Институт
1-р хичээлийн бэлтгэл материал: Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ


“1-р хичээлийн бэлтгэл материал: Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“1-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

1-р хичээлийн бэлтгэл материал

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ

Мормоны Ном уншиж буй залуу эмэгтэй

Мормоны Номын сургаал ба номлол хичээлд тавтай морилно уу. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Мормоны Номон дахь үнэнд бидний бодгалиудыг эдгээх, тайвшруулах, сэргээн босгох, туслах, хүчирхэгжүүлэх, сэтгэл засах, урам зориг өгөх хүч бий” хэмээн заасан (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58. Та энэ хичээл дээр ярилцсан үнэнүүдийг судалж, тэдгээрийн дагуу амьдарснаар ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үг үнэн болохыг ойлгох болно. Мормоны Номын талаарх таны гэрчлэл мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл тань өсөн нэмэгдэж, та Тэдэнтэй илүү адилхан болох болно.

Тэмдэглэл: Энэхүү бэлтгэл материал нь ангид үзэх хичээлийн тань суурийг тавина. Хичээл эхлэхээс өмнө хичээл бүрийн бэлтгэл материалыг урьдчилж судлах нь хичээлийг улам өгөөжтэй болгож тусална.

1-р хэсэг

Мормоны Номыг судлах нь миний амьдралыг хэрхэн сайжруулах вэ?

Сайн мэдээний Сэргээлтийн эхэнд бошиглогч Иосеф Смит ийнхүү тунхагласан:

Бошиглогч Иосеф Смит

Би ах нарт Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуур чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, түүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой гэж хэлсэн. (Мормоны Номын удиртгал, 6-р догол мөр)

Мормоны Ном хэвлэгдсэнээс хойш сая сая хүн энэхүү мэдэгдлийг үнэн болохыг олж мэдсэн.

Далын ахлагч Питр М.Жонсон Мормоны Ном бага залуу байхад нь түүний амьдралыг хэрхэн адисалсан нэг жишээг хуваалцав:

Ахлагч Питр М.Жонсон

Би докторын хөтөлбөрт сурч эхлэхдээ сэтгэлээр унаж билээ. Тэр жил уг хөтөлбөрт дөрөвхөн оюутан авсан ба бусад оюутан ч гэсэн гайхалтай мэдлэгтэй байв. Тэдний шалгалтын оноо минийхээс өндөр мөн удирдлагын дээд шатанд алба хашиж байсан илүү арвин туршлагатай, өөрсдийн чадварт итгэлтэй байгаа нь мэдрэгдэж байлаа. Хөтөлбөр эхлээд хоёр долоо хоног болсны дараа би цөхөрч, эргэлзэж эхлэн, тэр мэдрэмж намайг бараг л бүрэн эзэмдэв.

Хэрвээ би энэ дөрвөн жилийн хөтөлбөрийг дуусгая гэж бодож байгаа л бол хичээлийн улирал болгонд Мормоны Номыг уншиж дуусгана гэж шийдсэн юм. Би өдөр бүр уншихдаа, Ариун сүнс бидэнд бүх зүйлийг зааж, бүгдийг сануулах болно хэмээх Аврагчийн тунхаг үнэн болохыг олж харсан [Иохан 14:26-г үзнэ үү]. Энэ нь намайг Бурханы хүү гэдгийг дахин баталж, өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй гэдгийг сануулан, амжилтад хүрэх тэнгэрлэг үүрэгтээ итгэлтэй байх хүчийг өгсөн. … Мормоны Номыг өдөр бүр, өдөр болгон, өдөр алгасалгүй уншиж судал. (“Дайснаа дийлэх хүч,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126–127)

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Мормоны Номыг бидний эрин үед зориулан бичсэн [учир] бид үүнийг сургалтынхаа гол төв болгох ёстой” гэж заасан (“The Keystone of Our Religion,” Ensign Jan. 1992, 5). Ерөнхийлөгч Нэлсоны дараах мэдэгдлийг уншихдаа Мормоны Ном ялангуяа өнөө үед бидний амьдралыг хэрхэн адислахыг тэмдэглэ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Хайрт ах, эгч нар аа, Мормоны Ном бол үнэхээр Бурханы үг гэдгийг би гэрчилж байна. Үүнд амьдралын хамгийн чухал асуултуудын хариултууд бий. Энэ нь Христийн сургаалыг заадаг. Үүнд хэдэн зууны туршид мөн Библийн олон тооны орчуулгаас алдагдсан “агуу хийгээд эрхэм” [1 Нифай 13:29–33-ыг үзнэ үү] үнэний олныг дэлгэрүүлэн тодорхойлдог.

Мормоны Ном Есүс Христийн Цагаатгалын тухай өөр хаа ч олдохгүй хамгийн бүрэн дүүрэн бөгөөд эрх мэдэл бүхий ойлголтыг өгдөг. … Есүс Христийн сайн мэдээний бүрэн хүч Мормоны Номд байдаг. Үнэхээр байдаг.

Мормоны Ном Эзэний сургаалыг ч тайлбарладаг, дайсны аргыг ч ил болгодог. Мормоны Ном бага насны хүүхдийн баптисмыг гүйцэтгэдэг алдаатай явдал зэрэг хуурамч шашны уламжлалыг үгүйсгэх үнэн сургаалыг заадаг. Мормоны Ном мөнх амьдрал боломжтойг мөн “төгсөшгүй аз жаргал”-ын тухай биднийг тунгаан бодохыг уриалдаг бөгөөд энэ нь бидний амьдралыг зорилготой болгодог” [Мозая 2:41; мөн Алма 28:12-ыг үзнэ үү]. Ёс бус явдал аз жаргал байдаг мөн хувь хүний сайн сайхан чанар нь Бурханы оршихуйд буцаж очиход шаардлагатай бүх зүйл юм гэсэн хуурамч итгэл үнэмшлийг Мормоны Ном үгүйсгэдэг. Энэ нь Библиэр илчлэлт зогссон, тэнгэр өнөөдөр лацлагдсан гэсэн хуурамч үзэл бодлыг үүрд халсан. (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 57–58)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Мормоны Номыг судалснаар та эсвэл таны мэддэг хүн ямар ямар адислал хүлээн авсан бэ? Мормоны Номыг судлах нь дараагийн хэдэн сард таны амьдралд ямар ямар адислал авчирна гэж та найдаж байна вэ?

2-р хэсэг

Мормоны Номыг судлах нь Есүс Христийн талаарх гэрчлэлийг маань хэрхэн бэхжүүлдэг вэ?

Үзэгдэлд, бошиглогч Нифай Мормоны Номын (мөн хожмын үеийн бусад судар) гол зорилго нь Есүс Христ бол “Мөнхийн Эцэгийн Хүү хийгээд дэлхийн Аврагч; мөн бүх хүмүүн түүнд ирэх ёстой, эс бөгөөс тэд аврагдаж чадахгүй гэдгийг мэдүүлэх болно” (1 Нифай 13:40) гэдгийг мэдэж авсан.

Христийн дүр төрх, Хэйнрих Хофманн

Амьдралынхаа туршид Нифай “Христэд итгэ[хийг] хүүхдүүддээ мөн түүнчлэн ах дүүстээ ятгахын тулд” (2 Нифай 25:23) шаргуу хөдөлмөрлөж байжээ. Цэдгийнхээ төгсгөлд тэрээр бүх хүнийг Христэд авчрах Мормоны Номын хүчийн талаар эцсийн гэрчлэлээ өгсөн.

шигтгээ зураг, судпах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

2 Нифай 33:6–10-ыг уншаад, Нифай өөрийнх нь үг танд нөлөөлнө байх гэж хэрхэн найдаж байсныг олж мэднэ үү.

Ерөнхийлөгч Бэнсон дэлхий даяар олон хүн Есүс Христийн бурханлаг чанарыг үгүйсгэдгийг онцлон тэмдэглэсэн. Тэр тайлбарлахдаа:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Тэд Түүний гайхамшигт төрөлт, төгс төгөлдөр амьдрал, алдар суут амилалтын бодит байдалд эргэлздэг. Мормоны Ном эдгээр бүх үнэний талаар энгийн бөгөөд эргэлзээгүй үгээр заадаг. Энэ нь мөн Цагаатгалын сургаалын талаарх хамгийн бүрэн дүүрэн тайлбарыг өгдөг. Бурханлагаар нөлөөлөгдсөн энэ ном нь Есүс бол Христ гэдгийг дэлхий дахинд гэрчлэх үнэхээр тулгуур чулуу мөн. … [Мормоны Ном] Эзэнийг гэрчилдэг үүний гэрчлэл нь тодорхой, бохирдоогүй мөн хүч чадлаар дүүрэн юм. (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 129–130)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Мормоны Номыг судалснаар та Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрснээ эргэцүүлэн бодоорой. Мормоны Номыг судлах явцаа илүү Христэд төвлөрсөн болгохын тулд та юу хийж болох вэ?

3-р хэсэг

Би энэ хичээлийн туршлагаа сайжруулахын тулд энэхүү бэлтгэл материалыг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох вэ?

Есүс Христ Өгөөмөр нутаг дахь нифайчууд дээр ирэхдээ хүн бүрд гар, хөлийнх нь шарханд хүрэх боломж олгож, дараа нь цугларсан олонд Өөрийн сургаалыг заасан. Түүнд итгэж, Түүний сургаалын дагуу амьдарсан хүмүүс энэ амьдралд агуу адислалуудыг хүртэж, эцсийн өдөр өргөмжлөгдөх болно хэмээн тунхагласан (3 Нифай 11:29–40; 15:1-ийг үзнэ үү).

Христ Өгөөмөр нутагт, Симон Дьювей

Өдрийн төгсгөлд Аврагч явахаар зэхэхдээ, цугларсан олныг хараад маргааш нь тэдэнд заах зүйлд хэрхэн бэлдэх талаар чухал зөвлөгөө өгсөн.

шигтгээ зураг, судпах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

3 Нифай 17:2–3-ыг уншаад, сайн мэдээг судлахад хэрхэн бэлдэх талаар Аврагч юу заасныг олж мэд.

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та Их Эзэний сайн мэдээг илүү хичээнгүйлэн судалдаг суралцагч болохын тулд энэ цуврал хичээлийн явцад юун дээр ажиллах зорилгоо тодорхойлж, бичиж тэмдэглэж болох юм. Хичээл тус бүрийн бэлтгэл материалыг хэзээ судлахаа тусгасан төлөвлөгөө гаргах талаар бодож үзээрэй.

шигтгээ зураг, ярилц

Багштайгаа хуваалцаарай

Хэрвээ боломжтой бол дараах мэдээллүүдийг бүгдийг нь эсвэл заримыг нь цахим хэлбэрээр багшдаа илгээ. Эсвэл дараа нь явуулахаар тэмдэглэл бичиж болно.

  1. Мормоны Номын талаар та ямар бодолтой байна вэ?

  2. Энэ цуврал хичээлийг авснаараа та ямар ямар арга замаар өсөж хөгжинө гэж найдаж байна вэ?

  3. Энэ цуврал хичээлийн үеэр та ямар ямар асуултыг тавимаар байна вэ?