Хэйвэний тусламжийн гар
АНУ-ын Ютад амьдардаг 14 настай Хэйвэн Сүмийн залуу эмэгтэй байгаа боломжоо бусдад үйлчилж тэмдэглэхээр шийджээ.
“Энэ эхлээд жижигхэн санаа байсан” гэж тэр хэлэв. “Нагац ах маань хүмүүнлэгийн аяллаар Бангладеш явж, тэндхийн хүмүүст тохиолдож буй зовлон бэрхшээлийн талаар олж мэдсэн. Би тэдэнд туслахыг хүссэн тул JustServe аппликэйшныг үзэж байгаад, тэндхийн дүрвэгчдэд зориулан гэртээ багц хийж өгөх санаа олсон.”
Хэйвэн сургууль дээрээ хандив цуглуулж, GoFundMe хуудас нээж, багцын мөнгөө өсгөхөөр хөршүүдийнхээ хогийн савнуудыг хүртэл гудамж руу гаргаж өгч байв. “Би даваа, мягмар гараг бүр 22 хогийн сав, 11 дахин боловсруулах хог гаргаж тавьж байсан. Би ерөнхийдөө олсон мөнгөө найрал дууны хөтөлбөр болон номлолдоо зориулж хадгалдаг боловч тэр сард материал худалдаж авахад олсон мөнгөө ашиглахаар шийдсэн юм.“
Хэйвэн тэгээд гарч, оймс, бээлий, ороолт, малгай зэрэг багцад нь хэрэгтэй бүх зүйлийг худалдаж авчээ. Тэр бүх багцаа цуглуулж дуусаад, Бангладешд багц хүргэх ажлаа зохицуулахаар Lifting Hands International компанийн захиралтай холбоо барив.
“Багц цуглуулах нь миний төслийн хамгийн их цаг зарцуулсан хэсэг нь байсан. Гэхдээ багцдаа ямар нэгэн юм нэмж хийх болгондоо энэ нь тусламж хэрэгтэй хүнд очиж, үүгээр дамжуулан тэд удаан хугацаанд адислагдана гэдгийг би мэдэж байсан юм.”
Хэйвэн төслөө хийж дуусах үедээ үйлчлэх чадвартаа улам их итгэдэг болсноо мэдэрсэн байна. “Хэрвээ би шаргуу хичээвэл бусдад хэчнээн их тусалж чадахаа үүнээс ойлгож авсан юм. Би бас тусалсан хүмүүсээ өрөвдөн хайрлаж, ингэснээр Аврагчид илүү ойртож, бидний төлөө юу гэж боддогийг нь жаахан ч гэсэн мэддэг болсон.”
Бид Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бүгд Христийн үлгэр жишээ байж чадна гэдгээ санаж чадна. Бид Хэйвэнтэй адил, Христийн үйлчлэх байсан арга замаар чадах чинээгээрээ үйлчлэх гэж хичээх юм бол бусдад их тус болж чадна.