Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 5


Хэсэг 5

1829 оны гуравдугаар сард Пеннсильваний Хармонид, Мартин Харрисын хүсэлтийн хариуд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой.

1–10, Энэ үеийнхэн Их Эзэний үгийг Иосеф Смитээр дамжуулан хүлээж авах болно; 11–18, Гурван гэрч Мормоны Номын талаар гэрчлэх болно; 19–20, Өмнөх үеүдийн адил Их Эзэний үг нотлогдох болно; 21–35, Мартин Харрис наманчилж мөн гэрчүүдийн нэг нь байж болно.

1 Болгоогтун, Би чамд хэлж байна, үйлчлэгч минь болох Бага Иосеф Смит чиний надаас хүлээн авсан хэмээн гэрчилсэн ялтаснууд чамд байгаа гэсэн баталгааг миний үйлчлэгч Мартин Харрис мутраас минь авахыг хүссэн учир;

2 Мөн эдүгээ, болгоогтун, чи түүнд ингэж хэлнэ—чамд ярьсан тэрээр, чамд хэлэхдээ: Их Эзэн бибээр Бурхан болой, мөн өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смит чамд эдгээр зүйлийг өгсөн, мөн чи эдгээр зүйлийн гэрч болон зогсох ёстой хэмээн чамд зарлигласан бөлгөө;

3 Мөн чи миний зарлиг болгосон тэр хүмүүсээс өөр бусдад тэдгээрийг үзүүлэх ёсгүй хэмээх гэрээнд би чамайг надтай орох болгосон билээ; мөн би чамд хүч өгөөгүй л бол, чамд тэдгээрийн дээр ямар ч хүч байхгүй.

4 Мөн уг ялтаснуудыг орчуулах бэлэг чамд буй; мөн энэ бол миний чамд хайрласан анхны бэлэг болой; мөн энэ талаарх миний зорилго биелэгдэх хүртэл чи өөр бэлгийг авсан гэж зүтгэх ёсгүй гэдгийг би чамд зарлигласан билээ; учир нь үүнийг дуусах хүртэл би өөр бэлгийг чамд соёрхохгүй.

5 Үнэнээр, би чамд хэлж байна, хэрэв дэлхийн оршин суугчид миний үгсийг анхаарахгүй бол тэдэнд халаг ирэх болно;

6 Учир нь хожмын цагт чи томилогдож мөн урагш одон мөн хүмүүсийн үрсэд миний үгсийг хүргэх болно.

7 Болгоогтун, хэрэв тэд миний үгсэд үл итгэх аваас, үйлчлэгч Иосеф минь, миний чамд итгэмжилсэн эдгээр бүх зүйлийг чи тэдэнд үзүүлэх нь боломжтой байсан ч гэсэн тэд чамд итгэхгүй билээ.

8 Ай, итгэлгүй бөгөөд гөжүүд энэ үеийнхэн—тэдний эсрэг миний уур дүрэлзэж байна.

9 Болгоогтун, би чамд үнэнээр хэлнэ, миний үйлчлэгч Иосеф чамд миний итгэл хүлээлгэн өгсөн тэдгээр зүйлийг би өөрт буй мэргэн зорилгын учир хадгалсан билээ, мөн энэ нь ирээдүйн үеийнхэнд мэдэгдэх болно;

10 Харин энэ үеийнхэн миний үгийг чамаар дамжуулан хүлээн авах болно;

11 Мөн чиний гэрчлэлээс гадна, миний дуудаж мөн томилох, эдгээр зүйлийг өөрсдөд нь миний үзүүлэх гурван гэрчийн минь гэрчлэлээр буюу, мөн тэд чамаар дамжин өгөгдсөн миний үгстэйгээр урагш одох болно.

12 Тийм ээ, тэд эдгээр зүйл үнэн гэдгийг гарцаагүй мэдэх болно, учир нь би үүнийг тэдэнд тэнгэрээс тунхаглах болно.

13 Тэд эдгээр зүйлийг байгаагаар нь болгоож мөн үзэх хүчийг би тэдэнд өгөх болно;

14 Мөн би чухам энэхүү нотолгоог хүлээн авах энэ хүчийг, миний сүм—сар мэт тунгалаг, нар мэт гэрэлтэн мөн тугт их цэрэг мэт сүртэйеэ босон, аглаг буйдаас урагш гарч ирэх үеийн энэхүү эхэнд буюу энэ үеийнхний дунд өөр хэнд ч эс соёрхох болой.

15 Мөн миний үгийн талаарх гурван гэрчийн гэрчлэлийг би илгээх болно.

16 Мөн болгоогтун, миний үгсэд итгэдэг хэнд ч болов, тэдэнд би Сүнснийхээ үзүүлэлтээр айлчлах болно; мөн тэд надаас, бүр уснаас болон Сүнснээс төрөх болно—

17 Мөн та нар ахиад бага зэрэг хүлээх ёстой, учир нь та нар хараахан томилогдоогүй байна—

18 Мөн хэрэв тэд зүрх сэтгэлээ тэдний эсрэг хатууруулах аваас тэдний гэрчлэл түүнчлэн энэ үеийнхнийг буруутгалд хүргэн урагш гарч ирэх болно;

19 Учир нь, мөн хэрэв тэд үл наманчлах аваас, дэлхийн оршин суугчдын дунд эзгүйрүүлэгч цээрлэл илгээгдэж, цагаас цагт цутгагдан үргэлжлэх болно, дэлхий хоосон болтол, мөн үүний оршин суугчид миний ирэлтийн хурц гэрэлд цөлмөгдөж бас бүрмөсөн устгагдах хүртэл буюу.

20 Болгоогтун, би чамд эдгээр зүйлийг хэлж байна, Иерусалимын устгалын талаар би түүнчлэн хүмүүст ярьсны адилаар буюу; мөн миний үг өмнө нь нотлогдож байсны адилаар энэ цагт нотлогдох болно.

21 Мөн эдүгээ, миний үйлчлэгч Иосеф, наманчилж, мөн миний өмнө илүү зөв шударгаар алхаж, мөн цаашид хүмүүсийн ятгалгад автахгүй байхыг би чамд зарлиглаж байна;

22 Мөн миний чамд зарлигласан зарлигуудыг сахихад чи чанд байхыг буюу; мөн хэрэв чи үүнийг хийх аваас, болгоогтун, бүр чи алагдах байлаа ч гэсэн, би чамд мөнх амьдралыг соёрхоно.

23 Мөн эдүгээ, түүнчлэн, миний үйлчлэгч Иосеф, гэрчийг хүсэж буй тэрхүү хүний талаар би чамд ярьж байна—

24 Болгоогтун, би түүнд хэлж байна, тэрбээр өөрийгөө өргөмжилдөг, мөн миний өмнө өөрийгөө хангалттай даруусгадаггүй; гэвч хэрэв тэр чин сэтгэлийнхээ угаас, хүчирхэг залбирал болон итгэлд өөрийгөө даруусган, миний өмнө мэхийвэл, тэгвэл түүний үзэхийг хүсэж байгаа тэр зүйлсийг үзэхийг нь би түүнд соёрхох болно.

25 Мөн тэгээд тэрээр энэ үеийн хүмүүст хэлэх болно: Болгоогтун, Бага Иосеф Смитэд Их Эзэний үзүүлсэн тэр зүйлсийг би үзсэн, мөн тэдгээр нь бодит гэдгийг би гарцаагүй мэднэ, учир нь би тэдгээрийг харсан билээ, учир нь тэдгээр нь хүмүүний бус, харин Бурханы хүчээр надад үзүүлэгдсэн билээ.

26 Мөн Их Эзэн бибээр өөрийн үйлчлэгч Мартин Харрист: Би тэдгээрийг харсан, мөн тэдгээр нь Бурханы хүчээр надад үзүүлэгдсэн гэж хэлэхээс бусдаар, тэрээр эдгээр зүйлийн талаар тэдэнд илүүг хэлэхгүй байхыг түүнд зарлиглаж байна; мөн эдгээр нь түүний хэлэх үгс болой.

27 Гэвч хэрэв тэр үүнийг үгүйсгэх аваас, өмнө нь надтай хийсэн гэрээгээ тэрээр зөрчих болно, мөн болгоогтун, тэрээр буруутгагдах болно.

28 Мөн эдүгээ, тэрээр өөрийгөө даруусгаж мөн өөрийн хийсэн тэрхүү буруу зүйлсийг миний өмнө хүлээж, мөн миний зарлигуудыг сахина хэмээн надтай гэрээнд орж, мөн надад итгэх итгэлээ хэрэгжүүлэхгүй л бол, болгоогтун, би түүнд хэлж байна, тэр иймийг үзэх нь үгүй, учир нь өөрийнхөө ярьсан тэр зүйлсийг үзэхийг би түүнд зөвшөөрөх нь үгүй.

29 Мөн хэрэв ийм байх аваас, тэрээр цаашид хийхгүй, бас надад энэ асуудлын талаар цаашид төвөг учруулахгүй бай хэмээн түүнд хэлэхийг миний үйлчлэгч Иосеф чамд би зарлиглаж байна.

30 Мөн хэрэв ийм байх аваас, болгоогтун, би чамд хэлнэ, Иосеф, чи дахиад хэдэн хуудас орчуулаад чи хэсэг хугацаанд болих ёстой, бүр намайг чамд дахин зарлиглах хүртэл буюу; тэгээд чи дахин орчуулж болно.

31 Мөн чи үүнийг хийхээс бусдаар, болгоогтун, чамд өөр бэлэг байх нь үгүй, мөн чамд итгэл хүлээлгэсэн тэр зүйлсээ би холдуулан авах болно.

32 Мөн эдүгээ, чамайг устгахаар хуйвалдаж буйг би урьдаас харж байгаа учир, тийм ээ, хэрэв миний үйлчлэгч Мартин Харрис өөрийгөө эс даруусгаж мөн миний мутраас гэрчийг эс хүлээн авбаас, тэрээр зөрчилд унах болно гэдгийг би урьдаас харж байна;

33 Мөн чамайг дэлхийн гадаргуугаас устгахаар хуйвалдаж байгаа нь олон буй; мөн энэхүү шалтгааны учир, чиний өдрүүд уртасгагдаж болохын тулд, би чамд эдгээр зарлигийг өгсөн билээ.

34 Тийм ээ, энэхүү шалтгааны учир би ийн хэлсэн болой: Зогсоо, мөн намайг чамд зарлиглах хүртэл бүү цаашил, мөн өөрийн зарлигласан тэрхүү зүйлийг чи биелүүлж болох арга замаар би хангах болно.

35 Мөн хэрэв чи миний зарлигуудыг сахихдаа итгэлтэй байх аваас, чи эцсийн өдөр өргөгдөх болно. Амен.

Хэвлэх