно.

43 Мөн үлдэгсэд нь энэ газарт цуглуулагдах болно;

44 Мөн тэгэхэд тэд намайг эрэх болно, мөн, болгоогтун, бибээр ирэх болно; мөн тэд намайг тэнгэрийн үүлэн дотор хүч чадал болон агуу сүр жавхланд, бүх ариун тэнгэр элчийн хамт үзэх болно; мөн намайг харуулдан хүлээдэггүй тэрээр яллагдах болно.

45 Гэвч Их Эзэний мутар буухын өмнө, тэнгэр элч бүрээгээ үлээж, мөн нойрссон гэгээнтнүүд үүлэн дунд намайг угтахаар урагш гарч ирэх болно.

46 Иймийн тул, хэрэв та нар амар амгаланд нойрссон аваас адислагдсан болой та нар; учир нь та нар эдүгээ намайг болгоож мөн би байдгийг мэдэж байгаа шигээ, та нар тийн надад ирэх болно мөн та нарын бодгалиуд амьдрах болно, мөн та нарын гэтэлгэл төгөлдөржих болно; мөн гэгээнтнүүд дэлхийн дөрвөн зүгээс урагш гарч ирэх болно.

47 Тэгэхэд Их Эзэний мутар үндэстнүүд дээр буух болно.

48 Мөн тэгээд Их Эзэн хөлөө энэ уулан дээр тавих болно, мөн энэ нь хоёр хэсэг хуваагдах болно, бас газар чичрэн, мөн нааш цааш ганхах болно, бас тэнгэрүүд тэрчлэн доргих болно.

49 Мөн Их Эзэн дуу хоолойгоо өргөх болно, мөн дэлхийн бүх хязгаар үүнийг сонсох болно; бас дэлхийн үндэстнүүд эмгэнэн гашуудах болно, мөн шоолдог байсан тэд өөрсдийнхөө мунхгийг харах болно.

50 Мөн шоологчийг сүйрэл нөмрөх болно, мөн элэглэгч нь үрэгдэх болно; мөн алдсыг эрэлхийлсэн тэдгээр нь тас цавчигдан мөн галд хаягдах болно.

51 Мөн тэгээд иудейчүүд намайг харж мөн: Таны гар мөн хөл дээрх энэ шархнууд чинь юу вэ? хэмээн хэлэх болно.

52 Тэгээд тэд намайг Их Эзэн гэдгийг мэдэх болно; учир нь би тэдэнд: Эдгээр шарх бол найз нарынхаа гэрт намайг шархдуулсан тэрхүү шархнууд болой. Бибээр дээш өргөгдсөн тэрбээр болой. Би бол цовдлогдсон Есүс болой. Би бол Бурханы Хүү хэмээн хэлэх болно.

53 Мөн тэгэхэд тэд алдсуудынхаа учир уйлах болно; тэгэхэд тэд хаанаа хавчсаны улмаас эмгэнэн гашуудах болно.

54 Мөн тэгээд Бурханыг мэддэггүй үндэстнүүд гэтэлгэгдэх болно, мөн хуулийг мэддэггүй байсан тэд анхны амилуулалтад багтах болно; мөн энэ нь тэдний хувьд тэвчиж болохуйц байх болно.

55 Мөн Сатан хүлэгдсэнээр хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлд байргүй байх болно.

56 Мөн намайг сүр жавхландаа залран ирэх тэр өдөр арван онгон охины талаар миний ярьсан сургаалт зүйрлэл хэрэгжих болно.

57 Учир нь мэргэн бөгөөд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг өөрсдийн хөтөч болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно.

58 Мөн дэлхий тэдэнд өв болон өгөгдөх болно; мөн тэд өсөн үржиж мөн хүчирхэгжих болно, мөн тэдний үр хүүхдүүд нүгэлгүйгээр авралд хүргэгдэн өсөн өндийх болно.

59 Учир нь Их Эзэн тэдний дунд байх болно, мөн түүний сүр жавхлан тэдний дээр байх болно, мөн тэрбээр тэдний хаан ба хууль тогтоогч байх болно.

60 Мөн эдүгээ, болгоогтун, би та нарт хэлнэ, Шинэ Гэрээ орчуулагдах хүртэл энэ бүлгийн талаар цаашид аливааг мэдэх нь та нарт өгөгдөхгүй байх болно, мөн үүнд эдгээр бүх зүйл мэдүүлэгдэх болно;

61 Иймийн тул, ирэх тэр зүйлсэд чи бэлтгэгдэж болохын тулд үүнийг эдүгээ орчуулж болно гэдгийг би чамд зөвшөөрч байна.

62 Учир нь агуу зүйлс та нарыг хүлээж байна гэдгийг үнэнээр би та нарт хэлнэ;

63 Та нар харийн нутгууд дахь дайнуудын тухай сонсдог; гэвч, болгоогтун, би та нарт хэлнэ, тэдгээр нь ойрхон, бүр та нарын хаалган дээр байна, мөн энэ үеэс хойш олон жил бололгүй өөрийн нутгууд дахь дайнуудын тухай та нар сонсох болно.

64 Иймийн тул, Их Эзэн бибээр хэлсэн билээ, та нар дорнын нутгуудаас цуглар, миний сүмийн ахлагчид та нар өөрсдийгөө нэгтгэн цуглуулагтун; та нар өрнөд нутгууд руу яв, оршин суугчдыг наманчлалд дуудагтун, мөн тэд наманчлахын хэрээр сүмүүдийг надад босгон бэхжүүлэгтүн.

65 Мөн та нар үүнээс хойш өөрсдөд чинь ноогдох өвийг худалдан авч болохын тулд, нэг зүрх сэтгэлтэйгээр, мөн нэг оюунтайгаар баялгуудаа нэгтгэгтүн.

66 Мөн энэ нь Шинэ Иерусалим, амар амгалангийн нутаг, хоргодох хот, Хамгийн Дээд Бурханы гэгээнтнүүдийн аюулгүй байдлын газар хэмээн нэрлэгдэх болно;

67 Мөн тэнд Их Эзэний сүр жавхлан байх болно, мөн Их Эзэнээс эмээх айдас тэрчлэн тэнд байх болно, үүний хэрээр ёс бусыг үйлдэгчид үүнд ирэхгүй байх болно, мөн энэ нь Сион хэмээн нэрлэгдэх болно.

68 Мөнхүү улиран тохиох дор ёс бусыг үйлдэгчдийн дунд хөршийнхөө эсрэг илдээ үл далайх хүн бүр аюулгүй байдлын тулд Сионд зугтан очих ёстой нь шаардлагатай болой.

69 Мөн тэнгэрийн доорх үндэстэн бүрээс үүнд цуглуулагдах болно; мөн энэ нь бие биетэйгээ эс дайтах цорын ганц хүмүүс байх болно.

70 Мөн ёс бусыг үйлдэгчдийн дунд: Сионы эсрэг тулалдахаар явахгүй байцгаая, учир нь Сионы оршин суугчид аймшигтай болой, иймийн тул бид тэмцэлдэж чадахгүй хэмээн яригдах болно.

71 Мөнхүү улиран тохиох дор бүх үндэстний дундаас зөв шударгыг үйлдэгчид цуглуулагдах болно, мөн үүрдийн баяр баясгалангийн дууг дуулан Сионд ирэх болно.

72 Мөн та нар энэ ажлыг хүмүүсийн нүдэн дээр, мөн дайснуудынхаа нүдэн дээр хэрэгжүүлж болохын тулд, өөрсдөд тань миний зарлигласан тэр зүйлийг та нар гүйцэлдүүлэх хүртэл тэд та нарын ажлуудыг мэдэхгүй байж болохын тулд, энэ нь надад зүйтэй болтол эдгээр зүйлийг дэлхийд таран одохоос хамгаалагтун гэдгийг эдүгээ би та нарт хэлнэ;

73 Тэд үүнийг мэдэх үедээ эдгээр зүйлийг тунгаан бодож болохын тулд буюу.

74 Учир нь Их Эзэн заларч ирэх үед, тэрээр тэдэнд аймшигтай байх болно, тэгснээр тэд айдаст баригдах ба тэд хол зогсон мөн дагжин чичрэх болно.

75 Мөн бүх үндэстэн Их Эзэнээс эмээх айдас, мөн түүний хүч чадлын сүр хүчний улмаас айх болно. Бүр тийм буюу. Амен.