2020
Хүн бүрд хандсан үг
2020 оны 6-р сар


Хүн бүрд хандсан бошиглогчийн үг

Кэтрин Фургесон, АНУ-ын Пеннсильвани

Би Бурханы бошиглогчийн үгийг сургуулийн ханан дээрээс олж харна гэж огт бодож байгаагүй.

Зураг
woman looking at paper on a wall

Зураг чимэглэлийг Мэррилий Лиддиард

Би өглөө эрт сэрж, ажилдаа бэлдэв. Би багшийн ажилдаа ихэнхдээ дуртай байдаг ч сэтгэл санаа онцгүй байсан тул хөнжилдөө буцаж шурган, дахин унтмаар санагдаж байлаа.

Би ахлах сургууль дээр ирээд, оюун санаагаа ажилдаа бэлдэх гэж хичээж байв. Би математикийн хичээл удахгүй заана гэдгээ мэдэж байсан ч зүрх, толгой хоёр дүйнгэтэж, сэтгэл хямарсан байв. Сэтгэл санаа минь бүхэлдээ сөрөг болсон байв.

Би хичээл эхлэхээс өмнө ариун цэврийн өрөө орохоор шийдэв. Хэн нэгэн үе үе сурагч, ажилтнуудад зориулсан мэдээлэл бүхий хуудсыг ариун цэврийн өрөөнд байрлуулдаг байв. Нүдний буланд нэгэн хуудас харагдлаа. Тэнд “Хэрэв та бусдад гэрэл өгөхийг хүсвэл, өөрөө гэрэлтэн гялалзах хэрэгтэй”1 гэж бичсэн хуудас байв. Би энэ үгс ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) хэлсэн үг болохыг хараад гайхав.

Би Бурханы бошиглогчийн үгийг сургуулийн ханан дээрээс олж харна гэж огт бодож байгаагүй. Би АНУ-ын Пеннсильвани мужийн жижиг хотод амьдардаг ба сургуулийнхаа цөөхөн хэдэн эсвэл цорын ганц Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдэгтээ итгэлтэй байна. Би олон жил бошиглогчоор дэмжиж ирсэн ерөнхийлөгч Монсоны хэлсэн үгийн ач холбогдлыг ойлгох цөөн хүний нэг гэдгээ мэдэж байв. Энэ захиас надад зориулагдсан байсныг би мэдэрсэн. Энэ нь миний сэтгэлийг зөөллөж, зан аашийг сэргээв. Гэрчлэлдээ талархах талархал зүрх сэтгэлийг минь дүүргэж, Тэнгэрлэг Эцэгийн хайр намайг хүрээлсэн юм.

Би ханан дээрээс хуудсыг авч, сэтгэл санаагаа өөдрөг байлгахаар өдөржин халаасандаа байлгахыг хүссэн ч гэнэт нэг зүйлийг ойлгов. Ерөнхийлөгч Монсон зөвхөн миний болон Сүмийн гишүүдийн бошиглогч биш, харин дэлхийн бошиглогч байсан. Түүний үгс өнөөгийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны үгстэй адил хүн бүрд зориулагдсан. Бошиглогчийн үгс тэднийг сонсох хүн бүрд тусалж мөн тэднийг өргөх болно. Би утсаараа уг эшлэлийн зургийг аваад, хэрэг болж магадгүй хүмүүст зориулан зурагт хуудсыг тэнд нь орхив.

Тэнгэрлэг Эцэг тэр захиасыг зам дээр минь үлдээсэнд би талархаж байна. Би бусдад гэрэл түгээхийг хүсэж байна. Бид Аврагчид дуулгавартай байж, Түүн рүү ойртсоноор харанхуй намайг замаас маань гаргахыг хүссэн үед ч гэрэлтэж чадна.

Эшлэл

  1. Thomas S. Monson, “For I Was Blind, but Now I See,” Liahona, July 1999, 69.

Хэвлэх