Залуучуудад зориулав
Ханиа хайх ба Аврагчийн ач ивээл
Их Эзэн “номхон дөлгөөн тэдэнд [Түүний] ач ивээл хангалттай” (Ифер 12:26) хэмээн амласан. Энэ үгс ганц бие залуучуудад, ялангуяа тэднийг мөнхийн ханиа хайж байгаа үед итгэл, найдвар, тайтгарал өгөх болно. Христийн итгэмтгий шавь нар нээлттэй зүрх сэтгэлээр хайрыг эрж хайх нь олонтоо бөгөөд заримдаа биелэхгүй итгэл найдвараасаа болж урам хугарч эсвэл болзож байгаа хүнийхээ муу зуршлаас болж гонсойх нь бий. Ялангуяа таныг төлөвлөснөөсөө хойш олон жил гэрлэхгүй, ганц бие явах үед энэ хайгуул айдас, уур хилэн, хорсол, сэтгэлийн дарамт үүсгэж болно.
Гэхдээ таны төсөөлж байгаагаар, эдгээр сэтгэл хөдлөл нь гэрлэж, зөв шударга, аз жаргалтай гэр бүлүүдийг бий болгох тухай Бурханы зарлигуудыг дагаж мөрдөхөд Түүний биднээс байнга мэдрэхийг хүсдэг зүйл биш юм. Үнэндээ Бурхан биднийг энэ эрэл хайгуулынхаа үед ч баяр баяслыг мэдрээсэй хэмээн хүсдэг.
Энэ үүднээс энэ хэсгийн нийтлэлүүд мөнхийн ханиа олохдоо сэтгэлийн дарамтгүй байхад тань туслах зорилготой. Таны гэрлэсэн эсэхээс үл хамааран та амьдралдаа хэрхэн өсөж хөгжих тухай түүхүүдийг болон эцэст нь таныг хайраар дүүрэн, халамжит, бат суурьтай гэрлэлтэд бэлтгэх зөвлөгөөг хүлээн авна.
Зүрх сэтгэлээ өгөхөд тань буцаагаад бүх зүрх сэтгэлээ танд өгөх хүнийг хайж олох явцдаа эдгээр нийтлэлийг унших цаг зав гаргана уу. Тэдгээрийн нэг нь зүрх сэтгэлийг тань гэрэлтүүлж, Аврагчийн ач ивээл танд үнэхээр хангалттай гэдэгт итгэхэд тусална гэдгийг би амлаж байна.
Хүндэтгэсэн,
Ландон Хоос