2020
Алмагийн асуултууд бидэнд хэрхэн сүнслэгээр өсөж хөгжихөд тусалдаг вэ?
2020 оны 6-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Алмагийн асуултууд бидэнд хэрхэн сүнслэгээр өсөж хөгжихөд тусалдаг вэ?

Алма 5–7 6-р сарын 1–7

Зураг
How can Almas question help us grow spiritually

Би хэр байгаа вэ?

Алма Зарахемлагийн хүмүүст сүнслэг өсөлт хөгжлөө дүгнэж цэгнэхэд нь туслах 36 асуултыг тавьжээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллард сүнслэг дүгнэлт хийх нь ач тустай байдаг хэмээн тайлбарласан. Тэрээр “Ийм [дүгнэлт хийх] үедээ … би Алмагийн тавдугаар бүлэгт гардаг өөрийгөө дүгнэж цэгнэх үгсийг уншиж, тунгаан бодох дуртай”1 гэжээ.

Би юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

Та нар Алма 5:7–13-ыг уншиж байхдаа, бид хэрхэн өөрчлөгдөж мөн Христэд ойртон ирж болох талаар Алма юу гэж заасныг олж уншина уу. Өөрчилж чадах зүйлсээ тунгаан бодоод, үйлдэх төлөвлөгөө гарга.

Их Эзэн намайг хэрхэн адисалсан бэ?

Алма бас хүмүүсийг Их Эзэн өвөг дээдсийг нь хэрхэн чөлөөлснийг мөн тэдний хөрвөлтийг эргэн санахад уриалсан. Их Эзэн таныг хэрхэн адисалсныг санахын тулд өөрийн хөрвөгдсөн түүхийг бичих талаар бод. Та бас өвөг дээдсийнхээ юм уу Сүмийн анхны гишүүдийн тухай хөрвөгдсөн түүхүүдийг уншиж болно.

“Хожмын үеийн гэгээнтэн бүр өвөг дээдсийнхээ хөрвөлтийн түүхүүдийг мэддэг бол гайхалтай шүү дээ. … Бид Их Эзэний Сүмд нэгдсэн өвөг дээдсийнхээ итгэл, золиослолын түүхийг мэдэж авах юм бол бидний хүн нэг бүр агуу ихээр адислагдах болно.”2

Эшлэлүүд

  1. M.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51.

  2. Виллиам Р.Вокэр, “Итгэлдээ үнэнч амьдрагтун,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117.

Зураг чимэглэлийг Кэролин Виббэрт

Хэвлэх