2020
Би хэн бэ?
2020 оны 6-р сар


Би хэн бэ?

Энд гэрийнхэн болон найз нөхөдтэйгөө тоглож болох тоглоомыг оруулав. Та Алмагийн номоос хэдэн хүнийг ялган таньж чадах вэ?

Who Am I
  1. Зүүн талын “Би биш” товчнуудыг болон H15 хуудсан дээрх картуудыг хайчил. Баруун талын зургуудыг хайчилсны хэрэггүй.

  2. Тоглож эхлэхийн өмнө H15 хуудасны картуудаас нэгийг сугалж ав. Хэнд ч ямар карт авснаа үзүүлж болохгүй! Бүлгийнхэн тань үүнийг таах гэж оролдоно.

  3. Нууц картыг олж мэдэхийн тулд бүлгийнхэн H13 хуудсан дээрх зургуудыг харна. Дараа нь тэд картан дээрх хүмүүс ямархуу харагддаг мөн юу юу хийдэг байсан тухай тийм, үгүй гэж хариулах асуултуудыг ээлжлэн тавина.

  4. Бүлгийнхэн нууц хүний хэн байж болох жагсаалтыг богиносгох зүйлийг мэдсэнийхээ дараа “Би биш” товчнуудыг ашиглан, таарахгүй зургууд дээр тавина. Жишээ нь, хэрэв тэднийг “энэ хүн бор үстэй юү?” гэж асуухад карттай хүн үгүй гэж хариулбал тэд бор үстэй хүн бүр дээр “Би биш” гэсэн товчийг тавина.

  5. Нууц эрхмийн хэн болохыг мэдсэний дараа бүлгийнхэндээ картан дээрх түүхийг уншиж өг. Дараа нь товчнуудыг холдуулаад, өөр хэн нэгнээр шинэ карт сугалуулан дахин тоглоорой.

Зураг чимэглэлийг Жэфф Харвий