Бүлэг 10
Судрууд
Өнөөдөр бидэнд судрууд бий
-
Судрууд хэрэглэхэд дөхөм байгаа учраас өнөөдөр бид ямар адислалуудыг аван баясдаг вэ?
Их Эзэний үйлчлэгчид ярих юм уу Ариун Сүнсний нөлөөгөөр бичих үед тэдний үгс судар болдог (С ба Г 68:4). Эхлэлээс Их Эзэн Өөрийн бошиглогч нартаа Түүний илчлэлтийн талаар, Түүний Өөрийн хүүхдүүдтэйгээ шударгаар ажилладаг талаар бичээс хөтлөхийг зарлигласан. Тэрээр “Би бүх хүмүүнд, өрнөдөд мөн дорнодод аль алинд нь, мөн өмнөдөд бас умардад мөн далайн арлуудад, тэд миний тэдэнд ярих тэдгээр үгсийг бичихийг зарлиг болгодог; өөрөөр хэлбэл тэр номнуудаас би дэлхийг, шүүнэ, хүн бүрийг тэдний үйлүүдийнх нь дагуу, бичигдсэн түүний дагуу болой” (2 Нифай 29:11) гэжээ.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм судар хэмээн: Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Ариун Үнэт Сувд дөрвөн номыг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр номнууд Сүмийн албан ёсны номнууд хэмээн нэрлэгддэг. Бидний амьд бошиглогчдын өдөөх урмыг өгсөн үгс мөн судар болон хүлээн зөвшөөрөгдсөн.
Ариун Библи
Ариун Библи нь Бурханы хүмүүст өгсөн илчлэлтүүдийг агуулсан нандин бичээсүүдийн цуглуулга юм. Эдгээр бичээсүүд Адамын үеэс Есүс Христийн амьдарч байсан үеийн Төлөөлөгчдийг хүртэл олон зууныг хамардаг. Тэдгээр нь дэлхийн түүхийн янз бүрийн цагуудад амьдарч байсан бошиглогчид бичсэн.
Ариун Библи нь: Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Хуучин Гэрээний олон бошиглол Аврагч ба Гэтэлгэгчийн ирэлтийг урьдчилан хэлдэг. Шинэ Гэрээ Аврагч ба Гэтэлгэгч болох Есүс Христийн амьдралын талаар хэлдэг. Мөн тэр өдөр Өөрийн Сүмийг байгуулсан тухай хэлдэг. “Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:8).
Их Эзэн Ариун Библи дээрх зарим хэсгийн тухай бидний ойлголтыг Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хэлсэн. Их Эзэн Бошиглогч Иосеф Смитийг сүнслэг өдөөлтөөр урамшуулж, Ариун Библи дээрх анхны эх үгсийн алдагдсан эсвэл өөрчлөгдсөн бичээсийн үнэнийг сэргээсэн. Тэдгээр сүнслэг засалтыг Ариун Библийн Иосеф Смитийн орчуулга гэдэг. Хожмын үеийн Гэгээнтнүүдийн хэвлэл дэх Ариун Библийн Иаков Хааны хувилбарт тэдгээр хэсгүүд олон зүүвэр тайлбар ба Библийн Иосеф Смитийн орчуулгаас авсан Түүврүүд гэсэн 246–272-р хуудсаас харж болно.
Мормоны Ном
Мормоны Ном нь Америк тив дээр МЭӨ 2000 ба МЭ 400 хооронд амьдарч байсан зарим хүмүүсийн нандин бичээс юм. Энд Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг (С ба Г 20:9; 42:12; 135:3). Мормоны Ном Есүс Христ Өөрийн Амилалтын дараа удалгүй Америкт байсан хүмүүст зочилсон тухай хэлдэг.
Иосеф Смит Бурханы өгсөн бэлгийн хүчээр Мормоны Номыг англи хэл уруу орчуулсан. Тэр хэлэхдээ энэ бол “энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” гэжээ (Мормоны Номын Удиртгал).
Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон хэрхэн Мормоны Ном манай шашны тулгуурын чулуу болохыг бидэнд ойлгоход тусалсан. Тэр хэлэхдээ:
“Мормоны Ном нь манай шашны тулгуурын чулуу болохыг батлах гурван зүйл байдаг. Энэ бол Христийн тухай гэрчлэх бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу Энэ бол бидний сургаалын тулгуурын чулуу Энэ бол гэрчлэлийн тулгуур чулуу.
“Мормоны Ном нь бидний хийж байгаа бүх зүйлийн булангийн чулуу болох Тэр, Есүс Христийн тухай бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу мөн. Энэ Ном Түүний тухай бодитоор хүчтэй, тодорхой гэрчилдэг. …
“[Тэр] авралын сургаалын тухай бидний ойлголтыг өргөжүүлэн тэлдэг. … Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн. … Түүнээс бид Хоёр дахь Ирэлтэд бэлтгэх замыг олдог. …
“… Мормоны Ном Христийн гэрчлэл, үнэний тухай бидэнд заадаг. … Бас үүнээс ч илүү зүйл бий. Энэ номонд мөн, номыг хичээнгүйгээр судалж эхлэх тэр мөчөөс номын хүч та нарын амьдрал уруу урсан орох хүч юм. Та нар уруу таталтыг эсэргүүцэн зогсох агуу хүчийг олох болно. Та нар хууран мэхлэлтээс зайлсхийх хүчийг олох болно. Та нар нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэх хүчийг олох болно. Судруудыг “амьдралын үгс” гэж нэрлэдэг. Мормоны Номын үнэнээс илүү үнэн гэж үгүй. … ‘Хожмын үеийн Гэгээнтэн бүр энэ номыг амьдралынхаа турш судлах зорилгоо болгох ёстой’ (1986 оны 10-р сарын Ерөнхий Чуулган 4–7; эсвэл 1986 оны 11-р сарын Ensign, 5–7; 1980 оны 4-р сарын Ерөнхий Чуулган дээр Maрион Г. Ромнейгийн хэлсэн үгнээс, 90; эсвэл 1980 оны 5-р сарын Ensign, 67).
Сургаал ба Гэрээ
Сургаал ба Гэрээ орчин цагийн илчлэлтүүдийн цуглуулга юм. Сургаал ба Гэрээний 1-р хэсэгт Их Эзэн энэ ном дэлхийн оршин суугчдыг Түүний ирэлтэд бэлтгэхийн тул хэвлэгдсэн болохыг илчилдэг.
“Иймийн тул Их Эзэний дуу хоолой дэлхийэ өнцөг булангуудад, сонсох бүгд нь сонсож болохын тулд хандсан авай:
“Бэлтгэгтүн та нар, ирэх тэр зүйлийн төлөө бэлтгэгтүн та нар, учир нь Их Эзэн ойрхон байна” (С ба Г 1:11–12).
Энэ ном Есүс Христийн Сүм энэ хожмын өдрүүдэд сэргээгдсэнтэй холбоотойгоор өгөгдсөн илчлэлтүүдийг агуулдаг. Номын нилээд хэдэн хэсгүүд санваартны байгууллагууд болон тэдгээрийн үйл ажиллагааг нарийн тогтоосон Сүмийн зохион байгуулалтын талаар тайлбарладаг. 76 ба 88-р хэсгүүд зуун зуун жилийн өмнө дэлхийд алдагдсан гайхамшигт үнэнүүдийг агуулдаг. Мөн 29 бa 93-р хэсэг Ариун Библийн сургаал дээр гол анхаарлаа хандуулсан байдаг. section 133 зэрэг зарим хэсгүүд нь ирээдүйд болох зүйлсийн тухай бошиглолыг агуулсан байдаг. Түүний илчлэлтүүдийг суралцан судлахыг бидэнд Бурхан тушаасан байдаг. “Эдгээр зарлигуудыг судлагтун, учир нь тэдгээр нь үнэн бөгөөд итгэмжлэгдсэн юм, мөн тэдгээрт буй бошиглолууд хийгээд амлалтууд бүгд биелэгдэх болно” (С ба Г 1:37).
Агуу Үнэт Сувд
Агуу Үнэт Сувд нь Мосегийн ном, Абрахамын ном болон Иосеф Смитийн зарим сүнслэг бичээсийг агуулсан байдаг. Мосегийн ном Бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэн Мосегийн зарим үзэгдэл ба бичээсүүдийг агуулсан байдаг. Энэ нь дэлхийн Бүтээлтийн тухай Нэмэлт мэдээллийг өгдөг ба мөн Ариун Библиэс алдагдсан сургаал ба номлолуудыг тодотгож өгдөг.
Абрахамын номыг Египетийн булшнаас авагдсан үйсэн дээр бичигдсэн номноос Бошиглогч Иосеф Смит орчуулсан. Энэ ном Бүтээлт, сайн мэдээ, Бурханы мөн чанар ба санваарын тухай үнэлж баршгүй мэдээллүүдийг агуулсан байдаг.
Иосеф Смитийн бичээсүүд нь Иосеф Смитийн сүнслэг өдөөлтөөр Ариун Библийн орчуулгын хэсэг, түүний Сүмийн Түүх –ээс сонгон авсан хэсгүүд болон Итгэлийн Тунхаг агуулсан байдаг.
-
Таныг өдөөн урамшуулсан судрын ямар түүхүүд байдаг вэ? Судрын эдгээр номнуудын ямар сургаал танд тусалсан бэ?
Амьд бошиглогчдын үгс
Судрын эдгээр дөрвөн номноос гадна амьд бошиглогчдын сүнслэгээр нөлөөлөх үгс бидэнд судар болдог. Тэдний үгс ерөнхий чуулган, Лиахона эсвэл Ensign сүмийн сэтгүүлүүд, мөн орон нутгийн санваартны удирдагчдаар дамжуулан бидэнд ирдэг. “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9).
-
Амьд бошиглогчдын үгсийг бид хаанаас олж болох вэ?
Судраас судлах нь
-
Бид судруудыг судалснаар ямар адислалуудыг хүлээн авч чадах вэ?
Хүн бүр өдөр бүр судраас суралцах ёстой. Эдгээр үнэнүүдийг бид хүүхдүүдтэйгээ хуваалцах ёстой. Хүүхдүүд маань судруудыг хайрлаж, судруудаас олсон үнэнийг өөрсдийн амьдралдаа ашиглаж болохын тул тэдэнтэй албан ёсны номнуудаас хамтдаа унших ёстой.
Хэрэв бид энэ дэлхийн хилэнцтээс зайлсхийхийг хүсч байгаа бол өөрсдийн оюун ухааныг судрууд дахь үнэн ба зөв шударгаар тэжээх ёстой. Судруудыг хамтдаа уншиж, тунгаан бодсоноор бид Бурхандаа болон бие биестэйгээ ойр байх болно.
Судраас уншиж, тунгаан бодож, залбирах үедээ тэдгээрийг ойлгоход туслахыг Бурханаас хүс. Ариун Сүнс эдгээр зүйлсийн үнэнийг бидэнд гэрчлэх болно. Хүн болгон эдгээр зүйлийн үнэнийг зайлшгүй мэдэх болно. Бид мэхлэгдэхгүй байх болно (Итгэлийн тунхаг 1:9). Нифайн мэдэрсэн зүйлийг мөн бид хүлээн авч чадна. “Сэтгэл минь Их Эзэний зүйлүүдэд баясч, мөн зүрх минь өөрийн үзсэн мөн сонссон зүйлийг үргэлж тунгаадаг” (2 Нифай 4:16).
-
Бид хэрхэн өдөр бүр судруудаас судлах амлалтыг сахиж чадах вэ? Өдөр бүр судраас судлах цаг, газраа төлөвлөн зохицуул.
Нэмэлт судрууд
-
1 Нифай 14:20–26 (бошиглогчид бичихийг зарлиглагдсан)
-
1 Нифай 19:1–3, 6–7; Aлмa 37:1–8 (судруудын агуу үнэ цэнэ)
-
2 Нифай 33:10 (судрууд христийг гэрчилдэг)
-
Aлмa 29:8 (Их Эзэн судруудаар дамжуулан хамаг үндэстэнтэй ярьдаг)
-
Aлмa 31:5; Хиламан 3:29–30 (Бурханы үг бол хүчирхэг)
-
Хиламан 15:7–8 (судрууд биднийг итгэлд бат бөх гуйвшгүй байхад хөтөлдөг)
-
2 Tимот 3:16–17; 1 Нифай 19:21–24 (яагаад мөн яаж судрууд өгөгдсөн бэ)
-
2 Петр 1:20; Aлмa 13:20; С ба Г 10:62 (судрууд сургаалын гол үнэнийг тодотгож өгдөг)
-
С ба Г 128:18; Итгэлийн тунхаг 1:9; 1 Нифай 14:25–26 (судрууд ирсээр байна)
-
2 Нифай 29:3–10 (Иудей ба харийнханд өгсөн судрууд)