Институт
18-р хичээлийн бэлтгэх материал: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болох


“18-р хичээлийн бэлтгэх материал: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болох,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“18-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

18-р хичээлийн бэлтгэх материал

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болох

Залуу эмэгтэй тэнгэр өөд харж байгаа нь

Нифайчууд, леменчүүдэд тохинуулах үеэрээ Есүс арван хоёр шавиасаа “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” (3 Нифай 27:27) хэмээн асуусан. Хэрэв Их Эзэн танаас ингэж асуусан бол та юу гэж хариулах байсан бэ? Өөрийн бүрэн чадавхад хэрхэн хүрэх вэ? Хичээлдээ бэлдэж байхдаа, Аврагчийн сургаалууд эдгээр асуултад хариулахад тань хэрхэн туслах талаар эргэцүүлэн бодно уу. Түүнтэй илүү адилхан болохын тулд хийж болох ямар нэгэн тодорхой зүйлийг сонгоорой.

1-р хэсэг

Би үнэхээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр шиг төгс болж чадах уу?

Бид Шинэ Гэрээнээс Есүс Уулан дээрх номлолоороо шавь нарт нь төгс төгөлдөр болоход туслах сургаалуудыг өгсөн тухай уншдаг (Матай 5–7-г үзнэ үү). Есүс амилсныхаа дараа Өгөөмөр нутагт үзэгдэн, адил номлол айлдсан (3 Нифай 12–14-ийг үзнэ үү).

Есүс хүмүүст өгсөн захиасынхаа эхэнд Түүний сонгосон арван хоёр шавийн “үгсэд анхаарлаа хандуулах” хүмүүс адислагдана хэмээн гэрчилжээ (3 Нифай 12:1). Тэрээр Ерөөлийн үгсийг зааж, Мосегийн хууль гүйцэлдсэнийг тунхаглаж, сайн мэдээний дээд хуулийг өгсөн.

Аврагч Америк тивийн хүмүүс дээр айлчилсан нь, Глэн Хопкинсон
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 12:19–20, 46–48-ыг уншаад, бид Христэд ирж, Түүний дээд хуулийн дагуу амьдрахыг хичээснээр хэн болж болох талаар олж мэдээрэй.

Төгс төгөлдөр байх Аврагчийн зарлиг зарим хүнийг бачимдуулж эсвэл сандаргаж магадгүй. Судруудад төгс төгөлдөр гэдэг үг “бүрэн, дүүрэн, түүнчлэн бүрэн хөгжсөн, төгс шударга” гэсэн утгаар орж болох бөгөөд “Христийн үнэн дагалдагчид Түүний нигүүлсэл хийгээд Цагаатгалаар дамжин төгс болж болно” гэдгийг мэдэх нь тустай байж болно (Судруудын удирдамж, “Төгс,” scriptures.ChurchofJesusChrist.org).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Моронай 10:32–33-ыг уншаад, төгс төгөлдөр байхад хэрхэн бидний хүчин чармайлт, Их Эзэний ач ивээл хоёулаа шаардлагатай болохыг олж мэд.

Хүнд ачаанаасаа салсан нь, Анна Мари Оборн

Ач ивээлийг тодорхойлох нэг арга замыг дараах байдлаар тодорхойлж болно. “Судар дээр ашиглагддаг ач ивээл гэдэг үгээр Есүс Христийн нигүүлсэл, хайраар дамжуулан өгдөг боломж олгогч хүч, сүнслэг эдгэрэлтийг голчлон илэрхийлдэг. … Энэхүү боломж олгогч хүчийг авахын тулд бид Есүс Христийн сайн мэдээг дагах ёстой. … Хэрэв биднийг Их Эзэний өмнө даруусаж, Түүнд итгэх аваас Түүний ач ивээл хувийн бүх сул талаа ялан дийлэхэд бидэнд тусална хэмээн Их Эзэн амласан” (Ифер 12:27-г үзнэ үү) (“Ач ивээл,” Сайн мэдээний сэдвүүд, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Ахлагч Жэффри Р.Холланд

Үнэн төгс байдалд хүрэх цорын ганц найдвар бол үүнийг тэнгэрээс илгээсэн бэлэг хэмээн хүлээн авахад оршдог буюу бид үүнийг өөрсдөө “олж авч” чадахгүй. Тиймээс дутууг маань нөхөхийн тулд Христийн өгдөг ач ивээл биднийг харуусал, нүгэл, үхлээс авраад зогсохгүй, байнга өөрийгөө шүүмжлэхээс авардаг. …

… Хэрэв бид цөхрөлтгүй зүтгэвэл … бидний төгөлдөржих үйл явц мөнх амьдралын хаа нэгтээ дуусаж, бүрэн гүйцэлдэх болно. …

… Тэр яг одоо болон цаг үргэлж хадаасны сорвитой гараа дэлгэн, бидэнд тэр л ач ивээлээ өгч, биднийг нэгэн өдөр гэртээ саадгүй очиж, Тэнгэрлэг Эцэг Эхдээ тэврүүлэх хүртэл орхин явахыг зөвшөөрдөггүй гэдгийг би гэрчилж байна. (“Тиймээс та нар эцэст нь төгс бай,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29, 30)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христ ач ивээлээ өгч, Өөртэйгөө болон Эцэгтэйгээ адилхан болох замыг тань бэлдсэнийг мэдэх нь танд ямар ач холбогдолтой вэ?

2-р хэсэг

Би Есүс Христтэй илүү адилхан болохын тулд юу хийж болох вэ?

Есүс нифайчуудад үргэлжлүүлэн заахдаа, Өөрийн сайн мэдээний дээд хуулийн дагуу хэрхэн амьдрах талаарх гүн гүнзгий зарчмуудыг хуваалцсан. Ерөнхийлөгч Харолд Б.Лий ийн хэлсэн.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

Христ хүн төрөлхтний нүглийг цагаатгахын зэрэгцээ Бурханы хуулийн өмнө болон Эцэгийн өмнө дуулгавартай байх төгс жишгийг дэлхийд үлгэрлэн үзүүлэхээр ирсэн юм. Багш Уулан дээрх номлолдоо өөрийн төгс төгөлдөр зан чанарын талаар зарим зүйлийг илчилсэн … бөгөөд ингэснээр амьдралын маань зураг төслийг өгсөн билээ. (Decisions for Successful Living [1973], 55–56)

Есүс Христ, Харри Андэрсон
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Эдгээр сургаалын дагуу амьдрахыг хичээх нь бидний хүн нэг бүрд эцсийн эцэст Аврагч шиг төгс болоход тусална. 3 Нифай 12–14-т авч үзсэн дараах сэдвүүдийн жагсаалтыг тоймлон авч үзээд, анхаарлаа хандуулахыг хүсэж байгаа нэг эсвэл хоёр чиглэлийг тодорхойлно уу.

Сэдэв эсвэл сэдвүүдээ сонгосныхоо дараа холбогдох судрын хэсгүүдийг сайтар судалж, тунгаан бодоорой. Сэдвийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд судалж буй шүлгүүдийнхээ солбицсон эшлэлүүдийг олж харахыг бодож үз.

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Уншсан судрын хэсгүүдэд тань заасан, Аврагчтай илүү адилхан болоход туслах нэг юм уу хэд хэдэн зарчмыг тодорхойлно уу. Дараах асуултуудын талаар эргэцүүлэн бодож байхад төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Үүнд:

  • Энэхүү судрын хэсэгт заасан зарчмын дагуу амьдрах нь Есүс Христтэй илүү адилхан болоход надад хэрхэн туслах вэ?

  • Есүс Христ хэрхэн энэ зарчмыг үлгэрлэн харуулсан бэ?

  • Энэ зарчим миний болон бусдын амьдралыг хэрхэн адисалсан бэ?

  • Энэ зарчмыг амьдралдаа илүү сайн хэрэгжүүлэхийн тулд би юу хийж чадах вэ?