2020
Сүм арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар ямар бодлого баримталдаг вэ?
2020 оны 6-р сар


Сүм арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар ямар бодлого баримталдаг вэ?

Бид Бурхан бүх хүн төрөлхтний Эцэг гэдэгт мөн “тэрээр хар ба цагаан … хэнээс боловч үл татгалздаг; … мөн Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) гэдэгт итгэдэг. Бүх хүн Бурханы өмнө эрх тэгш тул арьс өнгө, үндэс угсаа, гарал үүслээсээ болж хэн ч нөгөөгөөсөө давуу эрхтэй гэж үзэхгүй байхад бид итгэдэг. Үүнээс гадна бусдыг арьс өнгөөр нь дорд үзэх, шударга бус хандах, ялгаварлан гадуурхах зэрэг нь нүгэл гэдэгт бид итгэдэг.

Орчин үеийн бошиглогч, төлөөлөгчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг хамгийн хүчтэй байдлаар буруушаадаг. Жишээ нь:

  • Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Бусад хүний талаар арьс өнгөөр нь гутаан доромжилсон үг хэлсэн хэн ч өөрийгөө Христийн үнэн дагалдагч хэмээн бодох ёсгүй. Тэр өөрийгөө Христийн Сүмийн сургаалтай нийцэж байна гэж үзэх ч хэрэггүй.”1

  • Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллард: “Бид Бурханы үр хүүхдүүдийг энэрэн хайрлаж, арьс өнгө, яс хүйс, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах аливаа гадуурхлыг үгүй хийх ёстой.”2

  • Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх Даллин Х.Өүкс: “Өнөө үед арьс өнгөөр ялгаварлах нь гадуурхлын хамгийн түгээмэл эх сурвалж бөгөөд бид бүгд үүнд наманчлахаар дуудагдсан.”3

Эшлэлүүд

  1. Gordon B. Hinckley, “The Need for Greater Kindness,” Liahona, May 2006, 58–61.

  2. M.Рассэлл Баллард, “Аялал үргэлжилсээр!” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104.

  3. Даллин Х.Өүкс, “Баяр тэмдэглэх шалтгаан,” Лиахона, 2018 оны 12-р сар, 49.