2020
Үзүүл мөн тайлбарла
2020 оны 6-р сар


Үзүүл мөн тайлбарла

Show and Tell

Би бага байхдаа арьсны өвчтэй байсан юм. Би өдөр бүр Тэнгэрлэг Эцэгт намайг эдгээгээч гэж залбирдаг байв. Би тэвчээртэй байж сурсан бөгөөд 5 жилийн дараа эдгэрсэн. Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсдог гэдгийг би мэднэ.

Жуёонг К., 12 настай, Өмнөд Солонгос, Геонгги

Найзын маань эмэгтэй дүү нохойноос айдаг. Заримдаа нохойг бидэн рүү дөхөж ирэх үед би түүнийг айлгахгүйн тулд тэднийг холдуулдаг.

Хайрум Ф., 7 настай, Мозамбик, Мапуту

Би гэрийн тэжээмэл хатгадаг шавж тэжээх дуртай. Гэтэл тэдний нэг нь хүндээр өвдсөн байв. Би түүнийг эдгэрээсэй гэж залбирсан. Маргааш нь түүний тор руу харахад бие нь сайжирсан байв. Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонссон гэдгийг би мэднэ.

Тахнэ С., 8 настай, Шинэ Зеланд, Вэллингтон

Намайг 7-той байхад аав маань цус харваж, эмнэлэг явсан. Найм хүрэхэд тэр эмнэлэгт байсаар л байв. Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулахын тулд аавыгаа эмнэлгээс гартал хүлээхээр шийдсэн юм. Энэ миний амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг байсан.

Виллиам М., 9 настай, Австрали, Квийнслэнд

Намайг сургуульдаа явахад, зарим сурагч аймшгийн түүх ярих дуртай байдаг байв. Тэд надад нэг түүх ярьж өгч, тэр түүхээс болж би орой болгон маш их айдаг болж эхэлсэн юм. Нэгэн орой би Тэнгэрлэг Эцэгт хандан үүнийг бодохгүй байхад минь туслаач гэж залбирахаар шийдсэн бөгөөд Тэр намайг орой бүр унтахад минь тусалдаг байсан. Би тэр үед Түүнд хэзээ ч, хаана ч залбирч чадна гэдгээ ойлгосон.

Энэрэл Т., 11 настай, Монгол, Улаанбаатар

“Дэлхий даяарх хүүхдүүд,” Алексиа В., 10 настай, Коста Рика, Хэрэдиа

Мигүил Т., 7 настай, Мексик, Нуэво Леон

дэвсгэр зургийг Getty Images