2020
Хэнийг ч орхиогүй
2020 оны 6-р сар


Найзаас найзад

Хэнийг ч орхиогүй

“Бүгд эв найртай, энэрэнгүй байцгаа” (1 Петр 3:8).

No One Was Left Out

Бидний хүү Жастин хүнд өвчтэй өссөн юм. Заримдаа тэр маш их ядардаг байв. Хүү маань хэчнээн хичээгээд ч бусдын адил хийж чаддаггүй байв. Бусдаас өөр байх ямар байдгийг тэр мэддэг байсан.

Нэг өдөр Жастин найзуудтайгаа хамт тоглоом тоглохоор явав. Тэд бөмбөгөө агаарт тогтоохын тулд гараараа цохих шаардлагатай байлаа. Тоглохоор ирсэн охидын нэг нь гараа хугалсан байж.

“За, бидний тоглохыг хараад байж байгаарай гэж тэр охинд хэлэх нь тэдэнд амар байж болох байсан.

Гэвч Жастин “Надад нэг гайхалтай санаа төрлөө. Бүгдээрээ нэг гараараа тоглоцгооё” гэв. Хүн бүр, гипс зүүсэн охин хүртэл нэг гараараа тоглов. Тэгэхэд тэд хэнийг ч орхиогүй юм.

Жастин бол миний баатар. Тэр үргэлж бусдыг ажиглаж, Тэдэнд ямар байгаа бол? гэж санаа тавьдаг байсан. Жастин амьдралынхаа ихэнх хугацаанд өвчтэй байсан ч бусдад тусалж, Есүс Христийг дагадаг байсан тул аз жаргалтай байдаг байсан.

Бид бүгд сорилт бэрхшээлтэй тулгардаг ч бидэнд баяр хөөртэй байх олон шалтгаан бий. Чадах бүхнээ хий. Бурханд итгэ. Өөртөө бус бусдад анхаарлаа хандуулснаар хамгийн агуу аз жаргал ирдэг юм. ●

Зураг чимэглэлийг Барбара Бонгини