2020
Миний хоол хийх зорилго
2020 оны 6-р сар


Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн

Миний хоол хийх зорилго

Хүүхдүүдийн гарын авлага тань Есүст илүү ойртох зорилго тавихад туслах болно.

My Cooking Goal

Би хоол хийхдээ илүү сайн болмоор байсан. Тиймээс би Хүүхдийн гарын авлагаа аваад, аавтайгаа хамт хоол хийх зорилго тавив. Аавыг хоол хийх тоолонд би түүнийг ажиглаж, хоол хийх ямар гоё болохыг хардаг байсан. Би түүнтэй адил хоол хийж сурахыг хүссэн юм.

Аав бид хоёр хоолонд хэрэглэх зүйлсээ худалдаж авахаар дэлгүүр явав. Дараа нь аав надад гурилаар хэрхэн сайхан бялуу хийж болохыг алхам алхмаар зааж өгсөн. Дараа нь аав бас бусад зүйлийг хэрхэн хийхийг надад зааж сургасан.

Энэ зорилгынхоо дагуу ажилласан нь надад аавтайгаа илүү ойр дотно болоход тусалсан юм. Би аавтайгаа хамт цагаа өнгөрүүлэх дуртай. Тэр бол гайхалтай багш. Хоол хийж байхдаа гар утсандаа анхаарч, анхаарлаа сарниулж болохгүй гэж аав надад заасан юм.

Би хоол хийх дуртай болохоор хоол хийх тухай бодох төдийд л баяр баясгаланг мэдэрдэг! Энэ зорилго нь надад зөвхөн дуртай зүйлээ хийгээд зогсохгүй сүнслэг байдлаараа өсөхөд тусалдаг. Би өөрийн зорилгуудыг сонгох болсондоо баяртай байна. Тэнгэрлэг Эцэг намайг авьяас чадвараа хөгжүүлээсэй гэж хүсдэг тул энэ зорилгод маань туслахыг хүсдэг. Энэ нь намайг аз жаргалтай болгодог гэдгийг Тэр мэддэг учраас надад туслахыг хүсдэг.

Гэрэл зургийг Жонас Рэбики