Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 92


Хэсэг 92

1833 оны гуравдугаар сарын 15-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Энэ илчлэлээр Нэгдсэн фермийн (78 ба 82-ын оршлыг үз) үүрэг хариуцлагад нь Иосеф Смитийн зөвлөх байхаар өмнөхөн нь томилогдсон Фредерик Г.Виллямст заавар өгөгджээ.

1–2, Нэгдсэн журамд орохтой холбогдсон зарлигийг Их Эзэн өгөв.

1 Үнэнээр, Их Эзэн ийн хэлж байна, өмнө нь өгөгдсөн зарлигт нийцэн зохион байгуулагдсан нэгдсэн журамд, өөрийн үйлчлэгч Фредерик Г.Виллямсын талаар, та нар түүнийг хүлээн ав хэмээх илчлэл мөн зарлигийг би нэгдсэн журамд өгч байна. Бибээр нэгд хэлдгээ бүгдэд хэлдэг болой.

2 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс, би чамд хэлж байна, чи энэ журамд идэвхтэй гишүүн нь байх болно; мөн чи өмнөх бүх зарлигийг сахихад үнэнч байхын хэрээр чи үүрд адислагдах болно. Амен.

Хэвлэх