2020
Би сэтгэлийн хямралд орсон найздаа хэрхэн тусалж чадах вэ?”
2020 оны 6-р сар


Асуулт, хариулт

Би сэтгэлийн хямралд орсон найздаа хэрхэн тусалж чадах вэ?”

Зураг
friends talking

Тэднийг өөртэйгөө хамт байхад урих

Өөртэйгөө хамт хөгжилтэй зүйл хийхэд тэднийг урь. Хэрэв хүссэнээр чинь хандахгүй бол сэтгэлээр бүү уна. Заримдаа ямар нэгэн зүйл хийхэд урих юм уу тэдэнтэй хамт баймаар байгаагаа мэдэгдэх нь л тэдний сэтгэл санааг өргөх арга болж болох юм.

Алисса Ф., 16 настай, АНУ, Вашингтон

Тэднийг ойлго

Би сэтгэлийн хямралд орсон найзуудтайгаа байхдаа тэдний зовлонд хөнгөн хуумгай ханддаггүй. Харин тэдэнд асуудлуудаа хөнгөлөхөд нь тусалдаг. Би тэднийг ойлгож, хайраар хандахыг хичээдэг. Би тэдэнд бухимдлаа гаргах боломжийг олгодог.

Ангбо К., 18 настай, Айвори Коаст

Тэдний асуудалд бүү орооцолд

Тэдэнд болон өөртөө туслах хамгийн сайн арга бол чин сэтгэлээсээ байх явдал юм. Өөрт тань баяр баясгалан өгдөг зүйлсийг тэдэнд хэл. Хэрэв та өөрөө аз жаргалтай байж чадахгүй байгаа бол тэдэнд туслахад бэлэн байгаагаа мэдэгдээд бас өөртөө санаа тавиарай. Энэ нь танд тэдний асуудалд орооцолдохоос дээр байх болно.

Кира В., 16 настай, АНУ, Канзас

Эерэг байх тухай бод

Та амьдралдаа тохиолдсон эсвэл удахгүй тохиолдох сайхан бүхнийг бодож, сэтгэлийн хямралд орсон найзынхаа хажууд эерэг байж чадна. Хөгжилтэй тохиолдол гэх мэт талархаж явдаг зүйлсээ бодоорой.

Лук П., 14 настай, АНУ, Шинэ Мехико

Тэдэнд сайн сайхан зүйлсийг сануул

Би найзынхаа сэтгэлийг хямарсан үед амьдралынх нь сайн сайхан зүйлсийг сануулахын тулд сонирхолтой зүйлсийн талаар ярихыг хичээдэг. Заримдаа би тэднийг инээлгэж эсвэл сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд магтаж, заримдаа тэднээс чухал зүйл хийхийг хүссэнээр тэдэнд зорилго байгааг сануулахыг хичээдэг.

Карсон Д., 15 настай, АНУ, Техас

Хэвлэх