Судрын түүхүүд
Абиш сайн мэдээг хуваалцсан
Абиш гэдэг эмэгтэй хааны төлөө ажилладаг байв. Тэр Бурханд итгэдэг байсан. Эргэн тойрных нь ихэнх хүн Бурханд итгэдэггүй байв. Нэгэн өдөр тэр Аммон гэдэг номлогчийг хаан, хатан хоёрт Бурхан, Есүс Христ хоёрын тухай зааж байгааг харжээ.
Хаан, хатан хоёр сайн мэдээний талаар мэдээд, ихэд баярлав! Тэд газарт унаж, хөдөлгөөнгүй болсон байв. Абиш тэднийг Бурханы хүчийг мэдэрч байгааг мэдэж байлаа.
Абиш хүн бүрийг Бурханы тухай мэдэж аваасай гэж хүсэж байв. Тиймээс тэр байшингаас байшин руу гүйж, хүмүүст юу болсныг ирж, хар хэмээн хэлж байв.
Олон хүн цугларсны дараа Абиш хатанд босож зогсоход нь тусалжээ. Тэгэхэд хатан хаанд босож зогсоход нь туслав. Тэд хүмүүст сайн мэдээний тухай зааж эхэлсэн.
Би ч гэсэн Абиштай адилхан байж чадна. Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мэдэж авахаднь бусдад тусалж чадна. ●