Ирээд, Намайг дага: Мормоны Ном
Би итгэлээрээ хэрхэн шууд үйлддэг болох вэ?
Алма 17–22 6-р сарын 22–28
Мормоны Номон дээрх Абишийн итгэлтэй, шуурхай үйлдэл нь бусдыг Христэд авчрахад итгэл хэрхэн тусалдгийг харуулдаг. Тэр “Их Эзэнд хэрхэн бүрэн дүүрэн хөрвүүлэгдсэнийг” (Алма 19:16) бодож үз.
Тэр үүнийг мэдэж байв
Абишийн итгэл хүчтэй байсан тул тэр Лемонайн гэрийнхний газарт унасныг хараад, “энэ бол Бурханы хүч гэдгийг мэдэв” (Алма 19:17). Та Бурханы хүчийг хэрхэн Абиш шиг мэддэг болж, итгэлээ хөгжүүлж чадах вэ?
Тэр гүйж гарсан
Абиш Бурханы хүчийг таниад, “байшингаас байшин руу гүйн” хүмүүсийг ирж, гайхамшгийг үз гэв (Алма 19:17). Итгэл нь түүнд хурдан шуурхай үйлдэх хүчийг өгсөн байв. Танд Бурханы хүслийн дагуу итгэлтэйгээр үйлдэхээр гүйж гараагүй ч сайн мэдээний хувьд алхаад ч болсон явж байгаа зүйл байна уу?
Тэр бусдыг гараас нь барьсан
Абиш хатныг босгож зогсоохын тулд “хатныг гараас нь итгэлтэйгээр барьсан” (Алма 19:29). Тэр Бурханд итгэх итгэлийнхээ улмаас боломжгүй мэт санагдсан зүйлийг хийсэн. Та Бурханд итгэх итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлж мөн амьдралдаа боломжгүй зүйлсийг гүйцэлдүүлж чадах вэ?
Зургийг Андрью Босли; дэвсгэр зургийг Getty Images-ээс