Залуу эмэгтэйчүүд: 150 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх нь
Залуу эмэгтэйчүүдийн байгууллага энэ жил 150 нас хүрч байгаа бөгөөд одоо тэмдэглэх цаг болжээ. Энэхүү байгууллага нь 1870 оноос өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөж, та нартай адил өсвөр үеийнхэн Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт оролцон юу хийж байгаа, түүхэн дэх зориг, итгэл үнэмшилтэй эмэгтэйчүүд танд хэрхэн урам зориг өгч болох талаарх дараах баримтуудыг үзээрэй.
1870–1920
Нэр: Залуу хатагтай нарын хамтын Ажилчдын холбооны залуу хатагтай нарын алба нь Бригам Янгийн удирдлаган доор 1870 оны 5-р сарын 27-нд албан ёсоор зохион байгуулагдаж байсан.1 Энэ нэр 1877 онд Залуу эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны холбоо болон өөрчлөгджээ.2
Байгууллага ба ангиуд: Бийхайв охидын хөтөлбөр 14 ба түүнээс дээш насны охидын зуны хөтөлбөр болж байгуулагдсан.
Өсөлт хөгжил ба шагнал: Бийхайвын гарын авлага нь 1915 онд хэвлэгдсэн бөгөөд хувийн хөгжлийн долоон “талбарыг” тусгасан. Үүнд шашин, гэр орон, эрүүл мэнд, гэрийн ажил, гадуурх үйл ажиллагаа, бизнес ба олон нийтийн үйлчлэл зэрэг зүйл багтсан байна.3
Сэтгүүл ба сонин хэвлэл: Залуу эмэгтэйчүүдийн сэтгүүлийн анхны дугаар 1899 онд хэвлэгдэж байжээ.4 Орон нутгийн Хамтын ажиллагааны холбоо (эсвэл ХАХ) гараар бичсэн ганц, хоёр хувь сонингоо охидын дунд дамжуулан уншуулахаар тараадаг байв.
1920–1970
Нэр: 1934 онд Залуу хатагтай нарын хамтын ажиллагааны холбоо Залуу эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны холбоо болж өөрчлөгджээ.5
Байгууллага ба ангиуд: Бага охидынх нь Бийхайв, том охидынх нь Глийнэрс гэсэн хоёр ангиас бүрдэж байв. Энэ хөтөлбөрт орох нас 14 байснаа 12 болж өөрчлөгдсөн. 1950 онд Миа Мэйд ангийг танилцуулжээ.
Өсөлт хөгжил ба шагнал: Алтан Глийнэр (Golden Gleaner) шагнал гэдэг нь залуу эмэгтэйчүүдийн уг хөтөлбөрөөр авч болох хамгийн өндөр амжилтыг хэлнэ.
Сэтгүүл ба сонин хэвлэл: Залуу эмэгтэйчүүдийн сонин 1929 онд бүх өсвөр үеийнхэнд зориулсан Improvement Era сэтгүүлтэй нэгдсэн.6
1970–2019
Нэр: Залуу эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны холбоо 1974 онд Залуу эмэгтэйчүүдийн байгууллага болж өөрчлөгдсөн.7
Байгууллага ба ангиуд: 1972 он гэхэд Залуу эмэгтэйчүүдийн байгууллага Бийхайв (12–13 нас), Миа Мэйд (14–15 нас), Лоорэл (16–17 нас) гэсэн гурван ангитай болсон байв. 2019 оноос эхлэн залуу эмэгтэйчүүд 12 нас хүрэх оныхоо 1-р сард Бийхайв ангид ордог болсон.
Өсөлт хөгжил ба шагнал: Хувийн хөгжлийн хөтөлбөрийг болон хүзүүний зүүлтийг 1977 онд танилцуулсан. Итгэл, Бурханлаг мөн чанар, Хувь хүний үнэ цэн, Мэдлэг, Сонголт, Үүрэг хариуцлага, Сайн үйлс ба зарчимч байдал зэргийг 1987 онд нэмж оруулсан.8 Эдгээр эрхэмлэх чанарт Ариун журам гэдэг чанар 2008 онд нэмэгдэн орсон.9
Сэтгүүл ба сонин хэвлэл: Өсвөр үеийнхний New Era сэтгүүл 1971 онд англи хэл дээр хэвлэгдэж эхэлсэн ба Лиахона сэтгүүл өсвөр үеийнхэнд зориулсан нийтлэлүүдийг олон хэл дээр гаргаж эхэлсэн.10
2020
Нэр: Нэр нь Залуу эмэгтэйчүүдийн байгууллага хэвээр үлдсэн.
Байгууллага ба ангиуд: Ангиудыг тойрог, салбар бүрд өөрсдийнх нь хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулж, “Залуу эмэгтэйчүүд” гэсэн нэгдмэл нэрээр тодорхойлно (жишээ нь, “12 настай залуу эмэгтэйчүүд,” “12–15 настай залуу эмэгтэйчүүд” эсвэл бүгд хамтдаа уулзах бол зүгээр л “Залуу эмэгтэйчүүд” гэнэ).
Өсөлт хөгжил ба шагнал: Хувийн хөгжлийн хөтөлбөрийг Хүүхэд, өсвөр үеийнхэн болгож өөрчилсөн. Шинэ хөтөлбөр нь хөгжил, сайн мэдээнээс суралцах, үйлчилгээ, үйл ажиллагааны чиглэлээр хувьчлан өсөж хөгжих боломжийг олгодог.11
Сэтгүүл ба сонин хэвлэл: Өсвөр үеийнхэнд зориулсан New Era сэтгүүлийн 50 жилийн ой удахгүй тохиох гэж байна.