Хэсэг 85
1832 оны арван нэгдүгээр сарын 27-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ хэсэг бол Миссурийн Индепенденст амьдарч асан Виллям В.Фелпст бошиглогчийн бичсэн захидлаас авсан хэсэг юм. Энэ нь Сионд нүүж очсон боловч өөрсдийн эд хөрөнгийг өргөлд зориул гэсэн зарлигийг дагаагүй учраас Сүмд тогтсон журмын дагуу өөрсдийн өвийг хүлээн аваагүй тэдгээр гэгээнтний талаарх асуултад хариулдаг.
1–5, Сион дахь өвүүд зориулан өргөх өргөлөөр дамжуулагдан хүлээн авагдах ёстой; 6–12, Хүчтэй бөгөөд хүчирхэг нэгэн Сионд гэгээнтнүүдэд өвийг нь өгөх болно.
1 Их Эзэний томилсон, түүний бичиг хэргийн ажилтны үүрэг энэ юм, Сионд болж буй бүх зүйлийн тухай мөн өмч хөрөнгийг өргөлд зориулдаг, мөн өвийг бишопоос хууль ёсны дагуу хүлээн авдаг тэд бүгдийн тухай түүхийг, мөн сүмийн ерөнхий цэдгийг хөтлөх нь буюу;
2 Мөн тэдний амьдрал, тэдний итгэл, мөн ажлуудын хэв маягийг буюу; мөн тэрчлэн өөрсдийн өвийг хүлээн авсны дараа урвадаг урвагчдыг буюу.
3 Тэрээр тэднийг өшөө авалт болон шатаалтын өдрийн эсрэг бэлтгэхийн тулд өөрийн хүмүүсээс аравны нэгийг авч болохын тулд өгсөн зориулалтын хуулийнх нь дагуу өвийг хүлээн авдаггүй тэдний нэрсийг Бурханы хүмүүстэй хамт цэдэглэх нь Бурханы таалал болон зарлигт харш юм.
4 Мөн тэдний удмын бичиг бичиглэгдэх ёсгүй, эсвээс сүмийн аливаа цэдгүүдээс юм уу түүхээс олддог байх ёсгүй.
5 Тэдний нэрс олддог байх ёсгүй, мөн эцгүүдийнх нь нэрс, бас хүүхдүүдийнх нь нэрс ч Бурханы хуулийн номд бичигдэх ёсгүй хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.
6 Тийм ээ, бүх зүйлийг нэвт мөн цоо хатган шивнэдэг мөн олонтоо энэ нь илэрхийлэхдээ ясыг минь чичрэх болгодог намуухан зөөлөн дуу хоолой ийн хэлж байна:
7 Мөнхүү улиран тохиох дор Бурханы хуулийн номд нэрс нь, мөн эцэг өвгөдийнх нь нэрс, мөн хүүхдүүдийнх нь нэрс олддог гэгээнтнүүдийн өвийг газраар нь төлөвлөхийн тулд, түүнчлэн Бурханы өргөөг эмх цэгцэд барихын тулд Их Эзэн бибээр хүчтэй бөгөөд хүчирхэг нэгнийг, сүр хүчний очирт таягийг гартаа барьж, гэрэлд бүрхэгдэн, ам нь үгсийг, мөнхийн үгсийг илэрхийлэх; мөн түүний хэвлий үнэний оргилуур байх нэгнийг илгээх болно;
8 Харин Бурханаас дуудагдаж мөн томилогдсон, Бурханы авдрыг тогтвортой болгохоор гараа урагш сунгах тэр хүн, аянгын хурц цахилгаанаар арчигдан унах мод адил үхлийн дайралтаар унах болно.
9 Мөн дурсамжийн номд бичигдсэн нь үл олддог тэд бүгд тэр өдөр ямар ч өвийг олох нь үгүй, харин тэд тас цавчигдах болно, мөн тэдний хувь нь ёолж мөн шүдээ хавирах үл итгэгчдийн дунд өгөгдөх болно.
10 Эдгээр зүйлийг би өөрөөсөө хэлээгүй болой; тиймийн тул, Их Эзэн хэлсэн учир, тэрбээр тэрчлэн биелүүлэх болно.
11 Мөн нэрс нь хуулийн номд бичигдсэн нь үл олддог тэр, эсвээс урвасан нь олдсон юм уу сүмээс тусгаарлагдсан Дээд санваарын тэд, түүнчлэн доод санваарын тэд, эсвээс гишүүд, тэр өдөр Бүхнээс Дээдийн гэгээнтнүүдийн дунд өв олох нь үгүй болой;
12 Тиймийн тул, энэ нь Езрагийн хоёрдугаар бүлгийн жаран нэг мөн жаран хоёр дахь шүлэгт цэдэглэгдсэн пристүүдийн хүүхдүүдийн адилаар тэдэнд хийгдэх болно.