2020
Сайн байна уу? Германаас мэндчилж байна!
2020 оны 6-р сар


Сайн байна уу? Германаас мэндчилж байна!

Зураг
Hello from Germany

Сайн уу? Биднийг Марго, Паоло гэдэг.

Бидэнтэй хамт Германаар аялна уу!

Герман буюу Дойчланд нь Европын төв хэсэгт байдаг. Энэ нь ой, гол мөрөн, уул, далайн эрэг, тосгон, том том хотуудтай. Германд ойролцоогоор 13 орчим сая хүүхэд амьдардаг ба

20 000 орчим шилтгээн байдаг. Ихэнх нь олон зуун жилийн настай. Энэ бол Ньюсванштайн гэдэг алдартай барилга юм.

Давсалж дарсан байцаа, зайдас, Spätzle (гоймон) зэрэг нь Германы түгээмэл хоол хүнс юм.

Германд хоёр ариун сүм байдаг. Нэг нь Фрайбэргт, нөгөөх нь энэ хүүгийн байгаа Франкфуртад байдаг. Хаяган дээр нь “Tempel der Kirche Jesu Christi der Heiligen der Letzten Tage” (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүм) гэсэн байна.

Охид, хөвгүүд Хүүхдийн хэсэгтээ оролцох дуртай.

Герман улс Христийн мэндэлсний баярын худалдаагаараа алдартай. Гэр бүлүүд нь үзэсгэлэнт сайхан гэрлүүдийг харж, амтат сайхан амттан идэх дуртай!

Энэ бол герман хэл дээрх Хүүхдүүдэд зориулсан гарын авлага юм. Германд хүүхдүүд сурч, хөгжихдөө үүнийг ашиглаж байна. Харин та нар амьдарч байгаа газартаа гарын авлагаа хэрхэн ашиглаж байна вэ?

Хүүхэд бүр бага сургуулийнхаа анхны өдөр цүнх (үүргэвч), үзэг харандааны сав болон чихэр, бэлгээр дүүрэн “цаасан чихрүүд” (Schultüte буюу Zuckertüte) авдаг.

Зарим герман найзтай минь танилцана уу!

Миний Мормоны Номын хамгийн дуртай түүх бол Христ хүмүүс дээр очиж, заадаг хэсэг юм. Би Христийн бусдыг шүүхгүй байх зарлигийг дагахыг хүсэж байна. Би Аврагчийн сургаалыг унших тусам Түүний хайр, амар амгаланг илүү их мэдэрдэг.

Лэлиа А., 10 настай, Герман, Франкон

Хэрэв би зарлигуудыг дагавал Бурхан руу удирдах зам дээр баттай, аюулгүй үлдэнэ гэдгээ мэднэ. Би Ариун Сүнсийг мэдрэх үедээ зөв зүйл хийснээ үргэлж мэдэж авч чадна.

Калеб А., 12 настай, Герман, Франкон

Та Германд төрсөн үү? Бидэнд захидал бичээрэй! Бид таныг сонсохыг хүсэж байна.

Германаар бидэнтэй хамт аялсанд баярлалаа! Дараа дахин уулзацгаая!

Зургийг Кэйти Макди; Германы Франкфурт ариун сүмийн нэрний өмнө зогсож буй хүүгийн гэрэл зургийг Фернанда Рудлофф, нийт гэрэл зургуудыг AdobeStock болон Getty Images-ээс авав.

Хэвлэх