2020
Элигийн тусламжийн гар
2020 оны 6-р сар


Элигийн тусламжийн гар

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

“There is plenty indeed for my two hands to do” (Children’s Songbook, 272).

Elis Helping Hands

Бямба гаргийн өглөө байсан ба Эли бөмбөг барихаар хаалган дээр хагас бөхийн зогссон байв. Тэр бөмбөгийг торонд оруулахгүйн тулд үсэрсэн боловч энэ бүхэн амаргүй байлаа. яг тэмцээн дуусахын алдад бөмбөг түүний гарын хажуугаар гарч, нөгөө багт оноо очив! Элигийн баг хожигджээ. Тэр маш ихээр гуниглав.

Эли маргааш нь сүм дээр ирээд, Хүүхдийн хэсэг рүүгээ урвайсан хэвээр удаан гэгч алхаж байлаа.

Эли найз Кэйтийгээ ангийнхаа гадна байхыг олж харав. Кэйтийн ээж охиныхоо ягаан тэргэнцрийг анги руу түрээд явж байлаа. Ээж нь анги руугаа явахаас өмнө Кэйтийг тэвэрч харагдав.

“Сайн уу, Кэйт” гэж Эли хэлэв.

Кэйт хариулах юм уу буцаагаад даллаж чаддаггүй ч үргэлж Элигийн нүд рүү хардаг байсан тул тэр өөрийг нь сонсож байгааг мэддэг байв.

Кэйт Элиг мэндлэхэд инээмсэглэдэг ч өнөөдөр тэгсэнгүй. Кэйт гунигтай байгаа юм болов уу? гэж Эли бодов. Би ийм мэдрэмжийг сайн мэднэ. Эли нөгөө багт хожлын оноо авахад саад болж чадаагүйдээ одоо ч гэсэн гунигласаар байлаа.

Янг эгчийг хичээлээ эхлэхэд Эли Хуан, Макэлл хоёрын дэргэд суув. Тэгтэл Кэйт ёолов. Заримдаа Кэйтийн бие өвдөж байгаа үед суухад ч хэцүү байдаг байсан.

“Кэйт, чи өнөөдөр өвдөө юу?” гэж Янг эгч асуув.

Кэйт уйлж эхлэх нь тэр.

“Хүүхдийн хэсгийн дуу тусалж магад” гэж Янг эгч хэлэв.

Ангийн хүүхдүүд дуулж эхэллээ. Кэйт дуу хөгжимд дуртай байв. Тэр ихэвчлэн баяр хөөртэй дуу гарган, хамт дуулдаг байлаа. Гэвч өнөөдөр Кэйт зөвхөн уйлаад л байв.

Бид Кэйтийн сэтгэлийг засахын тулд юу хийж болох вэ?” гэж Эли гайхан бодов.

Гэтэл нэгэн санаа орж ирэх нь тэр. “Би мэдлээ!” гэж Эли Янг эгчид хэлэв. “Би Кэйтийг тэргэнцэртэй нь жаахан түрье.”

Кэйтийн ээж охиноо аргадах хэрэгтэй үед тэргэнцрийг нь зөөлөн түлхэж байхыг Эли өмнө нь харж байжээ. Тэр Кэйт дээр яаран очиж, түүний тэргэнцрийг нааш цааш аажуухан хөдөлгөж эхлэв.

Кэйт уйлахаа болив.

“Би одоо түрэх үү?” гэж Хуан асуув.

“Би ч гэсэн” гэж Макэлл хэлэв.

Янг эгчийг хичээл заах үед Эли, найзуудтайгаа хамт Кэйтийн тэргэнцрийг ээлжлэн түрж байлаа. Кэйт инээмсэглэв. Өрөө бүхэлдээ илүү гэрэлтэй болсон мэт санагдана.

Хичээл дуусахад хүн бүр инээмсэглэж байв.

“Кэйтэд туслахдаа би баяртай байдаг” гэж Эли хэлэв.

“Би баяртай байна.” “Тэнгэрлэг Эцэг ч гэсэн үүнд баярлаж байгаа. Тэр Кэйтэд хайртай бөгөөд түүний сэтгэл санааг дээрдээсэй гэж хүсдэг. Заримдаа бид Түүний туслахууд болох хэрэгтэй” гэж Янг эгч хэллээ.

Эли Кэйт рүү харав. “Чи инээх болгондоо надад бас тусалдаг шүү” гэж Эли түүнд хэлэв.

Кэйт инээмсэглэв.

Ели сүмээс гэртээ харихдаа зуны нарлаг өдрийн хөл бөмбөгийн талбай шиг дотроо халуун дулааныг мэдэрч байв. Би бүх хөл бөмбөгийг барьж чадахгүй байж болно Гэвч хүмүүст туслахдаа гараа үргэлж ашиглаж чадах юм байна гэж тэр бодов.

Зураг чимэглэлийг Мэлисса Мэнвилл