2020
Хайрын бэлэг
2020 оны 6-р сар


Бидний гэр орон, гэр бүл

Хайрын бэлэг

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Би нөхрийгөө бяцхан охиноо адислах үед Тэнгэрлэг Эцэгийн хайрын бэлэг болсон санваарыг илүү гүн, өргөн хүрээнд ойлгодог болсон юм.

man holding baby in blessing dress

Зураг чимэглэлийг Але + Але, Морган Гайнин

Би Сүмийн шинэ гишүүн, шинэ эхнэр, тэгээд шинэ ээж болсон байв. Мацгийн ням гараг байсан ба бяцхан охин минь нэрийн адислалаа авах гэж байв. Бид цөөн залуу гэр бүлтэй тойрогт амьдарч байсан болохоор би өмнө нь хүүхдийг адислахыг харж байгаагүй юм. Би юу болдгийг мэдэхгүй байлаа. Гэвч би үүнийг маш онцгой, чухал зүйл гэдгийг Сүнсээр мэдэрч байсан.

Нөхөр маань хүндэтгэлтэй хэдэн санваартны хажууд энхрий бяцхан охиноо өлгийтэй нь болгоомжтой тэвэрч байв. Сүнсний сайн сайхан намайг баяр хөөрөөр дүүргэж байлаа. Хацар даган нулимс урсаж, оюун бодолд минь олон бодол төрсөн. Би Тэнгэрлэг Эцэгийн хайрын үүднээс бидэнд өгсөн гайхамшигт бэлэг болох санваарыг илүү гүн, өргөн хүрээнд ойлгож эхэлж байгаагаа мэдсэн юм.

Номлогчдыг надад хичээл заах үед би тэднийг санваартаа хэчнээн хүндэтгэлтэй хандаж байгааг хардаг байсан. Тэд намайг мэргэн ухааны үгтэй холбоотой асуудлаа даван туулах адислал өгөх үед би тэдний үг болон залбирлаас үүнийг сонсож байв. Миний толгой дээр зөөлөн тавьсан тэдний чичирч байгаа гарыг мэдэрч, хэлж байгаа хайрын болон эдгээх үгс нь Их Эзэнээс ирж байгааг би мэдсэн.

Би удалгүй баптисм хүртсэн бөгөөд санваартнууд дахин миний толгой дээр гараа тавьсан. Би Их Эзэний Сүмийн гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүртсэн юм. Би цэвэршиж, шинээр төрсөн. Би бүх биеэрээ санваарын хүчийг мэдэрч, амьдралдаа анх удаа баяр баясгаланг мэдэрч билээ.

Би баптисм хүртээд, удалгүй нөхөртэйгөө гэрлэсэн. Нөхрийн маань эцэг эх Сүмийн гишүүд бөгөөд тэдний гэр орон сайн мэдээнд төвлөрсөн байсан ч түүний гэрчлэлийн суурь сайн байгаагүйг би мэдэж байв. Гэвч би үүнд санаа зовсонгүй. Шинэхэн итгэл маань намайг өөдрөг болгосон байв. Би зүгээр л түүнийг хайрлаж, тэвчээртэй хандаж, залбирах болно.

Анхны үрээ тээж байсан саруудын туршид бусад ээжийн нэгэн адилаар хүүхэдтэйгээ дотносож, өөрийн дотор бүрэлдэж буй энэ шинэ амийг биширдэг байв. Охиноо төрөхөд түүнтэй тогтоосон холбоо минь хайрын, хүч чадлын, сайн сайхны холбоос болсон юм.

Гэвч би нөхөртөө санаа зовж байв. Түүнд миний охинтойгоо ийм дотно байсан шиг дотносох боломж байгаагүй. Мэдээж, тэр охиндоо хайртай хэдий ч би тэр хоёрыг тийм хүчтэй холбоо тогтоож чадах эсэхэд эргэлзэн, санаа зовж байлаа. Нөхрийгөө ихэнх цагийг гэр бүлээ тэтгэхээр ажиллаж өнгөрүүлж байх хооронд би охиноо асарч, усанд оруулж, тэврэн цаг өнгөрүүлж байгаадаа санаа зовдог байв.

Гэтэл одоо охин минь төрөөд, хэдхэн долоо хоногийн дараа бид ариун ёслолын танхимд сууж байлаа. Нүдний минь өмнө, зүрх сэтгэлд минь нэгэн гайхамшиг тохиох нь тэр. Нөхөр маань тойрогт зогсож байсан ах нар луу гэрэлтсэн, нулимстай харцаар даруухан инээмсэглэн харж байв. Хариуд нь эдгээр ахаас түүн рүү, тухайлбал тэднийг мөр мөрөн дээрээ гараа тавьж, цэвэр ариун нандин хайраар бялхуулсан бяцхан тойрог үүсгэн, нялх хүүхдийг тэврэхэд туслах үед түүн рүү хайр, дэмжлэг урсан ирж байв. Нөхрөө адислал өгч эхлэхэд би түүний хоолой чичирч байгааг сонссон ба Их Эзэний хүч чадлыг мэдэрч, санваартаа хүндэтгэлтэй хандаж байгааг нь мэдэрсэн.

Би түүний охиноо гэсэн агуу хайрыг мэдэрч, Тэнгэрлэг Эцэгийн охинд маань зориулсан адислалуудыг охиндоо өгөхийн тулд өөрийгөө бэлтгэхээр хичээснийг мэдэж байсан юм. Түүнийг одоо охинтойгоо ийм нягт холбоотойг мэдэрсэн болохоор миний сэтгэл баяр хөөрөөр дүүрсэн. Энэ бол хэзээ ч сулрахгүй холбоо байв.

Энэ туршлагаас хойш олон жил улиран өнгөрчээ. Тэнгэрлэг Эцэгийн олон хүүхдэд олон арга замаар, олон газарт санваарын хүч чадал, сайн сайхан зүйлс хэрэгжиж байгааг би олон удаа харж, мэдэрч байсан. Би гайхалтай авралын ёслолууд өгөгдөж, зүрх сэтгэлүүдийг дүүргэж байгааг харж байсан. Би ариусгагдаж, эдгэрч, тайтгарч байгаагаа мөн надад зааж байгааг ажигласан. Би ачаануудыг өргөж байгааг харж мөн мэдэрсэн.

Би санваарын бүрэн дүүрэн сүр жавхланг хараахан бүрэн ойлгоогүй гэдгээ мэднэ, гэхдээ хүүхдийн адислалыг харах болгондоо ууган хүүхдийнх шигээ мэдрэмжийг мэдэрдэг. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүчийг бидэнтэй хуваалцан бидэнд хайраа харуулдагт би гайхан биширдэг. Би Түүний тухай, Түүний хайрт Хүүгийн тухай мөн сэргээгдсэн гайхалтай сайн мэдээний тухай гэрчлэлдээ үгээр илэрхийлэхийн аргагүй талархаж байна.