Хэсэг 83
1832 оны дөрөвдүгээр сарын 30-нд Миссурийн Индепенденст бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч ах нартайгаа хамт зөвлөлд хуралдаж байхад энэхүү илчлэл хүлээн авагджээ.
1–4, Эмэгтэйчүүд болон хүүхдүүд өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд өөрсдийн нөхөр болон эцгээр туслуулах эрхтэй; 5–6, Бэлэвсэн болон өнчин хүмүүс өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд Сүмээр туслуулах эрхтэй.
1 Үнэнээр, Их Эзэн ийн хэлдэг бөлгөө, нөхрөө болон эцгээ алдсан, сүмд харьяалагддаг эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн талаарх сүмийн хуулиудад нэмэлт болгох нь:
2 Эмэгтэйчүүд өөрсдийнхөө нөхрийг авагдах хүртэл өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд нөхрөөрөө туслуулах эрхтэй; мөн хэрэв тэд зөрчил гаргагчид биш аваас, тэд сүмд нөхөрлөлтэй байх ёстой.
3 Мөн хэрэв тэд үнэнч биш аваас, тэд сүмд нөхөрлөлтэй байхгүй болно; гэвч тэд нутгийн хуулиудын дагуу өв хөрөнгөн дээрээ үлдэж болох буюу.
4 Бүх хүүхэд насанд хүртлээ өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд эцэг эхээрээ туслуулах эрхтэй.
5 Мөн үүний дараа хэрэв тэдний эцэг эх тэдэнд өвийг өгч үл чадах аваас, тэд сүмээр, эсвээс өөрөөр хэлбэл, Их Эзэний агуулахаар туслуулах эрхтэй.
6 Мөн агуулах нь сүмийн өргөлүүдээр зохицуулагддаг байх ёстой; мөн бэлэвсэн болон өнчин хүмүүс тэрчлэн ядуусын адилаар хангагдах ёстой. Амен.