Би хэн бэ?—Картыг сугал
Эдгээр картыг H12–H13 хуудсан дээрх тоглоомыг тоглохдоо ашиглаарай.
-
Абиш:Олон жилийн өмнө аавыгаа үзэгдэл үзэх үед би Бурханд хөрвүүлэгдсэн юм. Би Лемонай хаанд үйлчилж байхдаа Бурханы хүчийн талаар суралцахад нь олон хүнд тусалсан.
-
Хаан Лемонай:Би сайн мэдээний талаар мэдэж авахдаа үзэгдэл харсан. Би Есүсийг харсан! Би эцэгтээ гэрчлэлээ хуваалцаж, номлогчдод шоронгоос чөлөөлөгдөхөд тусалсан.
-
Корихор:Би хүмүүст Есүсийг бодит биш гэдэгт итгүүлэх гэж хичээсэн бөгөөд Бурхан байдаг гэсэн нотолгоог шаардсан. Би гэнэт ярьж ч, сонсож ч чадахаа больсон.
-
Аммон:Би Мозаягийн хөвгүүдийн нэг. Би номлолдоо Лемонай хааны хонин сүргийг хамгаалсан. Би Лемонай хаан, хатан хоёрт сайн мэдээний талаар заасан.
-
Антай-Нифай-Лихайчууд:Бид өмнө нь байлдах дуртай леменчүүд байсан, гэхдээ бид Бурханыг дагахаар шийдсэн. Тиймээс бид байлдааны зэвсгээ булж, дахиж хэзээ ч тулалдахгүй гэж амласан.
-
Залуу Алма:Намайг бошиглогч аавын минь нэрээр нэрлэсэн. Би найзуудтайгаа муу сонголт хийдэг байсан. Гэвч дараа нь бид наманчилж, номлогчид болцгоосон юм.
-
Хатан:Бусад хүн нөхрийг маань үхсэн гэж бодож байх үед би түүнийг хамгаалсан. Бурханы талаар олж мэдсэний дараа миний зарц Абиш надад босоод, бусдад заахад минь тусалсан.
-
Ахмад Моронай:Би нифайчуудын армийн ахмад байсан ч хүмүүсийг гэмтээхийг хүсдэггүй байсан. Би хүмүүст хамгаалбал зохих хамгийн чухал зүйлийг нь сануулахын тулд эрх чөлөөний туг хийсэн.
-
Залуу дайчид:Бид итгэлийн талаар эхчүүдээсээ сурсан. Бидэнд гэр бүлээ хамгаалах шаардлага гарвал бидэнд Бурхан туслах болно гэдэгт итгэдэг байсан. Их Эзэн үнэхээр тусалсан юм.
-
Аарон:Би Мозаягийн хөвгүүдийн нэг. Би номлолдоо Лемонай хааны аав, ээжид заасан. Дараа нь тэд өөрсдийн нутаг дэвсгэрт номлогчдыг хамгаалах хууль гаргасан.
-
Амаликая:Би хаан болохыг маш их хүсэж байлаа! Би леменчүүдийн ахмадыг хордуулж, түүний армийг эзлэн авсан. Би хүмүүсийг хооронд нь тулалдуулж, бие биенээ гэмтээх ёстой гэдэгт итгүүлэхийг оролдсон.
-
Шивэгчин:Нэг хүн намайг зодох үед би энэ талаар хэн нэгэнд хэлж, тусламж хүсэх зоригтой байсан. Би ард түмнээ хамгаалахын тулд ахмад Моронайтай хамтарч ажилласан.