2020
Зөөлөн зүрх сэтгэлийг хөгжүүлэх нь сүнслэг мэдлэг олж авахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
2020 оны 6-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Зөөлөн зүрх сэтгэлийг хөгжүүлэх нь сүнслэг мэдлэг олж авахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Алма 8–12 6-р сарын 8–14

How does developing a soft heart help us gain spiritual knowledge

Алмаг Аммонайхад сайн мэдээг номлох үед ихэнх хүн түүнийг эсэргүүцсэн ч Амюлек сонсож, итгэсэн юм. Амюлек ба Аммонайха хотын бусад хүний ялгаатай тал нь гэвэл, Бурханы зүйлүүдэд зөөлөн эсвэл хатуурсан зүрх сэтгэлээр хандахын үр дагавруудыг харуулдагт оршино (Алма 12:10-ыг үзнэ үү). Та зөөлөн зүрх сэтгэлтэй байхыг сонгож чадна.

Амюлек ба Аммонайха хотын хүмүүс

Амюлек Алмаг Бурханы бошиглогч гэдэгт итгэдэг байв (Алма 8:20-ийг үзнэ үү). Тэнгэр элч Алмаг гэртээ аваач гэж түүнд хэлэхэд тэр дуулгавартай дагахыг сонгосон (Алма 10:8-ыг үзнэ үү). Тэрээр мөн сайн мэдээг номлох Бурханы дуудлагад хариулсан юм (Алма 8:29–30-ийг үзнэ үү). Гэвч хотын бусад хүн Алмаг эсэргүүцэж, итгэхээс татгалзжээ.

Зөөлөн зүрх сэтгэлийн адислалууд

Амюлек Бурханы үгийг хүлээн авсан тул сүнслэг мэдлэгээр адислагдсан юм. Тэр “Ариун Сүнсээр дүүргэгдэн” (Алма 8:30), Бурханы хүчний талаар гэрчлэлтэй болж (Алма 10:5-ыг үзнэ үү), тэр байтугай өөрийг нь мэхлэх гэж оролдсон хүмүүсийн бодлыг мэдсэн (Алма 10:17-г үзнэ үү). Та ч гэсэн Бурханы үгийг хүлээн авахыг сонгож, Түүний адислалуудыг авч чадна.

Хатуу зүрх сэтгэлийн үр дагавар

Аммонайха хотын хүмүүс Алмагийн заасан зүйлсэд зүрх сэтгэлээ хатууруулсан учраас үнэ цэнтэй адислалуудыг алдсан юм. Тэд Бурханы гайхамшгуудын талаар ямар ч мэдлэггүй байсан (Алма 9:5) ба Бурхан тэднийг устгаж мөн Бурханы хаант улсыг өвлөхгүй гэдгийг тэдэнд сэрэмжлүүлсэн (Алма 9:12-ыг үзнэ үү).

Зураг чимэглэлийг Бэн Симонсэн