Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 88


Хэсэг 88

1832 оны арван хоёрдугаар сарын 27, 28-нд, мөн 1833 оны нэгдүгээр сарын 3-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч үүнийг Диваажингийн модноос таслан авсан “чидуны навч” лугаа бидэнд хүрч ирсэн Их Эзэний амар амгалангийн захиас хэмээн тодорхойлжээ. Чуулган дахь дээд пристүүд “Сионыг өсгөн бэхжүүлэх талаарх өөрийн хүслийг бидэнд илчлээч хэмээн Их Эзэнээс тус тусдаа, чангаар гуйн” залбирсны дараа энэ илчлэл өгөгджээ.

1–5, Үнэнч гэгээнтнүүд мөнх амьдралын амлалт болох Тайтгаруулагчийг хүлээн авдаг; 6–13, Бүх зүйл Христийн Гэрлээр хянагдаж мөн удирдагддаг авай; 14–16, Амилуулалт Гэтэлгэлээр дамжин ирдэг; 17–31, Селестиел, террестриел, эсвээс телестиел хуульд дуулгавартай байх нь хүмүүсийг тэдгээр тус тусын хаант улсууд болон сүр жавхланд бэлтгэдэг; 32–35, Нүгэлд байхаар сонгодог тэд бузар хэвээр үлддэг; 36–41, Бүх хаант улсууд хуулиар удирдагддаг ажгуу; 42–45, Бурхан бүх зүйлд хууль өгсөн билээ; 46–50, Хүмүүн Бурханыг хүртэл ойлгох болно; 51–61, Үйлчлэгчдээ талбайд илгээж мөн тэдэн дээр дараа нь очдог хүний тухай сургаалт зүйрлэл; 62–73, Их Эзэнд ойртогтун мөн та нар Түүний нүүрийг харах болно; 74–80, Өөрсдийгөө ариусга мөн хаант улсын сургаалуудыг бие биедээ заагтун; 81–85, Сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх ёстой; 86–94, Тэмдгүүд, элементүүдийн хөдлөлт, мөн тэнгэр элч нар Их Эзэний ирэлтэд зориулан замыг нь бэлтгэдэг болой; 95–102, Тэнгэр элчийн бүрээнүүд нас барагсдыг дарааллаар нь урагш дууддаг; 103–116, Тэнгэр элчийн бүрээнүүд сайн мэдээний сэргээлт, Вавилоны уналт, агуу их Бурханы тулалдааныг тунхагладаг; 117–126, Суралцахыг эрэлхийлэгтүн, Бурханы өргөө (ариун сүм) байгуул, мөн өөрсдийгөө төгс хайрын холбоогоор хувцаслагтун; 127–141, Бошиглогчдын сургуулийн журам, түүний дотор хөл угаах ёслол тогтоогдов.

1 Үнэнээр, өөрсдийнхөө талаарх түүний тааллыг хүлээн авахаар өөрсдийгөө цуглуулсан та нарт Их Эзэн ийн хэлэв:

2 Болгоогтун, энэ нь та нарын Их Эзэнийг баярлуулж байна, мөн тэнгэр элч нар та нарын улмаас баясна; та нарын залбирлуудын өргөл Сабаотын Их Эзэний чихэнд ирж мөн ариусгагдсан тэдний, бүр селестиел дэлхийн тэдний нэрсийн номд цэдэглэгдсэн бөлгөө.

3 Иймийн тул, би эдүгээ та нарт, бүр найз нартаа, өөр нэгэн Тайтгаруулагчийг, та нарын зүрх сэтгэлд оршиж болохын тулд бүр амлалтын Ариун Сүнсийг илгээнэ; тэрхүү өөр Тайтгаруулагч нь Иоханы гэрчлэлд цэдэглэгдсэнчлэн, шавь нартаа миний амласны адил билээ.

4 Энэхүү Тайтгаруулагч бол та нарт миний өгч буй мөнх амьдралын, бүр селестиел хаант улсын сүр жавхлангийн амлалт юм;

5 Энэхүү сүр жавхлан бол Ууган Хүүгийн, бүр бүхнээс хамгийн ариун Бурханы сүмийн, түүний Хүү Есүс Христээр дамждаг тэрхүү сүр жавхлан юм—

6 Тэнгэрт дээш гарснаар, тэрчлэн тэрээр бүхнээс хэцүүг туулснаар бүх зүйлийг ухамсарласан тэр Есүс Христ билээ, бүхэнд мөн бүх зүйлээр, үнэний гэрэл байж болохын тулд буюу;

7 Тэрхүү үнэн гэрэлтдэг болой. Энэ бол Христийн гэрэл юм. Түүнээс гадна тэрээр наранд байдаг, мөн нарны гэрэл, мөн үүгээр нар хийгдсэн хүч нь болой;

8 Тэрчлэн тэрээр саранд байдаг, мөн сарны гэрэл мөн үүгээр сар хийгдсэн хүч нь бөлгөө;

9 Тэрчлэн оддын гэрэл мөн үүгээр одод хийгдсэн хүч нь бөлгөө;

10 Мөн тэрчлэн дэлхий, бүр дээр нь та нарын зогсдог дэлхий, мөн үүний хүч болой.

11 Мөн гэрэлтдэг, та нарт гэрэл өгдөг тэрхүү гэрэл нь та нарын мэлмийг гэгээрүүлдэг түүгээр дамждаг болой, энэ нь та нарын ойлголтуудыг нэмэгдүүлдэг мөнхүү тэр гэрэл бөлгөө;

12 Уг гэрэл нь сансрын хязгааргүй уудмыг дүүргэхийн тулд Бурханы оршихуйгаас урагш гардаг буюу—

13 Тэрхүү гэрэл бүх зүйлд байдаг, бүх зүйлд амьдралыг өгдөг, бүх зүйл түүгээр зохицуулагддаг хууль бөгөөд бүр орчлон ертөнцийн дунд байдаг тэр, бүх зүйлийн дунд буй тэр, хаан сэнтийдээ залран суудаг Бурханы хүч буюу.

14 Эдүгээ, би үнэнээр та нарт хэлж байна, та нарын төлөө хийгдсэн гэтэлгэлээр дамжин нас барагсдын амилуулалт улиран тохиодог.

15 Мөн сүнс болон бие нь хүмүүний бодгаль бөлгөө.

16 Мөн нас барагсдын амилуулалт нь бодгалийн гэтэлгэл болой.

17 Мөн бодгалийн гэтэлгэл нь бүх зүйлийг амьдруулдаг түүгээр дамждаг бөлгөө, дэлхийн ядуус болон доройчууд үүнийг өвлөх болно хэмээн цээжинд нь тогтоогдсон түүгээр буюу.

18 Тиймийн тул, энэ нь селестиел сүр жавхлангийн тулд бэлтгэгдэж болохын тулд бүхий л шударга бусаас ариусгагдах ёстой нь зайлшгүй бөлгөө;

19 Учир нь бүтээлтийн зорилгоо гүйцээсний дараа, энэ нь сүр жавхлангаар, бүр Бурхан Эцэгийн оршихуйгаар титэмлэгдэх болно;

20 Селестиел хаант улсынх болох тэдгээр биес үүнийг үүрд мөн мөнхөд эзэмшиж болохын тулд буюу; учир нь энэхүү зорилгын улмаас энэ нь хийгдсэн мөн бүтээгдсэн юм, мөн энэхүү зорилгын улмаас тэд ариусгагдсан бөлгөө.

21 Мөн та нарт миний өгсөн хуулиар, бүр Христийн хуулиар дамжин ариусгагдаагүй тэд өөр хаант улсыг, бүр террестриел хаант улсыг юм уу телестиел хаант улсыг өвлөх ёстой.

22 Учир нь селестиел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэрээр селестиел сүр жавхланг тэсэн гарч чадахгүй.

23 Мөн террестиел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэрээр террестриел сүр жавхланг тэсэн гарч чадахгүй.

24 Мөн телестиел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэрээр телестиел сүр жавхланг тэсэн гарч чадахгүй; тиймийн тул, тэрээр сүр жавхлангийн хаант улсад үл тохирох авай. Тиймийн тул, тэрээр сүр жавхлангийн хаант улс бус хаант улсыг тэсэн гарах ёстой.

25 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, газар дэлхий селестиел хаант улсын хуулийг мөрддөг бөлгөө, учир нь энэ нь бүтээлтийнхээ зорилгыг гүйцээдэг мөн хуулийг зөрчдөггүй—

26 Иймийн тул, энэ нь ариусгагдах болно; тийм ээ, энэ нь үхэх хэдий ч, энэ нь дахин амьдруулагдах болно, мөн амьдруулагдсан тэрхүү хүчийг тэсэн гарах болно, мөн зөв шударгыг үйлдэгчид үүнийг өвлөх болно.

27 Учир нь хэдийгээр тэд нас нөгчих хэдий ч, тэд тэрчлэн сүнстэй бие болоод дахин босож ирэх болно.

28 Селестиел сүнснийх болох тэд эгэл биед байсан адил биеийг хүлээн авах болно; бүр та нар өөрсдийнхөө биеийг хүлээн авах болно, мөн та нарын сүр жавхлан нь та нарын биес амьдруулагдах тэрхүү сүр жавхлан байх болно.

29 Селестиел сүр жавхлангийн хэсгээр амьдруулагдсан та нар тэр үед үүнийг, бүр бүрэн байдлаар нь хүлээн авах болно.

30 Мөн террестриел сүр жавхлангийн хэсгээр амьдруулагдсан тэд тэр үед үүнийг, бүр бүрэн байдлаар нь хүлээн авах болно.

31 Мөн тэрчлэн телестиел сүр жавхлангийн хэсгээр амьдруулагдсан тэд тэр үед үүнийг, бүр бүрэн байдлаар нь хүлээн авах болно.

32 Мөн үлдсэн тэд тэрчлэн амьдруулагдах болно; гэсэн хэдий ч, тэд хүлээн авахад бэлэн байгаа түүнийгээ эдлэхийн тулд байрандаа дахин буцаж очих болно, учир нь тэд хүлээн авч болох байсан үүнийг эдлэхэд бэлэн байгаагүй ажээ.

33 Учир нь хэрэв хүмүүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь түүнд ямар ашиг тус авчрах билээ? Болгоогтун, тэрээр өөрт нь өгөгдсөн тэр зүйлд баясах нь үгүй, мөн уг бэлгийг өгөгч болох түүнд ч баясах нь үгүй болой.

34 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хуулиар зохицуулагддаг тэр нь тэрчлэн хуулиар хамгаалагдан мөн түүгээр төгөлдөржиж мөн ариусгагддаг бөлгөө.

35 Хууль зөрчигч, мөн хуулийг мөрддөггүй атлаа өөрөө өөртөө хууль бий болгохыг эрэлхийлдэг, мөн нүгэлд үлдэхийг хүсдэг, мөн бүхэлдээ нүгэлд үлддэг тэр нь хуулиар ч, мөн нигүүлслээр ч, шударга ёсоор ч, мөн шүүлтээр ч ариусгагдаж чадах нь үгүй. Тиймийн тул, тэд бузар хэвээр үлдэх ёстой.

36 Бүх хаант улс өгөгдсөн хуультай болой;

37 Мөн олон хаант улс буй; учир нь хаант улс үл байх орон зай гэж үгүй; мөн илүү агуу эсвээс доод хаант улс гэж байхаас, орон зайгүй байх хаант улс гэж үгүй бөлгөө.

38 Мөн хаант улс болгонд хууль өгөгдсөн болой; мөн хууль болгонд тодорхой хязгаарууд тэрчлэн мөн нөхцөлүүд буй.

39 Тэдгээр нөхцөлийг мөрддөггүй бүх хүн зөвтгөгддөггүй бөлгөө.

40 Учир нь оюун билиг оюун билигт татагддаг; мэргэн ухаан мэргэн ухааныг хүлээж авдаг; үнэн нь үнэнийг тэврэн авдаг; ариун журам ариун журмаа хайрладаг; гэрэл гэрэлд татагддаг, нигүүлсэл нь нигүүлсэлд өрөвч сэтгэлээр хандаж, мөн өөрийнхийгөө өөртөө авдаг; шударга ёс өөрийнхөө замыг үргэлжлүүлж мөн өөрийнхийгөө өөртөө авдаг; хаан сэнтий дээр заларч мөн бүх зүйлийг зохицуулдаг мөн гүйцэтгэдэг түүний нүүрний өмнө шүүлт явдаг билээ.

41 Тэрээр бүх зүйлийг ухамсарладаг, мөн бүх зүйл түүний өмнө байдаг, мөн бүх зүйл түүний эргэн тойронд байдаг, мөн тэрбээр бүх зүйлийн дээгүүр, мөн бүх зүйлд байдаг, мөн бүх зүйлээр дамжсан байдаг, мөн бүх зүйлийн эргэн тойронд байдаг; мөн бүх зүйл түүгээр, мөн түүнээс, бүр Бурханаас, үүрд мөн мөнхөд болой.

42 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, тэрээр бүх зүйлд хууль өгсөн билээ, үүгээр тэд өөрсдийнхөө цагт бөгөөд өөрсдийнхөө улирлуудад хөдөлдөг бөлгөө;

43 Мөн тэдний замналууд тогтоогдсон болой, дэлхий болон бүх гарагийг багтаадаг, бүр тэнгэрийн болон дэлхийн тэрхүү замналууд буюу.

44 Мөн тэд өөрсдийн үед мөн улирлуудад, өөрсдийнхөө хормуудад, мөн өөрсдийнхөө цагт, мөн өөрсдийнхөө өдрүүдэд, мөн өөрсдийнхөө долоо хоногуудад, өөрсдийнхөө саруудад, мөн өөрсдийнхөө жилүүдэд бие биедээ гэрэл өгдөг—эдгээр бүгд нь хүмүүний хувьд бус, харин Бурханы хувьд нэг жил билээ.

45 Дэлхий далавчнууд дээрээ эргэлдэж, мөн нар гэрлээ өдрөөр өгдөг, мөн сар гэрлээ шөнөөр өгдөг, мөн одод, тэдгээр нь сүр жавхландаа далавчнууд дээрээ эргэлдэхдээ тэрчлэн гэрлээ өгдөг, Бурханы хүчинд хүрээлэгдсэнээр авай.

46 Та нар ойлгож болохын тулд эдгээр хаант улсыг бибээр юутай адилтгах билээ?

47 Болгоогтун, эдгээр бүгд нь хаант улсууд болой, мөн эдгээрийн хамгийн доодыг эсвэл аль нэгийг нь харсан аль ч хүмүүн сүр жавхлан болон хүч чадалдаа үйлдэж буй Бурханыг харсан бөлгөө.

48 Би та нарт хэлж байна, тэрээр түүнийг харсан билээ, гэсэн хэдий ч, өөрсдийнхөндөө ирсэн тэрээр хүлээн зөвшөөрөгдөөгүй билээ.

49 Гэрэл нь харанхуйд гэрэлтдэг, мөн харанхуй нь үүнийг ойлгох нь үгүй; гэсэн хэдий ч, түүнд мөн түүгээр амьдруулагдсан учраас та нар бүр Бурханыг ойлгох өдөр ирэх болно.

50 Тэгээд та нар намайг харсан гэдгээ, би байдаг гэдгийг, мөн би бол та нарт буй тэрхүү үнэн гэрэл гэдгийг, мөн та нар надад байдаг гэдгийг та нар мэдэх болно; өөрөөр бол та нар өсөн хөгжиж чадахааргүй байв.

51 Болгоогтун, эдгээр хаант улсыг би талбай газартай хүнтэй адилтгах болно, мөн тэрээр талбайн газрыг ухуулахаар зарц нараа талбай руу урагш илгээжээ.

52 Мөн тэрээр эхнийхэд хэлэв: Чи явж мөн талбайд хөдөлмөрлөгтүн, мөн эхний цагт бибээр чам дээр очих болно, мөн чи миний баяр хөөртэй дүр төрхийг болгоох болно.

53 Мөн тэрээр хоёр дахид нь хэлэв: Чи тэрчлэн талбай руу явагтун, мөн хоёр дахь цагт бибээр баяр хөөртэй дүр төрхөөрөө чам дээр зочлох болно.

54 Мөн тэрчлэн гурав дахид нь хэлэв: Бибээр чам дээр зочлох болно;

55 Мөн дөрөв дэхэд нь, мөн энэ мэтээр цааш нь арван хоёр дахид нь буюу.

56 Мөн талбайн эзэн эхнийх рүү эхний цагт очиж, уг цагийн туршид түүнтэй хамт үлдэв, мөн эзнийхээ дүр төрхийн гэрлээр тэрээр баяртай болгогдов.

57 Мөн тэгээд хоёр дахид, мөн гурав дахид, тэрчлэн дөрөв дэхэд мөн энэ мэтчилэнгээр цааш арван хоёр дахид айлчилж болохын тулд тэрээр эхнийхээс явав.

58 Мөн ийн тэд бүгдээр хүн болгон өөрийнхөө цагт мөн өөрийнхөө хугацаанд мөн өөрийнхөө улиралд эзнийхээ дүр төрхийн гэрлийг хүлээж авсан ажгуу—

59 Нэг дэхээс эхлэн, мөн энэчлэнгээр цааш сүүлчийнхэд нь мөн сүүлчийнхээс эхнийхэд нь мөн эхнийхээс сүүлчийнхэд нь буюу;

60 Хүн болгон өөрийнхөө дараалалд, өөрийнх нь цаг дууссан байх хүртэл, бүр түүний эзэн өөрт нь зарлигласны дагуу буюу, эзэн нь түүнд мөн тэрээр өөрийнхөө эзэнд алдаршиж болохын тулд, тэд бүгд алдаршиж болохын тулд буюу.

61 Тиймийн тул, би эдгээр бүх хаант улсыг мөн тэдгээрийн оршин суугчдыг энэхүү сургаалт зүйрлэлтэй адилтгах болно—хаант улс бүрийг үүний цагт нь, мөн үүний хугацаанд нь, мөн үүний улиралд нь, бүр Бурханы гаргасан тэрхүү тогтоолын дагуу буюу.

62 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, та нар зүрх сэтгэлдээ тунгаан бодохын тулд эдгээр айлдварыг би та нарт үлдээе, бас өөрийн та нарт өгөх энэхүү зарлигийг үлдээе, та нар намайг ойр байхад намайг дуудах болно—

63 Надад ойрт, мөн би та нарт ойртох болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; гуй, тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.

64 Миний нэрээр та нар Эцэгээс өөрсдөд чинь зөв болох юуг ч гуйлаа гэсэн, тэр нь та нарт өгөгдөх болно;

65 Мөн хэрэв та нар өөрсдөдөө зөв бус ямар нэг зүйлийг гуйваас, энэ нь та нарт буруутгал болох болно.

66 Болгоогтун, та нарын сонсож буй тэр бол аглаг буйдад хашхирах нэгний дуу хоолой адил бөлгөө—аглаг буйдад, учир нь та нар түүнийг харж чадахгүй—миний дуу хоолой, учир нь миний дуу хоолой бол Сүнс мөн; миний Сүнс бол үнэн билээ; үнэн үргэлж оршдог бөгөөд төгсгөл гэж үгүй; хэрэв энэ нь та нарт байх аваас, энэ нь өсөж хөгжих болно.

67 Мөн хэрэв та нар миний сүр жавхланд хараагаа төвлөрүүлэх аваас, та нарын бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно, мөн та нарт харанхуй байх нь үгүй; мөн гэрлээр дүүргэгдсэн тэрхүү бие бүх зүйлийг ухамсарладаг бөлгөө.

68 Тиймийн тул, та нарын оюун Бурханд бүрэн төвлөрсөн байж болохын тулд өөрсдийгөө ариусга, мөн та нар түүнийг харах тэрхүү өдрүүд ирэх болно; учир нь тэрээр нүүрээ та нарт харуулах болно, мөн энэ нь түүний өөрийнх нь цагт, мөн түүний өөрийнх нь замаар, мөн түүний өөрийнх нь тааллын дагуу байх болно.

69 Та нарт миний өгсөн агуу бөгөөд сүүлчийн амлалтыг санагтун; өөрсдийн дэмий хоосон бодол мөн хэт их инээдээ өөрсдөөсөө хол хая.

70 Үлдэгтүн та нар, энэхүү газарт үлд та нар, мөн онцгой ариун хуралдайг, бүр энэхүү сүүлчийн хаант улсад анхлан хөдөлмөрлөгч тэднийг зарлан хуралдуул.

71 Аялалдаа сэрэмжлүүлсэн тэд Их Эзэнийг дуудаг, мөн хүлээн авсан сэрэмжлүүлгээ зүрх сэтгэлдээ хэсэг хугацаанд тунгаан бодог.

72 Болгоогтун, мөн харагтун, та нарын сүргийг бибээр халамжлах болно, мөн ахлагчдыг бэлтгэж мөн тэдэнд илгээх болно.

73 Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно.

74 Мөн та нар өөрсдийгөө хамтад нь цуглуул, мөн өөрсдийгөө зохион байгуул, мөн өөрсдийгөө бэлтгэ, мөн өөрсдийгөө ариусга хэмээх зарлигийг энэхүү эцсийн хаант улсын анхны хөдөлмөрлөгчид болох та нарт би өгч байна; тийм ээ, би та нарыг цэвэр ариун болгож болохын тулд зүрх сэтгэлээ ариусга, мөн миний өмнө гараа мөн хөлөө цэвэршүүлэгтүн;

75 Та нарын Эцэг, мөн та нарын Бурхан, мөн миний Бурханд бибээр та нарыг ёс бус энэ үеийнхний цуснаас цэвэр хэмээн гэрчилж болохын тулд; энэхүү амлалтыг, та нарт миний хийсэн энэхүү агуу бөгөөд сүүлчийн амлалтыг бибээр хүссэн үедээ биелүүлж болохын тулд буюу.

76 Тэрчлэн та нар энэ цагаас хойш залбирал болон мацгаа үргэлжлүүлэх болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

77 Мөн хаант улсын сургаалыг та нар бие биедээ заах болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

78 Хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай байх болно, та нар онолд, зарчимд, сургаалд, сайн мэдээний хуулинд, та нарын ойлгох нь зохистой, Бурханы хаант улсад хамаардаг бүх зүйлд илүү төгс зааварлагдаж болохын тулд буюу;

79 Тэнгэр дэх мөн дэлхий дэх мөн газар доорх зүйлсийн тухай; байсаар ирсэн зүйлс, байгаа зүйлс, удахгүй тохиох зүйлс; гэрт байгаа зүйлс, харьд байгаа зүйлс; үндэстнүүдийн дайнууд болон ээдрээтэй байдал, мөн уг нутаг дээрх шүүлтүүд; мөн тэрчлэн улс орнуудын тухай болон хаант улсуудын тухай мэдлэгийн талаар буюу—

80 Та нарыг бибээр дуудсан тэрхүү дуудлагыг, миний та нарт итгэмжилсэн тэрхүү үүрэг даалгаврыг эрхэмлэн биелүүлэхээр би та нарыг дахин илгээхэд та нар бүх зүйлд бэлтгэгдэж болохын тулд буюу.

81 Болгоогтун, би та нарыг хүмүүст гэрчлүүлэхээр мөн сэрэмжлүүлэхээр илгээсэн билээ, мөн сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх нь зүйтэй бөлгөө.

82 Тиймийн тул, тэд зөвтгөх шалтаггүйгээр үлдэх болно, мөн тэдний нүглүүд өөрсдийнх нь толгой дээр буй.

83 Намайг шамдан эрэлхийлэх тэрээр намайг олох болно, мөн орхигдох нь үгүй.

84 Тиймийн тул, үлдэгтүн та нар мөн хичээнгүйлэн хөдөлмөрлө, Их Эзэний амаас нэрлэх болгон нь сүүлчийн удаа харийнхны дунд урагш одож, хуулийг битүүмжлэн мөн гэрчлэлийг лацдаж, мөн ирж буй шүүлтийн цагт гэгээнтнүүдийг бэлтгэх тохинуулалдаа та нар төгөлдөржиж болохын тулд буюу;

85 Тэдний бодгалиуд Бурханы хилэгнэлээс, ёс бусыг үйлдэгчдийг энэ дэлхий мөн ирэх дэлхийн аль алинд нь хүлээж буй жигшүүрт хэргийн эзгүйрлээс зайлж болохын тулд буюу. Үнэнээр би та нарт хэлнэ, Их Эзэний ам тэднийг дуудтал анхдагч ахлагчид биш тэд жимсний талбайд үргэлжлүүлэг, учир нь тэдний цаг хараахан ирээгүй байна; тэдний өмсгөлүүд энэ үеийнхний цуснаас цэвэрлэгдээгүй байна.

86 Та нарыг чөлөөтэй болгосон тэрхүү эрх чөлөөндөө үлдэгтүн та нар; өөрсдийгөө нүгэлд бүү орооцолдуул, харин Их Эзэнийг ирэх хүртэл та нар гараа цэвэр байлга.

87 Учир нь үүнээс олон бус өдрийн дараа дэлхий чичирч мөн согтуу хүн адил ийш тийш ганхах болно; мөн нар нүүрээ нуух болно, мөн гэрэл өгөхөөс татгалзах болно; мөн сар цусанд угаагдах болно; мөн одод үлэмж их уурлах болно, мөн инжрийн модноос унах инжир адил өөрсдийгөө доош шидэх болно.

88 Мөн та нарын гэрчлэлийн дараа хилэгнэл болон зэвүүцэл хүмүүс дээр ирэх бөлгөө.

89 Учир нь та нарын гэрчлэлийн дараа үүний дотор ёолоон бий болгох газар хөдлөлтүүдийн гэрчлэл ирэх болой, мөн хүмүүс газарт унаж мөн зогсож чадахгүй байх болно.

90 Мөн тэрчлэн аянгын дуу хоолойн, мөн гялбааны дуу хоолойн, мөн шуургануудын дуу хоолойн, мөн өөрсдийгөө зааг хязгаараасаа халин шидлэх далайн давалгааны дуу хоолойн гэрчлэл ирэх бөлгөө.

91 Мөн бүх зүйл үймээнд байх болно; мөн хүмүүсийн зүрх сэтгэл мохох нь гарцаагүй болно; учир нь бүх хүн дээр айдас ирэх болно.

92 Мөн тэнгэр элч нар чанга дуу хоолойгоор хашхиран, Бурханы бүрээг дуугаргаж: Бэлтгэгтүн та нар, бэлтгэгтүн та нар, ай дэлхийн оршин суугчид аа, учир нь бидний Бурханы шүүлт ирчихээд байна. Болгоогтун, мөн харагтун, Хүргэн Хүү ирж явна; түүнийг угтахаар гарагтун та нар хэмээн хэлж, тэнгэрийн дундуур сүлжин нисэх болно.

93 Мөн тэр даруй тэнгэрт агуу тэмдэг гарч ирэх болно, мөн бүх хүн үүнийг нэгэн зэрэг харах болно.

94 Мөн өөр нэг тэнгэр элч: Тэр агуу сүм, бүх үндэстнийг завхайрлынхаа хилэгнэлийн дарснаас уух болгосон, Бурханы гэгээнтнүүдийг хавчиж, тэдний цусыг урсгадаг жигшүүрт хэргүүдийн эх—их уснууд дээр, мөн далайн арлууд дээр суудаг тэрээр—болгоогтун, тэрээр дэлхийн зэрлэг өвс бөлгөө; тэрээр боодлуудад боогдсон буюу; түүний хүлээс хүчтэй болгогдсон болой, ямар ч хүмүүн үүнийг суллаж чадах нь үгүй; тиймийн тул, тэрээр шатаагдахад бэлэн байна хэмээн хэлж бүрээгээ дуугаргах болно. Мөн тэрээр бүрээгээ удаанаар мөн чангаар дуугаргах болно, мөн бүх үндэстэн үүнийг сонсох болно.

95 Мөн хагас цагийн турш тэнгэрт нам гүм байх болно; мөн үүний дараа тэр даруй хуйлмал ном хуйлагдсаны дараа дэлгэгдэх адил тэнгэрийн хөшиг нээгдэх болно, мөн Их Эзэний нүүр харагдах болно;

96 Мөн дэлхий дээр амьд байгаа гэгээнтнүүд шинэчлэгдэж мөн түүнийг угтахаар дээш аваачигдах болно.

97 Мөн булшиндаа нойрссон тэд урагш гарч ирэх болно, учир нь тэдний булшнууд нээгдэх болно; мөн тэрчлэн тэд тэнгэрийн баганууд дунд түүнийг угтахаар дээш аваачигдах болно—

98 Тэд бол Христийнх, анхны үр жимснүүд бөлгөө, тэд бол түүнтэй хамт анх бууж ирэх тэд болой, мөн тэд бол дэлхий дээр байгаа, мөн түүнийг угтахаар анх түрүүн дээш аваачигдах, булшиндаа байгаа тэд бөлгөө; мөн энэ бүхэн Бурханы тэнгэр элчийн бүрээн дууны дуу хоолойгоор болой.

99 Мөн үүний дараа өөр нэг тэнгэр элч, хоёр дахь нь болох бүрээг дуугаргах болно; мөн тэгэхэд түүний ирэлтийн үед Христийнх болох тэдний, сайн мэдээг хүлээн авч мөн маханбод дахь хүмүүний дагуу шүүгдэж болохын тулд тэдэнд зориулж бэлтгэгдсэн тэрхүү шоронд өөрсдийнхөө хувийг хүлээн авсан тэдний гэтэлгэл тохиох болой.

100 Мөн дахин, гурав дахь нь болох өөр нэг бүрээ дуугарах болно; мөн тэгэхэд шүүгдэх ёстой мөн буруутгал дор олдсон хүмүүсийн сүнснүүд ирэх бөлгөө;

101 Мөн эд бол нас барагсдын үлдсэн нь юм; мөн тэд мянган жил өнгөртөл, бас дэлхийн төгсгөл хүртэл дахин амьдрах нь үгүй.

102 Мөн дөрөв дэх бүрээ болох өөр нэг бүрээ: Тэрхүү агуу бөгөөд сүүлчийн өдөр, бүр төгсгөлийг хүртэл үлдэх ёстой тэдний дунд бузар хэвээр үлдэх тэд байгаа болой хэмээн өгүүлж, дуугарах болно.

103 Мөн тав дахь бүрээ болох өөр нэг бүрээ дуугарах болно, тав дахь тэнгэр элч үүрдийн сайн мэдээг итгэмжлэн—бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэнд тэнгэрийн дундуур сүлжин ниснэ;

104 Мөн энэ бол тэнгэр болон дэлхий аль алин дахь мөн газар доорх бүх хүнд хэлэх бүрээн дуу байх болно—учир нь чих бүхэн сонсож, мөн өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно, тэд бүрээний ийн хэлэхийг сонсоод буюу: Бурханаас эмээгтүн, мөн хаан сэнтий дээрээ залрах түүнийг үүрд мөн мөнхөд магтан дуулагтун; учир нь түүний шүүлтийн цаг ирчихээд байна.

105 Мөн түүнчлэн, зургаа дахь тэнгэр элч болох өөр нэг тэнгэр элч бүрээгээ дуугарган өгүүлэх нь: Бүх үндэстнийг өөрийн завхайрлын хилэгнэлийн дарснаас уух болгосон тэрээр унасан болой; тэр унасан, унасан!

106 Мөн түүнчлэн, долоо дахь тэнгэр элч болох өөр нэг тэнгэр элч бүрээгээ дуугарган өгүүлэх нь: Энэ нь дууслаа; энэ нь дууслаа! Бурханы Хурга дийлж, мөн дарсны шахуургыг, бүр Бүхнийг Чадагч Бурханы догшин хилэгнэлийн дарсны шахуургыг ганцаараа гишгэлээ.

107 Мөн тэгээд тэнгэр элч нар түүний хүчний сүр жавхлангийн титмээр титэмлэгдэх болно, мөн гэгээнтнүүд түүний сүр жавхлангаар дүүргэгдэх болно, мөн өөрсдийн өвийг хүлээн авч, түүнтэй адил тэгш болгогдох болно.

108 Мөн тэгээд нэг дэх тэнгэр элч амьд бүхний чихэнд бүрээгээ дахин дуугарган, мөн эхний мянган жил дэх хүмүүсийн нууц үйлүүд мөн Бурханы хүчирхэг ажлуудыг илчлэх болно.

109 Мөн тэгээд хоёр дахь тэнгэр элч бүрээгээ дуугарган мөн хоёр дахь мянган жил дэх хүмүүсийн нууц үйлүүд мөн тэдний зүрх сэтгэлийн бодлууд болон эрмэлзлүүд, мөн Бурханы хүчирхэг ажлуудыг илчлэх болно—

110 Мөн долоо дахь тэнгэр элч хүртэл бүрээгээ дуугаргах хүртэл ийн үргэлжлэх болно; мөн тэрээр газар дээр, мөн далай дээр урагш гаран зогсож, мөн хаан сэнтийд залрах түүний нэрээр, тэрхүү цаг үргэлжлэхээ болино хэмээн тангараглах болно; мөн чөтгөр хэмээн нэрлэгддэг, хөгшин хорт могой Сатан хүлэгдэх болно, мөн мянган жилийн хугацаанд суллагдах нь үгүй.

111 Мөн тэгээд тэр өөрийн их цэргийг хамтад нь цуглуулж болохын тулд тэрээр түр хугацаанд суллагдах болно.

112 Мөн долоо дахь тэнгэр элч, бүр тэргүүн тэнгэр элч Михаил өөрийн их цэргийг, бүр тэнгэрийн түмнийг хамтад нь цуглуулах болно.

113 Мөн чөтгөр өөрийн их цэргийг, бүр тамын түмнийг хамтад нь цуглуулах болно; мөн Михаил болон түүний их цэргийн эсрэг тулалдахаар өгсөн ирэх болно.

114 Мөн тэгээд агуу Бурханы тулалдаан тохиох бөлгөө; мөн чөтгөр болон түүний их цэрэг гэгээнтнүүдийн дээр цаашид бүрмөсөн хүчгүй байхын тулд тэд байр луугаа хаягдах болно.

115 Учир нь Михаил гэгээнтнүүдийн төлөө тулалдаж, мөн хаан сэнтийд залрах түүний, бүр Хурганы сэнтийг эрэлхийлэх түүнийг дийлэх болно.

116 Энэ бол Бурханы мөн ариусгагдсан тэдний сүр жавхлан бөлгөө; мөн тэд цаашид үхлийг үзэх нь үгүй.

117 Тиймийн тул, үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, та нарт миний зарлигласанчлан, онцгой ариун хуралдайг хуралдуул.

118 Мөн бүгд итгэлтэй байгаа бус учраас, та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биедээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг шилдэг номуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн.

119 Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, сүр жавхлангийн өргөө, дэг журмын өргөө, Бурханы өргөөг байгуулагтун;

120 Та нар Их Эзэний нэрэнд ордог байж болохын тулд, та нар Их Эзэний нэрэнд гардаг байж болохын тулд; та нарын бүхий л мэндчилгээ, Бүхнээс Дээдийн зүг өргөсөн гартайгаар Их Эзэний нэрэнд байж болохын тулд буюу.

121 Тиймийн тул, өөрсдийнхөө бүхий л хөнгөмсөг үг ярианаас, бүх чанга инээдээс, бүхий л тачаангуй хүслээс, бүхий л бардамнал болон хөнгөмсөг зангаасаа, мөн бүхий л ёс бус үйлүүдээсээ болигтун.

122 Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; харин бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд нэг нэгээрээ ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог.

123 Та нар бие биеэ хайрлахыг мэдэгтүн; шунаг байхаа болигтун; сайн мэдээний шаардлагын дагуу, бие биетэйгээ хуваалцаж сур.

124 Залхуу байхаа болигтун; цэвэр ариун биш байхаа боль, бие биеэсээ дутагдал олж харахаа боль; шаардлагатайгаас илүү удаан унтахаа боль; та нар ядрахгүй байхын тулд орондоо эрт орж бай; та нарын бие болон оюун чинь сэргэж болохын тулд эрт босож бай.

125 Мөн хамгаас чухал нь, төгс чанар ба амар амгалангийн холбоос болох төгс хайрын холбоосоор өөрсдийгөө нөмрөгөөр мэт хувцаслагтун.

126 Та нар намайг ирэх хүртэл шантрахгүйн тулд ямагт залбирагтун. Болгоогтун, мөн харагтун, би даруй ирж, мөн та нарыг өөртөө хүлээн авах болно. Амен.

127 Мөн түүнчлэн, тэдэнд, бүр сүмийн бүх ажилтны хувьд, эсвээс өөрөөр хэлбэл, дээд пристүүдээс бүр доош диконууд хүртэл сүмд тохинуулалд дуудагдсан тэдэнд шаардлагатай бүх зүйлд зааварлахын тулд байгуулагдсан бошиглогчдын сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөлд зориулан бэлтгэгдсэн өргөөний тогтсон журам нь энэ болой—

128 Мөн энэ нь уг сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөлийн өргөөний тогтсон журам байх болой: Ерөнхийлөгч эсвээс багш байхаар томилогдсон тэрээр, түүний тулд бэлтгэгдсэн байх өргөөнд байрандаа зогсож байгаа нь олддог байх ёстой.

129 Тиймийн тул, тэрээр Бурханы өргөөнд эхнийх байх ёстой, уг өргөөнд цугларагсад түүний үгсийг чанга яриагаар биш, анхааралтай бас тодоор сонсож болох бөлгөө.

130 Мөн тэрээр Бурханы өргөөнд ирэх үед, учир нь тэрээр уг өргөөнд эхнийх байх ёстой—болгоогтун, тэрээр үлгэр жишээ байж болохын тулд энэ нь үзэсгэлэнт болой—

131 Тэрээр үүрдийн гэрээний дохио буюу дурсамж болгон Бурханы өмнө өвдөг дээрээ залбиран өөрийгөө өргөг.

132 Мөн түүний дараа хэн нэг нь орж ирэхэд, багш босож зогсоод мөн тэнгэр өөд гараа өргөн, тийм ээ, бүр ах юм уу ах нараа эдгээр үгээр шууд мэндчилж байг:

133 Та ах уу, эсвээс та нар ах нар уу? Хайрын холбоосоор, Бурханы ач ивээлээр дамжуулан таны найз мөн ах байхаар, Бурханы бүх зарлигт үүрд мөн мөнхөд талархалтайгаар, буруугүйгээр алхахаар тогтоогдсон, хөдөлшгүй мөн хувиршгүй шийдмэг байдалд, таныг нөхөрлөлд хүлээн авах үүрдийн гэрээний дохио буюу дурсамж болгон, Их Эзэн Есүс Христийн нэрээр би тантай мэндчилж байна. Амен.

134 Мөн энэхүү мэндчилгээг авах зохистой бус тэр нь та нарын дунд байртай байх ёсгүй; учир нь миний өргөө түүгээр бохирлогдохыг та нар үл зөвшөөрөх ёстой.

135 Мөн орж ирэх мөн миний өмнө үнэнч тэр нь мөн ах, эсвээс ах нар болох тэд тэнгэр өөд гараа өргөж, мөн адил залбирал болон гэрээгээр, эсвээс мөн тэрхүү адил үгсийн дохио болгон Амен гэж хэлэн ерөнхийлөгч юм уу багштай мэндчилэх ёстой.

136 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, энэ бол Бурханы өргөөнд, бошиглогчдын сургуульд та нарын бие биетэйгээ мэндчилэх загвар болой.

137 Мөн энэ нь та нарын сэнхрэлийн төлөөх ариун дуган, Ариун Сүнсний асар болж болохын тулд үүнийг залбирал болон талархлаар, Их Эзэний өргөөнд, бошиглогчдын сургуульд та нарын бүхий л үйлд Сүнсний өгөх үгээр үйлдэхээр та нар дуудагдсан билээ.

138 Мөн тэрээр энэ үеийнхний цуснаас цэвэр байхаас өөр хэнийг ч, та нар өөрсдийн дунд энэ сургуульд хүлээн авах ёсгүй;

139 Мөн тэрээр хөл угаах ёслолоор хүлээн авагдах ёстой, учир нь энэхүү зорилгоор хөл угаах ёслол бий болсон билээ.

140 Мөн түүнчлэн, хөл угаах ёслол нь ерөнхийлөгчөөр юм уу сүмийн тэргүүлэх ахлагчаар гүйцэтгэгдэх ёстой.

141 Энэ нь залбирлаар эхэлдэг байх ёстой; мөн талх болон дарснаас хүртсэний дараа миний талаар Иоханы гэрчлэлийн арван гуравдугаар бүлэгт өгөгдсөн загварын дагуу тэрбээр өөрийгөө ороох ёстой. Амен.

Хэвлэх