Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 57


Хэсэг 57

1831 оны долоодугаар сарын 20-нд Миссурийн Жаксон гүнлэгийн Сионд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Миссури руу аял, тэнд Их Эзэн “та нарын өвийн нутгийг” (хэсэг 52) илчлэх болно гэсэн Түүний зарлигийг ахлагчид даган мөрдөж, Охайогоос Миссурийн баруун хилийг хүртэл аялжээ. Иосеф Смит леменчүүдийн байдлыг бясалган бодоод: “Аглаг буйд хэдийд сарнай лугаа цэцэглэх вэ? Сион сүр жавхландаа хэзээ өсөн бэхжиж, мөн эцсийн өдрүүдэд бүх үндэстний ирэх Таны ариун сүм хаана сүндэрлэн босох вэ?” хэмээн гайхширан өгүүлжээ. Тэгээд тэрээр энэхүү илчлэлийг хүлээн авсан ажээ.

1–3, Миссурийн Индепенденс бол Сион хот байх мөн ариун сүм байх газар мөн; 4–7, Гэгээнтнүүд тэр бүст газар худалдаж аван мөн өв хөрөнгө хүлээж авах ёстой; 8–16, Сидней Гилберт дэлгүүр нээх ёстой, Виллям В.Фелпс хэвлэгч байх ёстой, мөн Оливер Каудери нийтлэлд зориулан материалыг хянах ёстой.

1 Анхаарагтун, ай миний сүмийн ахлагчид та нар, Миссурийн нутаг болох, гэгээнтнүүдийн цугларалтын тулд миний та нарт өгсөн мөн ариулан адисалсан нутаг болох энэ нутагт, миний зарлигуудын дагуу өөрсдийгөө хамтад нь цуглуулаад байгаа та нар хэмээн та нарын Бурхан Их Эзэн хэлж байна.

2 Иймийн тул, энэ бол амлалтын нутаг, мөн Сион хотод зориулсан газар бөлгөө.

3 Мөн та нарын Бурхан Их Эзэн ийн хэлдэг, хэрэв та нар мэргэн ухааныг хүлээн авахад бэлэн бол, мэргэн ухаан энд байна. Болгоогтун, эдүгээ Индепенденс хэмээн нэрлэгдэх уг газар нь төв газар болой; мөн ариун сүмд зориулсан хэсэг газар нь баруунтаа, шүүхийн байрнаас холгүй нэгэн газарт буй.

4 Иймийн тул, уг газар, мөн тэрчлэн баруун талд орших, Иудей болон Харийн хоорондох бүр хилийн зааг хүртэлх газар болгон нь гэгээнтнүүдээр худалдан авагдах нь мэргэн ухаан юм;

5 Мөн тэрчлэн миний шавь нар газар худалдан авах боломжтой байхын хэрээр хээр тал нутагтай хил залгаж буй газар бүрийг буюу. Болгоогтун, тэд үүнийг үүрдийн өв болгон олж авч болохын тулд, энэ нь мэргэн ухаан юм.

6 Мөн миний үйлчлэгч Сидней Гилберт, зөв шударга байдалд хийгдэж болохын хэрээр, мөн мэргэн ухаан чиглүүлэхийн хэрээр мөнгө хүлээн авахын тулд, сүмд төлөөний хүн байхын тулд, эргэн тойрны бүх бүс нутагт газар худалдаж авахын тулд тэрээр миний томилсон албан тушаалд үүргээ биелүүлэг.

7 Мөн миний үйлчлэгч Эдвард Партриж өөрийг нь миний томилсон албан тушаалд үүргээ биелүүлэг, мөн бүр миний зарлигласнаар гэгээнтнүүдэд өөрсдийнх нь өв хөрөнгийг хувааг; мөн тэрчлэн өөртөө туслуулахын тулд түүний томилсон тэд ч мөн адил буюу.

8 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Сидней Гилберт өөрийгөө энэ газарт суурьшуулаг, мөн тэрээр эд барааг заль мэхгүйгээр зарж болохын тулд, тэрээр гэгээнтнүүдийн ашиг тусын тулд газар худалдаж авах мөнгө олж авч болохын тулд, түүнчлэн өөрсдийгөө өвөндөө суурьшуулахын тулд шавь нарт хэрэгтэй байж болох аливаа зүйлсийг тэрээр олж авч болохын тулд дэлгүүр нээг.

9 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Сидней Гилберт, тэрээр тэрчлэн эд барааг хүмүүст, бүр тэрээр өөрийн үйлчлэлд бичиг хэргийн ажилтнаар ажиллуулахаар хүссэн тэднээр илгээж болохын тулд зөвшөөрөл—болгоогтун энэ нь мэргэн ухаан болой, мөн уншдаг хэн боловч, тэрээр ойлгог—олж аваг;

10 Мөн, харанхуйд мөн уг бүс нутагт мөн үхлийн сүүдэрт суугаа тэдэнд миний сайн мэдээ номлогдож болохын тулд миний гэгээнтнүүдийг ийн хангаг.

11 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Виллям В.Фелпс энэ газарт суурьшуулагдаг, мөн сүмд хэвлэгч болгогдог.

12 Мөн харагтун, хэрэв дэлхийнхэн түүний бичээсүүдийг хүлээн авбаас—болгоогтун энэ нь мэргэн ухаан болой—гэгээнтнүүдийн сайн сайхны төлөө, зөв шударга байдалд тэрээр олж авч чадах юуг ч болов тэрээр олж аваг.

13 Мөн бүх зүйл миний өмнө зөв байж болохын тулд мөн түүгээр дамжин Сүнсээр энэ нь нотлогдохын тулд миний үйлчлэгч Оливер Каудери хуулах мөн залруулах, мөн сонгож авах ямар ч ажилд би түүнийг томилсон бай, бүр миний зарлигласны дагуу түүнд туслаг.

14 Мөн ийнхүү миний ярьсан тэд, бүр тэдгээр зүйлийг миний ярьсны дагуу хийхийн тулд Сионы нутагт гэр бүлүүдийнхээ хамт аль болох даруй суурьшигдаг.

15 Мөн эдүгээ уг цугларалтын талаар—Энэ нутагт ирэхээр зарлигдуулсан тэдгээр гэр бүлийн бэлтгэлийг бишоп болон төлөөний хүн аль болохоор түргэн хангаж, мөн тэднийг өөрсдийнх нь өвд суурьшуулаг.

16 Мөн ахлагчид болон гишүүдэд, аль алиных нь үлдсэнд нь нэмэлт удирдамжууд хойшид өгөгдөх болно. Бүр тийм буюу. Амен.