2020
“Би итгэлээ үгүйсгэхгүй”
2020 оны 6-р сар


“Би итгэлээ үгүйсгэхгүй”

Эдвард Нгиндү, Катока, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс

Ажил дээр намайг шоолж, үл тоомсорлодог байв. Яагаад би сүнслэг сайн сайханд минь аюул учруулсан ажилтайгаа зууралдсаар байгаа юм бол?

man reading scriptures

Зургийг Грэг Стивэнсон

Намайг томоохон номын сангийн захирлын туслахаар ажилд орсны дараахан манай хамт олон 37000 номыг цахим болгох томоохон төслийг эхлүүлсэн. Нэг өдөр манай ахлах ажилтан намайг өрөөндөө дуудлаа.

Тэр “Эдвард, намайг АНУ-д номын цахим төслөө танилцуулж, шинэ худалдан авалтууд нэмж хийхэд урьсан. Тэд надаас итгэлтэй хүнээ авчрахыг хүссэн юм. Би танай сүмд биш, харин чамд итгэдэг. Хэрэв чи итгэлээ орхих юм бол надтай хамт явж болно” гэж хэлэв.

Намайг юм хэлж амжаагүй байхад тэр энэ талаар бодож үзээрэй гээд намайг орхиж явсан.

Орой нь би эхнэртээ юу болсон тухай хэлэв. Тэр намайг итгэлтэй байхад урамшуулсан юм. Маргааш нь би ахлах ажилтандаа итгэлдээ үнэнч хэвээр байна гэдгээ хэлсэн. Тэр уурлаж, аялалдаа ганцаараа явна гэв.

Нэг жилийн дараа надад номын сангийн санхүүжилт, шинэ худалдан авалт, менежментийн чиглэлээр сургалтад явахын тулд Франц руу аялах боломж олдов. Би зөвхөн ахлах ажилтнаараа батлуулах хэрэгтэй байлаа. Тэр намайг итгэлээ үгүйсгэвэл зөвшөөрнө гэв. Би дахин татгалзсан. Гэтэл тэр бичиг баримтуудыг урж, миний нүүр рүү шидсэн юм. Хэсэг хугацааны дараа ахлах ажилтан маань над дээр дахин ирж,

“Би өөр аялалд явах гэж байгаа. Чи надтай хамт явж болно, гэхдээ болзол хэвээрээ. Би хэзээ ч танай сүмийн гишүүнтэй хамт аялахгүй” гэв.

Би тэгэхэд нь, “Би итгэлээ үгүйсгэхгүй” гэсэн юм. Тэр юу ч хэлэлгүй цааш явав. Удалгүй тэр миний талаар ажлынханд маань ярьж эхлэв.

“Би түүнд олон боломж олгосон ч тэр мухар сүсгээсээ болоод боломжуудаа үгүй хийсэн. Тэр тэнэг” гэж хэлсэн байв.

Тэр цагаас хойш ажил дээр намайг шоолж, үл тоомсорлодог болсон юм. Би сэтгэлээр унав. Би нэг орой энэ асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж байхдаа Библиэ гаргаж, “Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр” (Матай 5:29) хэмээн уншлаа.

Хэрэв Их Эзэн биднийг өөрсдийгөө аврахын тулд ямар нэгэн юмнаасаа сал гэсэн юм бол би яагаад сүнслэг сайн сайханд минь аюул учруулсан ажилтайгаа зууралдсаар байгаа юм бэ? Маргааш нь би халагдах өргөдлөө өгсөн.

Өнөөдөр би энэ сонголтдоо баярладаг. Есүс Христэд итгэх итгэл, зоригоосоо болоод би ажил дээрээ доромжлуулж, түр зуур ажилгүй байж үзсэн. Миний шинэ ажил одоо надад урьд өмнө байгаагүй боломжуудыг олгож байна. Их Эзэн намайг адисалсан бөгөөд Түүний сайхан сэтгэл, намайг гэсэн хайранд би талархаж байна.