Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 80


Хэсэг 80

1832 оны гуравдугаар сарын 7-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Стифен Бурнеттэд өгөгдсөн илчлэл оршвой.

1–5, Стефен Бурнетт, Эден Смит хоёр өөрсдийн сонгосон газарт номлохоор дуудагдав.

1 Үнэнээр, Их Эзэн өөрийн үйлчлэгч Стефен Бурнетт чамд ийн хэлж байна: Явагтун чи, дэлхий рүү явж мөн дуу хоолойн дуун дор чинь буй хүмүүн бүрд сайн мэдээг номлогтун.

2 Мөн чи хамтрагчийг хүсдэг учраас, бибээр өөрийн үйлчлэгч Эден Смитийг чамд өгөх болно.

3 Иймийн тул, умард эсвэл өмнөд эсвэл дорнод эсвэл өрнөдөд ч байна уу, энэ нь хамаагүй, та хоёр явж мөн миний сайн мэдээг номлогтун, учир нь та хоёр буруудах нь үгүй.

4 Тиймийн тул, та хоёр сонссон, үнэхээр итгэдэг, мөн үнэн гэдгийг нь мэддэг зүйлсээ тунхаглагтун.

5 Болгоогтун, энэ бол та хоёрыг дуудсан, та нарын Гэтэлгэгч, бүр Есүс Христийн таалал бөлгөө. Амен.

Хэвлэх