Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 55


Хэсэг 55

1831 оны зургаадугаар сарын 14-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Виллям В.Фелпст өгөгдсөн илчлэл оршвой. Хэвлэгч Виллям В.Фелпс мөн түүний гэр бүл Көртландад дөнгөж ирээд байв, мөн бошиглогч түүний талаарх мэдээллийг Их Эзэнээс эрэлхийлэв.

1–3, Виллям В.Фелпс баптисм хүртсэн байхаар, ахлагчаар томилогдохоор мөн сайн мэдээг номлохоор дуудагдаж мөн сонгогдсон буюу; 4, Түүнчлэн тэрээр Сүмийн сургуулиудын хүүхдүүдэд зориулсан номуудыг бичих ёстой; 5–6, Тэрээр өөрийн хөдөлмөрийн бүс болох Миссури руу аялах ёстой.

1 Болгоогтун, миний үйлчлэгч Виллям чамд Их Эзэн, тийм ээ, бүр бүхэл дэлхийн Их Эзэн ийн хэлж байна, чи дуудагдсан мөн сонгогдсон болой; мөн чи усаар баптисм хүртсэний дараа хэрэв чи үүнийг миний алдар сууд хараагаа төвлөрүүлэн хийх аваас нүглүүдийнхээ ангижралыг олж мөн гар тавиулан Ариун Сүнсийг хүлээж авах болно;

2 Мөн дараа нь наманчлалыг мөн Есүс Христ, амьд Бурханы Хүүгийн нэрээр баптисм хүртсэнээс ирдэг нүглүүдийн ангижралыг номлохоор, чи миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гараар энэ сүмд ахлагч байхаар томилогдох болно.

3 Мөн чи хэн дээр ч гараа тавилаа гэсэн, хэрэв тэд миний өмнө гэмшиж буй аваас, Ариун Сүнсийг өгөх хүч чамд байх болно.

4 Мөн түүнчлэн, миний таалалд нийцэх зааврыг бяцхан хүүхдүүд тэрчлэн миний өмнө хүлээн авч болохын тулд энэ сүмийн сургуулиудад зориулсан номуудыг сонгож авах болон бичих, хэвлэх ажлаа хийхэд нь миний үйлчлэгч Оливер Каудерид туслахаар чи томилогдох болно.

5 Мөн түүнчлэн, үнэнээр би чамд хэлнэ, энэхүү шалтгааны учир, өвийнхөө нутагт энэ ажлыг хийхээр суурьшиж болохын тулд чи миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Сидней Ригдон хоёртой хамт аян замдаа гарах ёстой.

6 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Жозеф Көү тэрчлэн тэдэнтэй хамт аян замдаа гараг. Үлдсэн нь бүр миний хүслээр хожим мэдүүлэгдэх болно. Амен.

Хэвлэх