2020
Авралын ёслолууд намайг хэрхэн Есүс Христ рүү чиглүүлдэг вэ?
2020 оны 6-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Авралын ёслолууд намайг хэрхэн Есүс Христ рүү чиглүүлдэг вэ?

Алма 13–16 6-р сарын 15–21

Зураг
How do saving ordinances point me to Christ

Бэлд

Их Эзэн Алма, Амюлек хоёрыг Өөрийн зарлигуудыг хүмүүст заалгуулахаар дуудаж мөн бэлтгэсэн байв (Алма 13:3-ыг үзнэ үү). Тэд “ариун ёслолоор томилогдсон” (Алма 13:8) байв. Бид нүглүүдийнхээ ангижралыг хаанаас хайхаа мэдэж болохын тулд энэ болон бусад ёслол өгөгдсөн юм (Алма 13:16-г үзнэ үү). Бүх ёслол биднийг Есүс Христ рүү чиглүүлдэг.

Та сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авахын тулд хэрхэн бэлтгэж чадах вэ?

Наманчил

Наманчлал нь бидний зүрх сэтгэлийг Аврагч руу эргүүлдэг. Авралын ёслолууд бидний оюун санааг Христэд болон Түүний ач ивээлд төвлөрүүлдэг ба тэгснээр бид Түүн дээр буцаж очиж чадна (Алма 13:16-г үзнэ үү).

Хүлээн АВ

Бид “авралд хүргэх Христийн хүчийг” (Алма 15:6) мэдэрч болохын тулд Их Эзэн авралын ёслолуудыг өгсөн.

Та ямар ямар авралын ёслол хүлээн авсан бэ, мөн эдгээр нь таныг Аврагчид хэрхэн ойртуулсан бэ?

Зураг чимэглэлийг Катлин Петерсон

Хэвлэх