Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 52


Хэсэг 52

1831 оны зургаадугаар сарын 6-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмийн ахлагчдад өгөгдсөн илчлэл оршвой. Зургаадугаар сарын 3-нд эхэлж 6-нд дууссан чуулган Көртландад болжээ. Энэ чуулган дээр дээд пристийн албан тушаалд томилсон анхны тусгай томилолтууд болж, мөн хуурамч бөгөөд мэхлэгч сүнснүүдийн тодорхой үзүүлэлтүүд ялган танигдаж мөн зэмлэгджээ.

1–2, Дараагийн чуулган Миссурид болохоор товлогдов; 3–8, Хамтаараа аянд гарах тодорхой ахлагчид томилогдов; 9–11, Төлөөлөгчид болон бошиглогчдын бичсэнийг ахлагчид заах ёстой; 12–21, Сүнсээр гэгээрсэн тэд магтаал болон мэргэн ухааны үр жимсүүдийг гаргадаг; 22–44, Хэд хэдэн ахлагч чуулганд оролцохоор Миссури руу явах замдаа сайн мэдээг номлохоор томилогдов.

1 Болгоогтун, Их Эзэн энэ эцсийн өдрүүдэд өөрөө дуудаж мөн сонгосон ахлагчдад Сүнснийхээ дуу хоолойгоор ийн хэлэв—

2 Өгүүлрүүн: Энэ цагаас эхлэн Миссурид, Иаковын үлдсэн хүмүүс болох өөрийн хүмүүст мөн гэрээний дагуу өв залгамжлагчид болох тэдэнд миний ариулан адислах тэрхүү нутагт болох дараагийн чуулган хүртэл та нар юу хийх ёстой тухайд Их Эзэн бибээр өөрийн тааллыг та нарт мэдүүлэх болно.

3 Иймийн тул, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Сидней Ригдон хоёр, гэр орноо орхин явах мөн Миссури нутаг руу аялах бэлтгэл нь аль болох түргэн хийгдмэгц аян замдаа гараг.

4 Мөн тэд надад үнэнч байхын хэрээр, тэд юу хийх нь тэдэнд мэдүүлэгдэх болно;

5 Мөн тэд үнэнч байхын хэрээр, та нарын өвийн нутаг тэрчлэн тэдэнд мэдүүлэгдэх болно.

6 Мөн тэд үнэнч бус байхын хэрээр, бүр миний тааллаар, надад зөв санагдсаны дагуу, тэд тусгаарлагдах болно.

7 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Лайман Вайт, мөн миний үйлчлэгч Жон Корилл хоёр аян замдаа даруй гараг;

8 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Жон Мурдок, мөн миний үйлчлэгч Хайрум Смит, Детройтын замаар дамжин мөнхүү тэр газар тийш аян замдаа гараг.

9 Мөн бошиглогчид болон төлөөлөгчдийн бичсэнээс, мөн итгэлийн залбирлаар дамжин Тайтгаруулагчаар тэдэнд заагдах тэр зүйлээс өөр ямар ч зүйлсийг үл ярин, тэд үгийг номлон, тэндээс замдаа аялаг.

10 Тэд хоёр хоёроороо яваг, мөн ийн тэд зам зууртаа усаар баптисм хүртээн мөн усны хажууд гар тавин, цугласан болгонд номлог.

11 Учир нь Их Эзэн ийн хэлдэг, бибээр өөрийн ажлын зөв шударга дуусгаврыг түргэсгэх болно, учир нь бибээр шүүлтээрээ дамжуулан ялалтыг урагш илгээх тэрхүү өдрүүд ирэх бөлгөө.

12 Мөн миний үйлчлэгч Лайман Вайт болгоомжлог, учир нь Сатан түүнийг буудайн хальс мэт шигшихийг хүсэж байна.

13 Мөн болгоогтун, үнэнч тэр нь олон зүйлийн дээр захирагч болгогдох болно.

14 Мөн түүнчлэн, та нар мэхлэгдэхгүй байж болохын тулд бибээр та нарт бүх зүйлд загвар өгнө; учир нь Сатан уг нутагт тархсан байна, мөн тэрээр үндэстнүүдийг мэхлэн урагш одох ажгуу—

15 Иймийн тул сүнс нь гэмшдэг, залбирдаг тэрээр, хэрэв тэрээр миний ёслолуудыг дуулгавартай дагах аваас, мөнхүү тэр нь надаар хүлээн зөвшөөрөгддөг бөлгөө.

16 Тунхагладаг, сүнс нь гэмшдэг, хэл нь даруу төлөв бөгөөд гэгээрүүлдэг тэрээр, хэрэв тэрээр миний ёслолуудыг дуулгавартай дагах аваас, мөнхүү тэр нь Бурханых бөлгөө.

17 Мөн түүнчлэн, миний сүр хүчин дор дагжин чичрэх тэрээр, та нарт миний өгсөн илчлэлүүд болон үнэнүүдийн дагуу хүчтэй болгогдох болно, мөн магтаалын бөгөөд мэргэн ухааны үр жимсүүдийг гаргах болно.

18 Мөн түүнчлэн, дийлэгдэж мөн үр жимсүүдийг эс гаргах тэрээр, бүр энэ загварын дагуу, минийх биш авай.

19 Иймийн тул, бүх тэнгэрийн дор ямар ч нөхцөлд та нар энэ загвараар сүнснүүдийг мэдэх болно.

20 Мөн уг өдрүүд ирээд байна; хүмүүсийн итгэлийн дагуу тэдэнд хийгдэх болно.

21 Болгоогтун, энэхүү зарлиг нь миний сонгосон бүх ахлагчдад өгөгддөг болой.

22 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Томас Б.Марш, миний үйлчлэгч Эзра Тайэр хоёр явах замдаа үгийг номлон, тэрчлэн мөнхүү нутаг руу аян замдаа гараг.

23 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Исаак Морли, миний үйлчлэгч Эзра Бүүф хоёр, мөнхүү нутаг руу явах замдаа үгийг тэрчлэн номлон, аян замдаа гараг.

24 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Эдвард Партриж, Мартин Харрис хоёр миний үйлчлэгч Сидней Ригдон, Бага Иосеф Смит хоёртой хамт аян замдаа гараг.

25 Миний үйлчлэгч Давид Витмер, Харви Витлок хоёр тэрчлэн аян замдаа гараг, бас мөнхүү энэ нутаг руу явах замдаа номлог.

26 Мөн миний үйлчлэгч Парлей П.Пратт, Оорсон Пратт хоёр аян замдаа гараг, бас мөнхүү энэ нутаг руу явах замдаа номлог.

27 Мөн миний үйлчлэгч Соломон Ханкок, Симеон Картер хоёр тэрчлэн мөнхүү энэ нутаг руу явах аян замдаа гараг, мөн замдаа номлог.

28 Миний үйлчлэгч Эдсон Фуллер, Жекоб Скотт хоёр тэрчлэн аян замдаа гараг.

29 Миний үйлчлэгч Ливай В.Ханкок, Зебедее Колтрин хоёр тэрчлэн аян замдаа гараг.

30 Миний үйлчлэгч Рэйнолдс Кахун, Самуел Х.Смит хоёр тэрчлэн аян замдаа гараг.

31 Миний үйлчлэгч Вийлер Балдвин, Виллям Картер хоёр тэрчлэн аян замдаа гараг.

32 Мөн миний үйлчлэгч Ньюел Найт, Села Ж.Гриффин хоёр хоёул томилогдог, мөн тэрчлэн аян замдаа гараг.

33 Тийм ээ, үнэнээр би хэлнэ, тэд бүгд нэг газар луу хэдэн өөр замаар хийх аян замдаа гараг, мөн нэг хүн нөгөөгийнхөө суурин дээр барих ёсгүй, мөн нөгөөгийнхөө мөрөөр аялах ёсгүй.

34 Үнэнч тэр нь, мөнхүү тэр нь хамгаалагдан мөн их үр жимсээр адислагдах болно.

35 Мөн түүнчлэн, би нарт хэлнэ, миний үйлчлэгч Жозеф Вэйкфилд, Соломон Хамфри хоёр дорнын нутгууд руу аян замдаа гараг;

36 Бошиглолууд биелэгдэж болохын тулд, өөрсдийнхөө харсан болон сонссон хамгийн баттайгаар итгэдэг тэдгээр зүйл, бошиглогчид болон төлөөлөгчдийнхөөс өөр юуг ч үл тунхаглан, тэд гэр бүлүүдтэйгээ хөдөлмөрлөг.

37 Зөрчлийн улмаас Хеман Бассетэд хүртээсэн тэр зүйл түүнээс авагдаж, мөн Саймондс Райдерын тэргүүнд өгөгдөг.

38 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, Жаред Картер пристээр томилогдог, мөн тэрчлэн Жорж Жеймс пристээр томилогдог.

39 Ахлагчдын үлдсэн нь сүмүүдийг харж хандаж байг, мөн өөрсдийн эргэн тойрон дахь бүс нутгуудад үгийг тунхаглаг; мөн хиймэл шүтээн болон ёс бус явдал хэрэгжихгүй байхын тулд тэд өөрсдийн гараар хөдөлмөрлөг.

40 Мөн ядуус болон гачигдагсад, өвчтөнүүд болон зовж зүдрэгсдийг бүх зүйлд санаж байгтун, учир нь эдгээр зүйлийг үл хийдэг тэрээр, мөнхүү тэр нь миний шавь биш бөлгөө.

41 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Сидней Ригдон мөн Эдвард Партриж нар сүмээс эрхийн бичиг биедээ авч яваг. Мөн тэрчлэн миний үйлчлэгч Оливер Каудери мөн нэгийг олж аваг.

42 Мөн ийнхүү, бүр миний хэлсэнчлэн, хэрэв та нар үнэнч байх аваас, эдүгээ дайсны чинь нутаг байгаа өөрсдийн чинь өвийн нутаг болох Миссурийн нутагт баясахаар та нар өөрсдийгөө хамтад нь цуглуулах болно.

43 Гэвч, болгоогтун, Их Эзэн бибээр хотыг тухайн цагт нь яаравчлуулах болно, мөн үнэнч тэднийг баяр баяслаар мөн баясал цэнгэлээр титэмлэх болно.

44 Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү бөлгөө, мөн бибээр тэднийг эцсийн өдөр өргөх болно. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх