Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 69


Хэсэг 69

1831 оны арван нэгдүгээр сарын 11-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Эрт нийтлэх зорилготой илчлэлүүдийн эмхэтгэл нь арван нэгдүгээр сарын 1–2-нд болсон тусгай чуулган дээр зөвшөөрөгджээ. Энд хэсэг 133 болж орсон, мөн хожим нь Хавсралт хэмээн нэрлэгдсэн уг илчлэл арван нэгдүгээр сарын 3-нд нэмэгджээ. Оливер Каудери эмхэтгэсэн илчлэлүүд болон зарлигуудын гар бичмэлийг хэвлүүлэхийн тулд Миссурийн Индепенденс рүү авч явахаар өмнө нь томилогдсон байжээ. Миссурид Сүмийг өсгөн бэхжүүлэхийн тулд хандивлагдсан мөнгийг тэрээр түүнчлэн авч явах ёстой байв. Энэ илчлэлээр Жон Витмерийг Оливер Каудеритай хамт явахыг зааварладаг бөгөөд бас Витмерийг аялж, Сүмийн түүхч мөн цэдэглэгчийн дуудлагынхаа дагуу түүхийн мэдээллийг цуглуулахыг зааварлажээ.

1–2, Жон Витмер Миссури руу Оливер Каудерийг дагалдан явах ёстой; 3–8, Тэрээр тэрчлэн номлох мөн түүхийн баримтуудыг цуглуулж, тэмдэглэн мөн бичих ёстой.

1 Анхаарагтун намайг, миний үйлчлэгч Оливер Каудерийн тусын тулд хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна. Үнэнч мөн итгэлтэй хэн нэгэн нь түүнтэй хамт эс явбаас, Сионы нутаг руу түүний аваачих зарлигууд бөгөөд мөнгийг түүнд хүлээлгэсэн байх нь миний хувьд мэргэн ухаан биш бөлгөө.

2 Иймийн тул, Их Эзэн бибээр, миний үйлчлэгч Жон Витмер, миний үйлчлэгч Оливер Каудеритай хамт яваасай хэмээн хүснэ;

3 Мөн тэрээр миний сүмийн талаар ажиглах мөн өөрийн мэдэх бүх чухал зүйлсийн түүхийг бичиж мөн бий болгохоо үргэлжлүүлээсэй;

4 Мөн тэрчлэн тэрээр миний үйлчлэгч Оливер Каудери болон бусдаас зөвлөгөө болон тусламж хүлээн аваасай.

5 Мөн тэрчлэн дэлхий даяарх миний үйлчлэгчид өөрсдийн ажил үүргүүдийн тайланг Сионы нутаг руу илгээх ёстой;

6 Учир нь Сионы нутаг нь эдгээр бүх зүйлийг хүлээн авах мөн гүйцэлдүүлэх байр бөгөөд газар нь байх болно.

7 Гэсэн хэдий ч, тэрээр мэдлэгийг илүү хялбархнаар олж авч болохын тулд миний үйлчлэгч Жон Витмер газраас газарт, мөн сүмээс сүмд олон удаа аялаг–

8 Сионы нутаг дээр өсөж өндийх ирээдүй үеийнхний тулд, үүнийг үеэс үед, үүрд мөн мөнхөд эзэмшихийн тулд, бүх зүйлийг номлон мөн тайлбарлан, бичиж, хувилж, сонгох мөн олж авах нь сүмийн сайн сайхны төлөө юм. Амен.

Хэвлэх