Аароны санваарын сэргээлт
1829 оны 5-р сарын 15-нд Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аароны санваар хүртээсэн. Энэ чухал өдрийн талаарх тэдний дурсамжуудыг багтаасан дараах эшлэлүүд ямар гайхалтай үйл явдал байсныг харуулдаг.
“Энэ удаа бидэн дээр айлчлан ирж, бидэнд энэхүү санваарыг хүртээсэн мөнөөх тэнгэр элч, Шинэ Гэрээн дээрх Иохан Баптист гэж нэрлэгддэг тэрхүү Иохан хэмээх нэрээ хэлж, мөн Мелкезидек санваарын түлхүүрүүдийг атгадаг Петр, Иаков, Иохан нарын удирдлаган доор ажиллаж байгаагаа хэлэв.
“Мөнх оршихуйн гүнээс Аврагчийн дуу хоолой бидэнд амар амгаланг ярьж байхад, хөшиг хуваагдан мөн алдар суугаар хувцасласан Бурханы тэнгэр элч доош бууж ирэн, хүсэмжлэн байсан мэдэгдлийг болон наманчлалын Сайн мэдээний түлхүүрүүдийг хүргэн ирэв. Ямар гайхамшиг! Ямар гайхалтай вэ!”
Оливер Каудери, Иосеф Смит—Түүх 1:71, тайлбар; тодотгол нэмэгдсэн