2020
Лини Уйлау—Самоагийн Савай
2020 оны 6-р сар


Итгэлийн хөрөг

Лини Уйлау

Самоагийн Савай

Зураг
Lini

Лини уур уцаар, тэвчээргүй байдалтайгаа тэмцдэг байв. Лини нөхөртэйгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн ба сайн мэдээний дагуу амьдарснаар эдгээр мэдрэмж нь алга болсныг мэджээ.

Гэрэл зурагчин Лэслий Нилссон

Би сайн мэдээг судалж эхлэн, Сүмийн сургаалаар дамжуулан Есүс хүүхдүүдийг хэрхэн хайрладаг байсныг мэдэж авсан. Тэр тэдэнд ямагт сайхан ханддаг байсан.

Би Есүстэй адил байхыг хичээж эхэлсэн. Би одоо гэр бүлийнхээ бүх гишүүнийг илүү их хайрлахыг хичээдэг болсон. Би тэдэнтэй хамт байж, хэрэгцээг нь олж мэдэхэд илүү их цаг зарцуулдаг болсон. Бид орой болгон гэр бүлээрээ судраас уншиж, хамтдаа залбирдаг.

Миний зүрх сэтгэл одоо их зөөлөрсөн. Бид Есүс Христийн сургаалуудыг дагаснаар би гэр орондоо илүү их хайр, амар тайван, аз жаргалыг мэдэрдэг болсон. Сайн мэдээ хэрхэн илүү сайн эхнэр, ээж, эмээ болох талаар сурахад маань тусалж байгаад би талархдаг.

Том хүүхдүүдийн маань зарим нь өөр өөр шашин шүтлэгтэй ч бид тэднийг нэг л өдөр бүгдээрээ үнэн Сүмд нэгдэнэ гэдэгт найддаг. Нөхөр бид хоёр дараа жил ариун сүм явах зорилго тавьсан. Гэхдээ энэ бол бидний эхний зорилго юм. Бид бүх гэр бүлээ ариун сүмд орж, лацдан холбуулаасай гэж хүсдэг.

Сайн мэдээ бидний амьдралыг өөрчилж чадна. Би түргэн ууртайгаас гадна Мэргэн ухааны үгийн зарим зүйл дээр асуудалтай байсан. Одоо тэдгээр нь миний хувьд асуудал байхаа больсон. Хэрэв сайн мэдээ надад илүү сайн хүн болоход тусалж чадах юм бол гэр бүлийнхэнд маань ч гэсэн тусалж чадна гэдгийг би мэднэ.

Зураг
Lini and Ioane with their family

Лини, нөхөр Иоаныхаа хамт Есүс Христийн сайн мэдээг хүлээн авснаар гэр бүл нь илүү ойр дотно байснаар ирж буй адислалуудад баяртай байх болсон.

Зураг
Lini with her grandchildren

Лини боломж гарах болгонд ач зээ нараа тэвэрдэг. Лини, түүний нөхөр хоёр бүх гэрийнхнээ хэзээ нэгэн өдөр ариун сүмд лацдан холбогдохыг харах зорилго тавьжээ.

Зураг
family sitting together outside

Лини Сүмд нэгдэж, сурсан зарчмуудынхаа дагуу амьдарснаар гэр орон нь агуу хайранд, амар амгалан байх болсон явдал түүний анзаарсан адислалуудын зөвхөн нэг нь юм.

Хэвлэх