Институт
2-р хичээлийн бэлтгэл материал: Их Эзэний бошиглогчдод хариулах нь


“2-р хичээлийн бэлтгэл материал: Их Эзэний бошиглогчдод хариулах нь,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“2-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

2-р хичээлийн бэлтгэл материал

Их Эзэний бошиглогчдод хариулах нь

Лихай цугларсан олонд номлож байгаа нь

Бошиглогчдын өгсөн захиасыг хүмүүс өөр өөрөөр хүлээж авдгийг та харсан байх. Мормоны Номын хүмүүс ч мөн адил янз бүрээр хүлээж авч байсан. Их Эзэнд болон Түүний захиасуудад хариулах тал дээр бид Мормоны Номын хүмүүс, бошиглогчдоос юу сурч мэдэж болох вэ? Суралцаж байх явцдаа бошиглогчдоор дамжуулан өгсөн Бурханы үгэнд хэрхэн илүү их итгэлтэй, дуулгавартай байдлаар хариулж болохоо эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Бошиглогчдын сэрэмжлүүлэг хэрхэн Их Эзэний намайг гэсэн хайрыг харуулдаг вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийнхүү хэлсэн:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Их Эзэн нигүүлсэнгүй учраас хүмүүсийг аюулаас сэрэмжлүүлэхийн тулд үйлчлэгчдийг дууддаг. Үнэхээр бодитой аюулын тухай нэн чухал үнэ цэнтэй сэрэмжлүүлгийг хүмүүс үнэн гэж бодохгүй байгаа нь сэрэмжлүүлэх энэхүү дуудлагыг хэцүү атлаа амин чухал болгож байгаа юм. (“A Voice of Warning,” Ensign, Nov. 1998, 32)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

1 Нифай 1:4-ийг уншаад, Иерусалимын оршин суугчдад сэрэмжлүүлэхээр Их Эзэн хэнийг илгээснийг мөн тэд ямар захиас хүргэснийг олж мэд.

Өмнөх олон бошиглогчийн адил Лихай Иерусалимын хүмүүсийн төлөө залбирсан. Дараа нь тэр Сүнсийг мэдэрч, Есүс Христийг үзэгдлээр харсан. Их Эзэн Лихайд нэгэн номыг үзүүлж, түүнээс уншихыг хүссэн. (1 Нифай 1:5–12-ыг үзнэ үү.)

Лихай уулын орой дээр
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

1 Нифай 1:13–14-ийг уншаад, Лихайн Их Эзэний талаар юу ойлгосныг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж авч болно.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан:

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөх болсон сэдэл нь хайраас буюу Бурханаа болон хөршөө хайрлах хайраас үүдэлтэй. Сэрэмжлүүлнэ гэдэг нь анхаарал халамж тавьж байгаа хэрэг юм.. (“Сэрэмжлүүлгийн дуу хоолой,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

1 Нифай 1:19–20-ийг уншаад, Иерусалимын оршин суугчид Лихайн хуваалцсан захиасыг хэрхэн хүлээж авсныг олж мэд.

Лихай Иерусалимд номлож байгаа нь, Дэл Парсон

Өнөө үед Их Эзэн 15 хүнийг (Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд) бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дуудсан. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс дэлхий дээр бошиглогчдын оршин буйн талаар дараах зүйлийг заасан:

Ахлагч Үлиссэс Соарэс

Бошиглогчтой байх нь Бурханы хүүхдүүдээ хайрлах хайрын тэмдэг юм. Тэд Бурханы болон Есүс Христийн амлалт, үнэн мөн чанарыг хүмүүст нь мэдүүлдэг. (“Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123)

Нифай мөн бошиглогчдын зааж, бичсэн зүйлийн төвд Аврагч байдгийг заасан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

2 Нифай 25:26-г уншаад, бошиглогчид яагаад Есүс Христийн талаар зааж, гэрчилдгийг олж мэд.

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бод

Бошиглогчид таны Аврагчид итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалсан бэ? Бурханы болон Есүс Христийн мөн чанарыг илүү сайн ойлгоход тань сүүлийн үеийн бошиглолын ямар захиасууд тусалсан бэ?

2-р хэсэг

Амьд бошиглогч Их Эзэнийг төлөөлдөг гэдгийг би яаж мэдэх вэ?

Их Эзэн Лихайн хүүхдүүдийг гэрээ орхин явж, аглаг буйд руу аялах болгоход тэдний нэг нь байх ямар байсныг төсөөл. Та энэ мэдээг хэрхэн хүлээн авах байсан гэж бодож байна вэ?

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

1 Нифай 2:11–13, 16–17-г уншаад, Лихайн хөвгүүд түүнийг болон Иерусалимаас гарч явах Их Эзэний захиасыг хэрхэн хүлээж авсныг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж авч болно.

Ерөнхийлөгч Айринг ингэж тайлбарласан:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Лихайн гэр бүлээс зөвхөн итгэлтэй, үүнийг баталсан илчлэлтийг хүлээн авсан хүмүүс л аюулыг болон аюулаас гарах боломжийг олж харсан. Итгэлгүй хүмүүсийн хувьд цөл рүү явах нь мунхаг төдийгүй аюултай алхам мэт байв. (Safety in Counsel,” Ensign, June 2008, 7)

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Дараах асуултуудын хариултыг тэмдэглэл дээрээ бичиж болох юм: Лихайн хөвгүүдийн жишээнээс бошиглолын сургаалд хариулахад туслах ямар зүйл мэдэж авч болох вэ? Та бошиглогчийн дуудлагыг эсвэл захиасын талаарх гэрчлэлийг хэзээ олж авсан бэ?

3-р хэсэг

Мормоны Номын хүмүүс Их Эзэний бошиглогчдоор дамжуулан өгсөн захиасуудад хэрхэн хандсан байдлаас би юу сурч мэдэж болох вэ?

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Их Эзэний захиасыг хүргэж буй бошиглогчийн дараах жишээнүүдээс нэгийг эсвэл хэд хэдийг сонго. Суралцаж байхдаа хүмүүс хэрхэн хүлээж авсныг олж мэд. Бошиглогчдын үгийг хүлээн авах талаар олж мэдсэн зарчмуудаа тодорхойл. Олсон зарчмуудаа бичиж, ангидаа авчирч болно.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа Карол Ф.Макконки эгч дараах зүйлийг заасан.

Кэрол Ф.Макконки эгч

Бидэнд сонголт байдаг. Бид Бурханаар томилогдсон үйлчлэгчдийн хэлсэн Түүний үгсийг ач холбогдол багатай зүйл гэж үзэн үл тоомсорлож, хөл дороо гишгэлэн, хүндэтгэлгүй хандахыг эсвэл эсэргүүцэхийг сонгож болно. Гэвч ийнхүү үйлддэг хүмүүс Түүний гэрээт хүмүүсээс тусгаарлагдах болно хэмээн Аврагч заасан [3 Нифай 20:23-ыг үзнэ үү]. …

… Бид итгэлээрээ нэгдэж, Христээр цэвэршигдэн, Бурханы Хүүгийн тухай мэдлэгээр дүүрэх хүртлээ бошиглогчидтой хамт зогсож, тэдний үгсийг дагаж амьдрахыг сонгох болтугай. (“Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)