Баптисм хүртэх шийдвэр
Сүүлийн үед нөхөр бид хоёр долоон настай хүүгээ баптисм хүртэхэд бэлэн эсэхийг шийдвэрлэхээр хичээж байв. Хүү маань аутисмтай тул бид түүнийг энэ шийдвэртээ хариуцлага хүлээнэ гэдгээ хангалттай ойлгож байгаа эсэхийг сайн мэдэхгүй байв. Та 18-р хуудаснаас бидний зөв шийдвэр гаргах гэж хичээх үедээ авч үзсэн олон зүйлийн талаар олж уншиж болно.
Би Сүмийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан мэргэжилтний хувьд хөгжлийн бэрхшээлтэй, олон гайхалтай хүмүүс сүм дээр өөрсдийн оролцоог мэдрэхийг хүсдэгийг мэднэ. Бид янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй ах, эгч нар болон тэдний гэр бүлд хандан, бид танд хайртай, та бидэнд хэрэгтэй, бид танд илүү сайн тохинуулж сурахыг хүсэж байна гэж хэлдэг.
Энэ дугаарын хэд хэдэн нийтлэл хөгжлийн бэрхшээлийн талаар болон бид тойрог, орон нутагтаа хэрхэн тэдний оролцоог нэмэгдүүлэх талаар мэддэг болоход маань тусална. Тухайлбал:
-
28-р хуудас: Далын ахлагч Паул Б.Пиепэр, түүний эхнэр Мэлисса хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бөгөөд эцэг эхчүүдэд найдвар, урам зориг өгдөг.
-
21-р хуудас: Миний нийтлэлийн сүүл хэсгээс та хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийг Сүмийн хичээл, дуудлагад хэрхэн илүү сайн дасан зохицуулах талаарх санаануудыг олж аваарай.
-
H16 хуудас: Эцэг эхчүүд Найз сэтгүүлийн энэ түүхийг ашиглан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй найз болох үлгэр жишээг олж харахад хүүхдүүддээ тусалж болно.
Та энэ дугаарыг уншиж байхдаа “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээ 18:10) гэдгийг санаарай. Ирж мөн Есүстэй адил болохыг хүссэн хэн боловч энэ боломжийг хүртэж болохын тулд бид хайраар дүүрэн, бүгдийг оролцуулсан гэр орон, Сүмийн орчныг бий болгон тусалж чадна.
Хүндэтгэсэн,
Кэти Эдна Стийд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Санваар, гэр бүлийн хэлтэс