2020
Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын 150 жилийн ой
2020 оны 6-р сар


Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын 150 жилийн ой

Тэнгэрлэг Эцэгт Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд зориулж танаар хийлгэх агуу ажил бий.

group of young women walking

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийнхээ төлөө хийсэн гайхалтай бүхнийг эргэцүүлэн бодох үед Түүний охидоо гэсэн хязгааргүй хайранд зүрх сэтгэл минь гайхах, бахдах зэрэгцдэг билээ. Тэр ТА НАРТ хайртай!

Тэр та нарыг хайрладаг учраас мөн та нарыг ямар болоосой гэж хүсдэг тийм хүн болоход туслахын тулд Сүмийн удирдагчдад Залуу эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулах сүнслэг өдөөлтийг 150 жилийн өмнө өгсөн байна. Бошиглогч Бригам Янг (1801–1877) биднийг сайн мэдээний дагуу амьдарснаар гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд урамшуулсан. “Израилын залуу эмэгтэйчүүд үнэний талаар амьд гэрчлэлтэй болох хэрэгтэй. … Бид охидоо сайн мэдээний мэдлэгийг өөрсдөө олж аваасай гэж хүсдэг.”1 Тэр бас “Гэрчлэлийг сөхрөн сууж залбирахаас хөл дээрээ зогсож хуваалцсанаар илүү сайн олж авдаг”2 гэж хэлсэн.

Залуу эмэгтэйчүүдийн байгууллага энэ олон жилийн хугацаанд цаг хугацааны эрэлт хэрэгцээнд дасан зохицож ирсэн. Хөтөлбөр хувьсан өөрчлөгдөж байсан ч амьд гэрчлэл олж авах, гэрээний зам дээр итгэлтэй урагшлахад нь туслахын тулд залуу эмэгтэйчүүдэд зориулагдсан зорилго өөрчлөгдөж байгаагүй. Өөрийн хэн болохыг мэдэж, итгэлээрээ үйлддэг болсноор та Тэнгэрлэг Эцэгийн өөрт тань зориулсан тэдгээр адислалыг хүлээн авах болно.

Залуу эмэгтэйчүүдийн анги он жилүүдийн явцад

Залуу эмэгтэйчүүд анх эхэлж байхдаа “сайн сайхан, гоо сайхан бүхнийг сайжруулах” зорилгоор “Арвилан хэмнэх холбоо” гэсэн нэртэй байжээ. 1900-аад оны эхээр энэ нь Залуу хатагтай нарын өсөлт хөгжилтийн холбоо болж, удалгүй 12-оос 24 насны залуу эмэгтэйчүүдийг ангиудад хамруулдаг болсон байна. Ангиудын нэр олон жилийн явцад өөрчлөгдөж, Аяллын галын охид, Бийхайв, Асран хамгаалагчид, Усан үзэм хураагчид зэрэг нэртэй байжээ. Сүм өсөж томрон, залуу эмэгтэйчүүд бусад улс оронд болон өөр өөр хэл дээр цугларч эхлэхэд тэд Миа Мэйд зэрэг нэрсээ, жишээ нь герман хэл дээр “Rosenmädchen” (Сарнай охид) болгон өөрчилж, дасан зохицохын тулд чадах бүхнээ хийж байв.

Өнөөдөр бараг бүх улс оронд Залуу эмэгтэйчүүдийн ангиуд салбар, тойрог болгоны хэрэгцээ шаардлагын дагуу зохион байгуулагдаж, бүгдээрээ нэгдмэл нэр болох Залуу эмэгтэйчүүд гэсэн нэрээр нэрлэгддэг.

YW timeline

Түүнчлэн Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрт тавигдах шаардлагууд ч олон жилийн явцад өөрчлөгдсөөр ирсэн. Баруун талд хэд хэдэн хөтөлбөр оруулав.

1915 онд:

  • Олон морьд хөллөж, мөн жолоодож сурах

  • Судрын хэсгүүдийг цээжлэх.

1940-1960-аад он хүртэл:

  • Биеэ тэгш цэх (суух, зогсох, алхахад) авч явснаар өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх

  • Эелдэг байж, хатагтайн шинжийг харуулах

1980-аад онд:

  • Номлогчийн хоёр товхимол уншаад, бусад найз юм уу хамаатан садандаа сурсан зүйлээ зааж өгөх

  • Өдөрт дор хаяж 30 минут, гурван долоо хоногийн турш долоо хоногт таван өдөр биеийн тамирын дасгал хийх

2009 онд:

  • Ариун явдал, ариун журмын ач холбогдлыг судлах

  • Мормоны Номыг бүхэлд нь унших, тэмдэглэлдээ төрсөн бодлоо бичдэг байх зэрэг юм.

2020

  • Шинэ хөтөлбөрийг танилцуулсан

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр

Та эдгээр шаардлагыг сүнслэг нүдээр харах юм бол тэд нийтлэг үзэл санаатай байсныг анзаарна. Залуу эмэгтэйчүүдийг Есүс Христтэй илүү ойртуулж, сүнслэг болон оюун ухаан, нийгэм, бие бялдрын хувьд хөгжихөд нь туслахдаа өнгөрсөн ба одоо үед хамтдаа нэгддэг.

2019 онд өөртөө болон Аврагчид найдахыг урьдаг хувь хүний хөгжлийн шинэ хөтөлбөр гарсан. Та нарыг өөрсдийн Аврагч Есүс Христтэй адилхан болохоор хичээхдээ Ариун Сүнсийг эрэлхийлж мөн хувийн зорилгууд тавихад урьж байна! Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гайхалтай залуу эмэгтэйчүүд болох та нарт үзүүлдэг энэ итгэл найдварт би дуртай.

Бишопын болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр ангийн тань залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг төлөвлөж мөн хэрэгжүүлэхээр дуудагдсан ерөнхийлөгчийн зөвлөл буюу үе тэнгийнхэн тань та нарыг удирддаг. Өнөөдөр дэлхий даяар хагас сая гаруй залуу эмэгтэй үе тэнгийнхнээрээ удирдуулж байна!

Бүх залуу эмэгтэй дараах суурь зарчмуудыг багтаасан сэдвийн доор нэгддэг билээ. Та бол тэнгэрлэг эцэг эхийн хайртай охин; та бол Есүс Христийн гэрээт шавь; та Ариун Сүнсээр дамжин ирэх хувийн илчлэлтийг эрэлхийлж, үүний дагуу үйлддэг; та бидний Аврагч Есүс Христтэй адил болохыг мөн Түүний ариун нэрээр бусдад тохинуулахыг хичээснээр Бурханы гэрэлтэй гэрч болдог.

young woman

Бид танд хайртай, та бидэнд хэрэгтэй!

Та амьд бөгөөд хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хайртай охины хувьд “Сион уулан дээр аврагч” болохын тулд онцгойлон бэлтгэгдсэн билээ.3 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: Бошиглогч бүр Израилд цугларч, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхий бэлтгэгдсэн байх бидний өдрийн тухай ярьсан. Үүнийг бодоод үз дээ! Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа”4 хэмээн хэлсэн.

Энэ бол ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох, удирдах албан тушаалд үйлчлэх, эгч дүү нартаа тохинуулах, гэрчлэлээ гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцах ариун урилга юм. Та хайрлагдсан нэгэн бөгөөд та бидэнд хэрэгтэй байна!

Хүндэт найзууд минь, Тэнгэрлэг Эцэгт танаар бидний Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд гүйцэлдүүлэх агуу ажил байна. Та бол тэр ажлын чухал хэсэг юм. Тэр танд хайртай. Тэр таныг Өөрийнхөө ажилд оролцоосой гэж хүсдэг; Тэр танд итгэдэг!

“Та нар бол Их Эзэний энэ дэлхийд илгээсэн хамгийн сайн хүмүүсийн нэг. Та нар урьд өмнөх бүх үеийнхнээс илүүтэйгээр дэлхийд нөлөөлөхүйц ухаалаг, илүү мэргэн байх чадвартай!”5 хэмээн хэлсэн эрхэм бошиглогчийнхоо үгэн дээр нэмж, би та нарт итгэж, найдаж явдгаа хэлмээр байна.

Та нар Аврагчид улам ойртож, Түүний тухай илүү ихийг мэдэх боломжийг тэврэн авснаар Залуу эмэгтэйчүүдийн урианы үгсийг зүрх сэтгэлдээ шингээж мөн шинэ хөтөлбөрт урамтайгаар оролцох болтугай хэмээн би залбирч байна. Түүний та нарыг ямар байгаасай гэж хүсэж байгаа тийм хүн бол. Та нар үүнийг хийснээр амьдрал тань Түүний гэрэл, хайрыг гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхоо хүн бүртэй хуваалцах боломжоор дүүрнэ гэдгийг би мэднэ. Та Түүнийг дагахыг хичээх тусам таны гэрчлэл бат бөх, хөдөлшгүй байх болно.

Эшлэлүүд

  1. Brigham Young, in A Century of Sisterhood: Chronological Collage, 1869–1969 (1969), 8.

  2. Brigham Young, in Susa Young Gates, History of the Young Ladies’ Mutual Improvement Association of the Church of Jesus Christ of Latter-day Saints from November 1869 to June 1910 (1911), 9.

  3. Квинтин Л.Күк, 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган (Лиахона, 63).

  4. Мөн Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3) HopeofIsrael.ChurchofJesusChrist.org.

  5. Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар,” 16–17.

Гэрэл зургийг Лэсли Нилссон

Зураг чимэглэлийг Кори Эгбэрт

Гэрэл зургийг Матт Рэер