Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 91


Хэсэг 91

1833 оны гуравдугаар сарын 9-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч энэ үед Хуучин Гэрээг орчуулан завгүй байлаа. Апокриф хэмээгдэх эртний бичээсүүдийн хэсэгт хүрээд, тэрээр Их Эзэнээс асууж, тэгээд энэхүү зааврыг хүлээн авчээ.

1–3, Апокриф нь ихэнхдээ зөв орчуулагдсан хэдий ч хүмүүсийн гараар нэмэгдсэн олон үнэн бус тайлбарыг агуулдаг; 4–6, Энэ нь Сүнсээр гэгээрсэн тэдэнд ашиг тус өгдөг.

1 Үнэнээр, Апокрифын тухайд Их Эзэн та нарт ийн хэлж байна—Олон зөв зүйл тэнд агуулагддаг, мөн энэ нь ихэнхдээ зөв орчуулагдсан;

2 Хүмүүсийн гараар нэмэгдсэн тайлбарууд болох, олон буруу зүйл тэнд агуулагддаг болой.

3 Үнэнээр, би та нарт хэлж байна, Апокриф орчуулагдах нь шаардлагатай бус бөлгөө.

4 Тиймийн тул, үүнийг унших хэн боловч тэрээр ойлгог, учир нь Сүнс үнэнийг илэрхийлдэг бөлгөө;

5 Мөн Сүнсээр гэгээрсэн хэн боловч, тэндээс ашиг тусыг олж авах болно;

6 Мөн Сүнсээр үл хүлээн авах хэн боловч ашиг тусыг олж чадах нь үгүй. Тиймийн тул, энэ нь орчуулагдах нь шаардлагатай бус юм. Амен.