“2-р хичээлийн бэлтгэл материал: Их Эзэний бошиглогчдод хариулах нь,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“2-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
2-р хичээлийн бэлтгэл материал
Их Эзэний бошиглогчдод хариулах нь
Бошиглогчдын өгсөн захиасыг хүмүүс өөр өөрөөр хүлээж авдгийг та харсан байх. Мормоны Номын хүмүүс ч мөн адил янз бүрээр хүлээж авч байсан. Их Эзэнд болон Түүний захиасуудад хариулах тал дээр бид Мормоны Номын хүмүүс, бошиглогчдоос юу сурч мэдэж болох вэ? Суралцаж байх явцдаа бошиглогчдоор дамжуулан өгсөн Бурханы үгэнд хэрхэн илүү их итгэлтэй, дуулгавартай байдлаар хариулж болохоо эргэцүүлэн бод.
1-р хэсэг
Бошиглогчдын сэрэмжлүүлэг хэрхэн Их Эзэний намайг гэсэн хайрыг харуулдаг вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийнхүү хэлсэн:
Их Эзэн нигүүлсэнгүй учраас хүмүүсийг аюулаас сэрэмжлүүлэхийн тулд үйлчлэгчдийг дууддаг. Үнэхээр бодитой аюулын тухай нэн чухал үнэ цэнтэй сэрэмжлүүлгийг хүмүүс үнэн гэж бодохгүй байгаа нь сэрэмжлүүлэх энэхүү дуудлагыг хэцүү атлаа амин чухал болгож байгаа юм. (“A Voice of Warning,” Ensign, Nov. 1998, 32)
Өмнөх олон бошиглогчийн адил Лихай Иерусалимын хүмүүсийн төлөө залбирсан. Дараа нь тэр Сүнсийг мэдэрч, Есүс Христийг үзэгдлээр харсан. Их Эзэн Лихайд нэгэн номыг үзүүлж, түүнээс уншихыг хүссэн. (1 Нифай 1:5–12-ыг үзнэ үү.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан:
Сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөх болсон сэдэл нь хайраас буюу Бурханаа болон хөршөө хайрлах хайраас үүдэлтэй. Сэрэмжлүүлнэ гэдэг нь анхаарал халамж тавьж байгаа хэрэг юм.. (“Сэрэмжлүүлгийн дуу хоолой,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98)
Өнөө үед Их Эзэн 15 хүнийг (Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд) бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дуудсан. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс дэлхий дээр бошиглогчдын оршин буйн талаар дараах зүйлийг заасан:
Бошиглогчтой байх нь Бурханы хүүхдүүдээ хайрлах хайрын тэмдэг юм. Тэд Бурханы болон Есүс Христийн амлалт, үнэн мөн чанарыг хүмүүст нь мэдүүлдэг. (“Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123)
Нифай мөн бошиглогчдын зааж, бичсэн зүйлийн төвд Аврагч байдгийг заасан.
2-р хэсэг
Амьд бошиглогч Их Эзэнийг төлөөлдөг гэдгийг би яаж мэдэх вэ?
Их Эзэн Лихайн хүүхдүүдийг гэрээ орхин явж, аглаг буйд руу аялах болгоход тэдний нэг нь байх ямар байсныг төсөөл. Та энэ мэдээг хэрхэн хүлээн авах байсан гэж бодож байна вэ?
Ерөнхийлөгч Айринг ингэж тайлбарласан:
Лихайн гэр бүлээс зөвхөн итгэлтэй, үүнийг баталсан илчлэлтийг хүлээн авсан хүмүүс л аюулыг болон аюулаас гарах боломжийг олж харсан. Итгэлгүй хүмүүсийн хувьд цөл рүү явах нь мунхаг төдийгүй аюултай алхам мэт байв. (Safety in Counsel,” Ensign, June 2008, 7)
3-р хэсэг
Мормоны Номын хүмүүс Их Эзэний бошиглогчдоор дамжуулан өгсөн захиасуудад хэрхэн хандсан байдлаас би юу сурч мэдэж болох вэ?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа Карол Ф.Макконки эгч дараах зүйлийг заасан.
Бидэнд сонголт байдаг. Бид Бурханаар томилогдсон үйлчлэгчдийн хэлсэн Түүний үгсийг ач холбогдол багатай зүйл гэж үзэн үл тоомсорлож, хөл дороо гишгэлэн, хүндэтгэлгүй хандахыг эсвэл эсэргүүцэхийг сонгож болно. Гэвч ийнхүү үйлддэг хүмүүс Түүний гэрээт хүмүүсээс тусгаарлагдах болно хэмээн Аврагч заасан [3 Нифай 20:23-ыг үзнэ үү]. …
… Бид итгэлээрээ нэгдэж, Христээр цэвэршигдэн, Бурханы Хүүгийн тухай мэдлэгээр дүүрэх хүртлээ бошиглогчидтой хамт зогсож, тэдний үгсийг дагаж амьдрахыг сонгох болтугай. (“Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)