Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 51


Хэсэг 51

1831 оны тавдугаар сарын 20-нд Охайогийн Томпсонд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ үед дорнод мужуудаас нүүдэллэсэн гэгээнтнүүд Охайод ирж эхэлж байлаа, мөн тэднийг суурьшуулахын тулд зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүд авах шаардлагатай байв. Энэ ажил үүрэг нэн ялангуяа бишопын албан тушаалд хамаарагдаж байсан болохоор, бишоп Эдвард Партриж уг асуудлаар заавар эрэлхийлж, мөн бошиглогч Их Эзэнээс асуужээ.

1–8, Эдвард Партриж даамлын ажил үүрэг болон өмч хөрөнгийг зохицуулахаар томилогдов; 9–12, Гэгээнтнүүд шударгаар үйлдэж мөн эн тэнцүү хүлээж авах ёстой; 13–15, Тэд бишопын агуулахтай байж мөн Их Эзэний хуулийн дагуу өмч хөрөнгийг зохион байгуулах ёстой; 16–20, Охайо бол түр зуур цугларах газар байх болно.

1 Анхаарагтун намайг хэмээн Их Эзэн Бурхан чинь өгүүлж байна, мөн бибээр өөрийн үйлчлэгч Эдвард Партрижид хэлж, мөн түүнд заавруудыг өгөх болно; учир нь энэ хүмүүсийг хэрхэн зохион байгуулах заавруудыг тэрээр хүлээж авах ёстой нь зайлшгүй ажгуу.

2 Учир нь тэд миний хуулиудын дагуу зохион байгуулагдах ёстой нь шаардлагатай байна; хэрэв эс тэгвээс, тэд тусгаарлагдах болно.

3 Иймийн тул, миний үйлчлэгч Эдвард Партриж мөн түүний сонгосон, миний таалалд нийцэх тэд, энэ хүмүүст хүн болгонд гэр бүлийнх нь дагуу, нөхцөл байдлынх нь дагуу мөн хүсэл болон хэрэгцээнийх нь дагуу адил тэгшээр хувийг нь олгог.

4 Мөн миний үйлчлэгч Эдвард Партриж, тэрээр хүнд өөрийнх нь хувийг олгохдоо, түүнд хувийг нь ноогдуулсан бичгийг, бүр сүм дэх энэ эрх болон энэ өвийг тэрээр зөрчил гаргаж, мөн сүмийн дуу хоолойгоор, сүмийн хуулиуд болон гэрээнүүдийн дагуу сүмд харьяалагдах нь зохисгүй гэж тооцогдох болох үеийг хүртэл тэрээр үүнийг эзэмшихийн тулд түүнд олгог.

5 Мөн тэрээр зөрчил гаргаж мөн сүмд харьяалагдах нь зохисгүй гэж тооцогдох аваас, миний сүмийн ядуус болон гачигдагсдын тул бишопт зориулан өргөсөн өөрийн хувийг тэрээр шаардах эрхгүй байх болно, тиймээс тэрээр бэлгийг хадгалж чадахгүй, харин гагцхүү баримт бичигтэйгээр өөрт нь ноогдсон хэсгийг л хүлээн авах эрхтэй байх болно.

6 Мөн уг нутгийн хуулиудын дагуу бүх зүйл ийн баттай болгогдох болно.

7 Мөн энэ хүмүүст харьяалагддаг тэр зүйл нь энэ хүмүүст олгогдог.

8 Мөн энэ хүмүүст үлдэх мөнгийг—энэ хүмүүсийн хэрэгцээний дагуу хүнс болон хувцсаар хангахын тулд уг мөнгийг авах нэг төлөөний хүн энэ хүмүүст томилогдог.

9 Мөн та нар, бүр миний зарлигласнаар нэг байж болохын тулд хүн бүр шударгаар үйлдэж мөн энэ хүмүүсийн дунд эрх тэгш байг, мөн эн тэнцүү хүлээн аваг.

10 Мөн энэ хүмүүст харьяалагдах тэр зүйл нь авагдаж мөн сүмийн өөр салбарт өгөгдөх ёсгүй.

11 Иймийн тул, хэрэв сүмийн өөр салбар энэ сүмээс мөнгө хүлээн авах болбол, тэд тохирсныхоо дагуу энэ сүмд буцаан төлөг;

12 Мөн энэ нь бишоп юм уу сүмийн дуу хоолойгоор томилогдох төлөөний хүнээр дамжин хийгдэх ёстой.

13 Мөн түүнчлэн, бишоп энэ сүмд агуулах бий болгог; мөн энэ хүмүүсийн хүслүүдийн дагуу хэрэгцээнээс илүү гарах бүх зүйл, мөнгөөр болон хүнсээр аль алинаар нь, бишопын гарт хадгалагдаг.

14 Мөн тэрээр энэ ажлыг эрхлэн хийж байх үедээ гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж мөн өөрийнхөө хэрэгцээнд зориулан өөртөө тэрчлэн нөөцлөг.

15 Мөн ийнхүү миний хуулиудын дагуу, өөрсдийгөө зохион байгуулах онцгой боломжийг би энэ хүмүүст олгож байна.

16 Мөн бибээр тэдэнд богинохон хугацаанд, Их Эзэн бибээр тэднийг өөр байдлаар хангаж, мөн эндээс явахыг тэдэнд зарлиглах хүртлээ энэ нутгийг ариулан адисалж байна;

17 Мөн тэр цаг болон өдөр нь тэдэнд өгөгдөөгүй болой, иймийн тул тэд энэ нутагт олон жил байх мэтээр үйлдэг, мөн энэ нь тэдний сайн сайхны төлөө байх болно.

18 Болгоогтун, энэ нь миний үйлчлэгч Эдвард Партрижид, бусад газарт, бүх сүмд үлгэр жишээ болох ёстой.

19 Мөн үнэнч, шударга, ухаалаг даамал байсан хэн нь ч гэсэн Их Эзэнийхээ баяр баясгаланд орж, мөн мөнх амьдралыг өвлөх болно.

20 Үнэнээр, би та нарт хэлнэ, би бол чиний санаагүй цагт, даруй ирэх тэр Есүс Христ бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх